Дэлхий дахинд
Орос эзэлсэн газар нутагтаа энхтайван тогтооно
Украины газар нутгийг ОХУ-д нэгтгэх гэж байна гэсэн АНУ-ын засаг захиргааны албан тушаалтны мэдэгдлүүд нь АНУ-ын эрх баригчид Украины мөргөлдөөнийг улам хурцатгах, улмаар украины ард иргэдийн төлөө огтхон ч санаа зовохгүй байгаагийн илэрхийлэл гэж АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан дипломатууд Цагаан ордны буруутгалын хариу болгож долдугаар сарын 10-нд телеграмм сувгаараа мэдэгджээ.
“Оросын цэргийн тусгай ажиллагааг булаан эзлэх шинжтэй гэдэг буруутгал нь үндсэндээ худал зүйл. Бид чөлөөлсөн газар нутагтаа энх тайван тогтоож, хүн ардад угсаатны болон хэл ярианаас шалтгаалан хүний эрхийг зөрчих явдлыг устгаж, тэгш эрх, хүний амьдралын хэвимйн нөхцөл бүрдүүлнэ. Нэрвэгдсэн газар нутгийн ард иргэдэд тусламж үзүүлнэ” хэмээн оросын дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ цэргийн тусгай ажиллагааныхаа явцад Украин болон Донбассын ард иргэдэд яг өөрийн холбооны болон бүс нутгийн ард иргэдийн нэгэн адил үзэж байнга тусламж үзүүлж байгаа юм. Мөн чөлөөлсөн нутгийнхаа ард иргэдийг хэвийн амьдралдаа шилжихэд нь тусалж хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. Үүний зэрэгцээ дэд бүтэц, иргэний байгууламж, орон сууцыг нь засварлан сэргээн босгох ажил хийж байга аюм.Энэ бүхнээс үзэхэд Оросын энэ удаагийн цэргийн тусгай ажиллагааг түрэмгийлэл хэмээн ойлгож болохгүй хэмээн АНУ дахь оросын дипломатууд тайлбарлажээ.