Дэлхий дахинд
Гүржийн засгийн газрыг огцруулах жагсаал Тбилист болж байна
Гүржийн нийслэл Тбилист Засгийн газраа огцруулах шаардлага тавьсан жагсаал цуглаан болж байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ. Сөрөг хүчний нам, засгийн газрын бус байгууллага, тэдний талынхан нийслэл Тбилисийн төвд цугларан шаардлага тавьж, зарим нь бүр Засгийн газрын ордны өмнө хонуутаар сууж шаардлагаа тавина гэж байгаа юм байна. Эсэргүүцэгчид тус улсыг Европын холбооны дэд гишүүний статустай болгохын тулд шинэ засгийн газар шаардлагатай шинэчлэл хийж чадахгүй байна, тэгээд ч эрх баригч “Гүржийн мөрөөдөл, Ардчилсан гүрж” нам үүнийг хийхгүй гэж шүүмжилж байна.
Үүний өмнө эрх баригчдыг шүүмжлэгчид Гүржийг Европын холбоонд нэгтгэх, Ерөнхий сайд Ираклии Гарибашвилиг огцрохыг шаардаж байсан юм. Жагсагчид Засгийн газар Европын холбооны дэд гишүүний статус авахын төлөө тэдний тавьж байгаа болзлыг биелүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж мэдэгдэж байсан юм.