Дэлхий дахинд
Хятад: АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь аюултай алхам
АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь аюултай алхам гэж БНХАУ-ын Засгийн газрын Солонгосын хойгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лю Сяомин өөрийн Twitter-аккаунтдаа бичсэн байна. Дипломат энэ бичвэртээ Вашингтоныг өөрийн нь улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, манай улсын “Нэг Хятад” бодлогыг дэмжихийг уриалжээ.
Түүнийхээр бол Хятадыг бутаргахыг оролдсон ямар ч оролдлого, хэн бүхэн 1.4 тэрбум гаруй иргэний барьж байгуулсан “их ган хэрэм”-тэй нүүр тулна гэнэ. Энэ бол галаар тоглож байгаатай адил аюултай алхам, галаар тоглосон хэн бүхэн түүндээ өөрөө шатна гэж Лю Сяомин онцолжээ.
АНУ-ын төлөөлөгчдийн Тайвань дахь айлчлал
Сенатч Эд Марки тэргүүтэй АНУ-ын Конгрессын дөрвөн төлөөлөгч наймдугаар сарын 14-нөөс Тайваньд хоёр хоногийн айлчлал хийж байгаа юм. Америкийн улстөрчид Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзана.
Reuters агентлагийн мэдээлснээр бол америкийн хууль тогтоогчид Энэтхэг-Номхон далайн бүсэд хийх айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилж байгаа юм байна. Тэд хоёр талын харилцаа, аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний талаар орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй ярилцах юм.
“Марк тэргүүтэй төлөөлөгчдийн Тайваньд хийж байгаа айлчлал нь Хятдадын зүгээс Тайванийн хоолойд хурцадмал нөхцөл байдал үүсгэж байгаа өнөөгийн нөхцөлд АНУ-ын Конгресс Тайвань болон бүс нутгийг бүхэлд нь цэргийн сургуулилтын замаар тууштай дэмжиж байгаагийн илэрхийлэл” гэж АНУ-ын засаг захиргааны мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчлах гэж бэлтгэж байгаа мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэнд юу үлдээсэн бэ” хэмээн хошигнон тайлбарлаж байсан юм.
Пелосийн айлчлал
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси наймдугаар сарын 2-нд Тайваньд айлчилсан юм. Үүнтэй холбогдуулан Хятад улс АНУ-д эсэргүүцлээ илэрхийлж Тайвань нь манай газар нутгийн нэг хэсэг гэдгээ мэдэгдсэн.
Пелоси харин Тайванийг тойрсон асуудал нь өөрийн нь албан үүрэгтэй шууд холбоотой, би бол АНУ-ын төрийн албанд гурав дахь хүн гэж мэдэгдсэн юм.