Дэлхий дахинд
Шри-Ланка бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнд бэлтгэж байна
Улс орон нь төлбөрийн чадваргүй болж дефолт зарлаад байгаа Шри-Ланка улсад ерөнхийлөгч болон засгийн газраа огцруулах шаардлага тавих бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн долдугаар сарын 9-нд эхэлнэ гэж олон нийтийн сүлжээгээр долдугаар сарын 4-нд мэдээлэл түгээжээ.
Засгийн газар, эрх баригчдын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлэх гол шалтгаан нь улс орны түүхийн бүхий л хугацаанд анх удаа шатахууны хямрал тохиогоод байгаа явдал гэж зохион байгуулагчид үзэж байна. Оохион байгуулагчид ард иргэдийг нийслэл Коломбод цуглар гээд, энэ бол “Шри-Ланкийн түүхэн дэх агуу их бослого” болно гэж олон нийтийн сүлжээгээр түгээсэн мэдээлэлдээ дурджээ.
Саявтар эсэргүүлийн жагсаал хийснийхээ төлөө баривчлагдаад суллагдсан Залуучуудын хөдөлгөөний идэвхтэн Ануруддха Бандара Twitter хуудсандаа “сөрөг хүчний Самаги Жана Балавегая (SJB) болон Жанатх Вимукти Перамун (JVP) намыг гаргахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ” гэж бичсэн байна.
Шри-Ланка улс тусгаар тогтнолоо зарласнаас хойшхи 74 жилийн түүхнээ эдийн засгийн хамгийн их хямралд ороод байгаа юм.
Валютын урьд хожид байгаагүй хомсдол, ард иргэдийн нэн шаардлагатай бараа бүтээгдхүүн, шатахуун тослох материалын дутагдал үүсч ард иргэд ерөнхийлөгч Ражапаксыг огцрохыг шаардан дөрөвдүгээр сараас эхлэн жагсч зарим нь бүр “Уолл-стритийг эзэл” маягийн байнгын майхант лагерь байгуулан тэмцэж байгаа юм.
Ерөнхий сайд асан Махинд Ражапаксын талынхан ГотаГоГаме дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн рүү тавдугаар сарын 9-нд халдсанаар улс орон даяар эсрэгүүцлийн хөдөлгөөн идэвхжиж хүчирхийллийн түвшинд хүрээд байгаа юм. Гэхдээ одоо хэрэглээний барааны хомсдолоос үүдэн үнэ тэнгэрт хадаж, түлш шатахууныг иргэдэд худалдаалахаа зогсоосон зэрэг нь ийн бүх нийтийн эсэргүүцлийн хөдлгөөн улам өрнөхөд хүргэж байгаа нь энэ.