Дэлхий дахинд
Номхон далайг гаталсан дэлхийн хамгийн өндөр настай аялагч
Японы далайн аялагч 83 настай Кеничи Хори энэ оны зургадугаар сарын 04-нд зорьсон газартаа хүрч ганцаараа дарвуулт завиар Номхон далайг гаталсан дэлхийн хамгийн өндөр настай аялагч боллоо. Тэрбээр “Цаг агаар, нимгэн мөс зэрэг эрс тэс нөхцөл байдалтай тулгарсан ч бүх талын дэмжлэгтэйгээр төгсгөлдөө ирсэн маань тун азтай тохиолдол. Одоо ч гэсэн залуу халуун насандаа байгаа гэж өөрийгөө бодож байна. Аяллаа дуусгасандаа маш их баяртай байна” гэжээ. Кеничи Хори 2022 оны гуравдугаар сарын сүүлчээр Сан Францискогоос хөдөлж, Японы Вака-Яма мужийн Кий усан замын төгсгөлд хүрсэн юм. Өдгөө 83 настай тэрбээр 69 хоногт 8500 орчим километр замыг туулжээ. Дашрамд дурдахад өмнө нь 71 настай аялагч номхон далайг гаталж байсан байна.
Дэлхий дахинд
Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика өчигдөр мэдэгджээ.
Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ.
Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна.
Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Японд газар хөдлөлтийн улмаас есөн хүн хөнгөн гэмтжээ
Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв
АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг дөрвөн ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэгвэл энэ хэргүүдийн эхнийх нь буюу хувийн мэдээллээ далдлах зорилгоор төлбөр хийсэн гэх хэргийн шүүх ажиллагаа Нью-Йоркийн шүүх дээр эхэлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхийн ялын тогтоол гартал нэгээс хоёр сар үргэлжилж болзошгүй гэж тооцогдож байгаа энэ шүүх ажиллагаагаар өдгөө 77 настай Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд дотно харилцаатай байснаа нууцлахыг даалгаж өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган ам.доллар төлсөн, үүнийгээ ажил хэргийн нөхцөлийн дагуух хууль ёсны төлбөр мэтээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хэлэлцэнэ.
Прокуроруудын зүгээс Дональд Трампын энэ үйлдлийг сонгуулийн боломжид нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс мэдээллийг нуун далдлахыг завдсан хэрэг гэж үзсэн.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ долоодугаар сард болох намынхаа их хурлаас баталгаажуулахаар зэхэж байгаа Дональд Трамп харин өөрт нь тулгаж байгаа бүх гэмт хэргийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэдэг.
Тэрбээр шүүх танхимд орох үедээ ч гэсэн “Улстөрийн мөрдлөг хавчлага болж байна” гэдэг байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийг төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, 2020 онд өөрийн ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах санаархлаар үйлдсэн гэдэг өөр хоёр гэмт хэрэгт нийт 34 зүйл ангиар буруутгасан.
Сүүлийн хоёр нь, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд дайран орж, хүмүүс амь эрсдэхэд хүргэсэн үймээн самууныг өдөөн турхирсан, нөгөө нь Жоржия муж улсад мөн тэндхийн сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг завдсан гэх хэргүүд юм.
Үүний зэрэгцээ АП-Чикагогийн ИС-ийн дэргэдэх судалгааны төв хамтран явуулсан судалгаагаар, гурван америк хүн тутмын нэг нь Трампын мөнгө шилжүүлсэн үйлдлээ нууцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэж үзжээ.
Мөн тал шахам хувь нь бусад гурван гэмт хэрэгт ч Дональд Трампыг ямар нэг байдлаар гэм буруутай гэсний дээр, бүх шүүх үйл явц тэгэхдээ прокурорууд болоод шүүгчид нь зөв шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ.
-
Улс төр21 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
-
Нийгэм21 цаг өмнө
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа
-
Улс төр19 цаг өмнө
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
-
Улс төр22 цаг өмнө
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна
-
Бусад19 цаг өмнө
ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ