Дэлхий дахинд
Япон цөмийн зэвсэг бүтээхийг уриаллаа
АНУ нь цөмийн зэвсгийн салбарт Японы төлөө Орос, Хятадын эсрэг зогсохгүй учраас Токио өөрийн гэсэн “цөмийн шүхэр”-тэй болох зайлшгүй шаардлагатай гэж тоймч Есиаки Яно “JB Press” хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичсэн байна. Тоймч Орос, Хятад, Умард Солонгосын зүгээс “өсөн нэмэгдэж байгаа аюул”-ын тухай дурдаад цөмийн зэвсгээр далайлгах дарамт шахалт нь дээд түвшинд хүрлээ гэжээ. Түүнийхээр бол талуудын аль нэг нь нөгөөдөө буулт хийвэл хамгаалалт бүхэлдээ сүйрч эхэлнэ гэнэ.
“Цөмийн зэвсэг эзэмшигч улс орон цэргийн ердийн хүч хэрэглэсэн сөргөлдөөнд ялагдаад эхлэх юм бол, тэд дайснаа ялахын тулд цөмийн аюулаар далайлгах өөрийн дүрмээр тоглоход хүрнэ” гэж тоймч мэдэгдсэн байна.
Цөмийн зэвсэг нь эвдлэн сүйтгэх асар их хүчин чадалтай ч сөргөлдөгч талдаа хязгаарлагдмал, багахан хохирол учруулахын тулд “хамгийн бага дарамт үзүүлэх” шаардлагатай гэнэ. Түүнийхээр бол Япон улс ойрын үед цөмийн зэвсэг бүтээх техникийн болон санхүүгийн боломжтой, ганцхан засгийн газар АНУ-ын баталгаанаас болоод үүнийг хийхээс татгалзсаар байгаа гэнэ.
Иймд Токиог цөмийн зэвсэгтэй болохыг Вашингтон зөвшөөрөх ёстой гэж Яно үзэж байна.