Дэлхий дахинд
Афганистаны талибуудын засгийн газрыг ОХУ хүлээн зөвшөөрч магадгүй
Афганистаны засгийн эрхийг аваад байгаа Талибан хөдөлгөөний засгийн газрын Орос улс хүлээн зөвшөөрч магадгүй хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгч Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар газрын захирал Замир Кабулов зургадугаар сарын арван дөрвөнд мэдэгдлээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ мэдээлэлдээ талибууд гэдэг нэрийн ард “Орост хориглосон” гэж бичдэг байсан бол энэ мэдээнээс эхлээд “НҮБ-ын хоригт ороод байгаа байгууллага” гэж бичдэг болсон байна.
“Энд хэтийн төлөв байгаа нь тодорхой, харин болзлуудаа ОХУ-ын Ерөнхийлөгч [Владимир Путин] болон Гадаад хэргийн сайд [Сергей Лавров] нар хоёулаа тодорхойлсон. Юун түрүү угсаатнуудыг хмагаалах засаг төр байх ёстой. Бид үүнийгээ нуудагч үгүй, Афганистаны түншүүддээ энэ талаар шууд бичгээр уламжилдаг. Үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нухацтай ярилцах үндэслэл бий болно. Бид АНУ болон бусад улс орнуудад хандахгүй ” гэж тэр Замир Кабулов оросын телевизийн нэгдүгээр сувгаар ярихдаа мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Талибан” хөдөлгөөний байгуулсан засгийн газрын анхны дипломатад гуравдугаар сарын сүүлчээр итгэмжлэл гардуулсан юм. Тэгэхэд Оросны сайд АНУ болон холбоотнуудын нь хөндлөнгийн оролцоогүйгээр Афганистанд тогтвортой байдла бий болгохыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм.
“Талибан” хөдөлгөөн засгийн эрх авсныхаа дараа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө амласнаа тэртэй тэргүй нэгэн цагт биелүүлж, хариуд нь өөрт нь нэн хэрэгтэй байгаа улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх болно гэж Нью-Йорк дахь Сент-Лоуренсийн их сургуулийн олон улсын харилцаа, сөргөлдөөний шинжээч Аталь Ахмазай бүр хоёрдугаар сарын дундуур санал бодлоо илэрхийлж байсан юм.
Афганистан дахь нөхцөл байдал 2021 оны тавдугаар сард америкийн цэрэг тус улсаас гарч явсны дараа хурцдаж талибууд томоохон хотууд руу дайран наймдугаар сарын 15 гэхэд нийслэл Кабул хотод орж ирэн дайн дууссаныг зарлаж засгийн газраа байгуулсан. Шинэ удирдагчид улс орондоо болон дэлхий дахинд террористуудтай тэмцэх, хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх засгийн газар байгуулна хэмээн амласан юм.