Дэлхий дахинд
“Талибан”-ы Сангийн яам эмэгтэйчүүдээ халж байна
Афганистаны эрх баригч Талибын хөдөлгөөний Сангийн яам эмэгтэй ажилтнуудаа халж оронд нь өөрийн хамаатан садан эрчүүдийг ажилд оруул гэж байна хэмээн “8 Собх” сонин долдугаар сарын 18-нд мэдээлжээ. Ер нь талибууд засгийн эрхэнд гарснаасаа хойш төрийн байгууллагуудаас эмэгтэйчүүдийг олноор нь халаж, тэдэнд хөдөлмөрийн хөлсний хамгийн бага төлбөр өгч байгаа талаар урьд нь мэдээлсээр байсан юм.
Сангийн яаманд ажиллаж байсан хэд хэдэн эмэгтэй, өөрсөд рүү нь “Талибан” хөдөлгөөний албаны хүн утасдаж өөрийг тань ажлаас халж байна, орондоо өөрийн хамаатан садангийн эрэгтэй хүнийг ажилд оруул, “манай ажлын ачаалал ихэссэн” гэж мэдэгдсэн гэж ярьжээ.
Талибууд засгийн эрхэнд гарсны дараанаас мянга мянган эмэгтэй ийм байдлаар ажлын байраа алдсан гэж хэвлэл онцлон тэмдэглэсэн байна.