Дэлхий дахинд
Украинд террористуудыг оруулж байна гэж Сирийн Элчин сайд мэдэгдлээ
Өрнөдийн орнууд Украин дахь байлдааны ажиллагаанд оролцуулахаар Орост хориглосон террорист байгууллага “Лалын улс” бүлэглэлийн хөлсний цэргүүдийг туркээс украинд аваачиж байна гэж Москвад суугаа Сирийн Элчин сайд Раид Хаддад ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“АНУ, Турк, Өрнөдийнхөн сирийн Идлибээс террорист байгууллагын дайчдыг Украин руу илгээж байгаад биднэг их гайхахгүй байна. Энэ бүлэглэлүүдийг янз бүрээр нэрлэдэг ч хэргийн гол нь тэднийг Өрнөдийнхөн энгийн ард иргэдийн эсрэг ашиглах зэвсэг болгож байна. Ийм байдлаар Украин нь террорист, хөлсний цэргүүдийн талбар болж, үр дагавар нь дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлөхүйц хортой болно” гэж Сирийн дидломат онцолжээ.
Америкийн тусгай алба Лалын улс зэвсэгт бүлэглэлийн 20-25 насны 60 орчим дайчныг сирийн курдын хяналтад байдаг шоронгоос гаргасан гэж Оросын Гадаад тагнуулын албаны хэвлэлийн товчооны тэргүүн Сергей Иванов бас үүний өмнө мэдэгдэж байсан юм. Тэднийг Сири, Иордан, Иракын хилийн дэргэдэх АНУ-ын цэргийн “Эт-Танф” баазад сургахаар аваачаад дараа нь Украин руу илгээдэг гэсэн мэдээлэл ОХУ-ын Тусгай албанд байгаа гэж тэр хэлжээ.