Дэлхий дахинд
Финлянд, Швед улсууд НАТО-д элсэхэд нэг шат ахилаа
Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх хэлэлцээрийн эхний шатыг даваа гарагт эхлүүлсэн бол долдугаар сарын 5-нд элсэх тухай протоколд гарын үсэг зурна гэж Умард Атлантын эвслийн Брюссельд тараасан мэдэгдэлд дурдсаныг ТАСС агентлаг зургадугаар сарын 5-нд мэдээллээ.
“Финлянд, Швед улс НАТО-д элсэх талаар Мадридад болсон эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсоныхоо дагуу НАТО-д элсэх хэлэлцээрийн эхний шатыг долдугаар сарын 4-нд өндөрлөлөө. Хоёр улс НАТО-д гишүүнээр элсэхэд улс төр болон хуульзүй, цэргийн үүргээ биелүүлэх чадвар, хүсэлтээ албан ёсоор баталлаа” гэж мэдэгдэлд дурджээ. Хэлэлцээр Гадаад хэргийн болон, Батлан хамгаалахын сайд нарын түвшинд болсон гэж баримт бичигт дурдсан байна.
“Холбоотнуудын хэлэлцээр дууссаны дараа долдугаар сарын 5-нд НАТО-гийн албан байранд Финлянд, Швед улсуудыг элсүүлэх тухай протоколд гарын үсэг зургна. Тэгээд протоколыг үндэсний хэмжээнд соёрхон батлуулахын тулд НАТО-гийн гишүүн орнуудад илгээнэ” гэжээ.
Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдлөө тавдугаар сарын 18-нд өгсөн ч энэ хоёр улс курдын террорист байгууллагыг дэмждэг, 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогод буруутгагдсан хүмүүсийг Анкарад шилжүүлэн өгч, Туркт зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрээ өөрлөх ёстой хэмээн Турк улс хориг тавиад байсан юм.
Харин зургадугаар сарын 28-нд Мадридад НАТО-гийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Финляндийн Ерөнхийлөгч Саули Ниинистё, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээр хийж энэ хоёр улсыг НАТО-д элсүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Туркийн тэргүүнийхээр бол Анкарагийн бүхий л шаардлагыг хүлээн авсан гэнэ.