Дэлхий дахинд
НАТО-гийн орнууд Швед, Финляндыг эвсэлдээ албан ёсоор урилаа
Умард Атлантын эвсэл НАТО-гийн гишүүн орнуудын тэргүүнүүд Швед, Финлянд улсуудыг өөрийн эвслийн гишүүнээр элсүүлэхээр албан ёсны шийдвэрээ лхагва гарагт гаргалаа гэж эхний хуралдааны дүнгийн талаар тараасан тунхаг бичигт дурдсан байна.
“Өнөөдөр бид Швед, Финлянд улсыг НАТО-д урих шийдвэр гаргалаа” гэж баримт бичигт өгүүлжээ. Мөн НАТО-гийн гишүүн орнууд мөн энэ хоёр улсыг элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурахаар тохиролцсон байна. Шинэ гишүүдийг элсүүлэх асуудлыг НАТО-гийн өнөөдөр байгаа 30 гишүүний парламент баталгаажуулах юм.
“Финлянд, Швед улсууд элсэх нь аюулгүй байдлыг бэхжүүлж, НАТО-г улам хүчирхэг болгоно. Финлянд, Шведийн аюулгүй байдал нь манай эвслийн хувьд шууд чухал ач холбогдолтой, ялангуяа элсч байгаа өнөө үед” гэж энэ баримт бичигт онцолсон байна.
Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр мягмар гарагт Турк, Швед, Финлянд улсууд аюулгүй байдлын асуудлаар санамж бичигт гарын үсэг зурж Турк улс Швед, Финляндыг НАТО-д элсүүлэхээс татгалзаж байсан байр сууриа өөрчлөхөөр болсон юм.