Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Хятадын эдийн засаг энэ оны хоёрдугаар  улирлын бэрхшээлийг давж, оны эхний хагаст ДНБ-ний өсөлт 2.5 хувьд хүрлээ

Нийтэлсэн

-

2022 он гарснаас хойш олон улсын нөхцөл байдал хүнд бөгөөд төвөгтэй байдалтай байж дэлхийн эдийн засгийн өсөлт илт удаашрах хандлагатай байлаа. Хятадад дотоодын цар тахал олон дэгдэж эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой цохиолт өгч байв. Энэ оны дөрөвдүгээр сард эдийн засгийн үзүүлэлт ихээхэн унаж, тавдугаар сард голлох үзүүлэлтүүдийн уналт агшиж эхэлсэн. Ингээд зургадугаар  сард эдийн засаг тогтворжин өсөлт сэргэснээр оны хоёрдугаар  улиралд эдийн засгийн дарамтыг давж өсөлтийг биелүүлж чадлаа. Энэ явцад эдийн засагт дараах онцлог шинж тэмдэгтэй байв. Үүнд:

Нэг. Зургадугаар  сард эдийн засгийн гол үзүүлэлтүүд тогтворжиж, өсөлт сэргэсэн

Дөрөвдүгээр сард, эдийн засгийн гол үзүүлэлтүүд урьдчилан тооцсноос илүү их нөлөөлөх хүчин зүйлстэй тулгарсны улмаас мэдэгдэхүйц буурсан. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил сайн байснаар аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэлийг эмх цэгцтэй сэргээж, өсөлтийг тогтворжуулах бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч, дөрөвдүгээр сарын эдийн засгийн уналттай үзүүлэлтүүд  тавдугаар сар гэхэд уналт зогч, зургадугаар сард гол үзүүлэлтүүд тогтворжиж, өсөлт сэргэсэн. Үйлдвэрлэлийн хувьд, үйл ажиллагааны жилийн орлого 200 сая юаниас дээш ААН буюу тогтсон хэмжээт салбаруудын үйлдвэрлэлийн нэмүү өртөг  зургадугаар  сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өссөн нь өмнөх сараас 3.2 пунктээр өссөн дүнтэй гарлаа. Эрэлтийн хувьд, зургадугаар сарын байдлаар өргөн хэрэглээний барааны жижиглэн борлуулалтын нийт хэмжээ өмнөх сард 6.7 хувиар буурсан байснаас 3.1хувиар өссөн. Бүс нутгаар авч үзвэл, зургадугаар  сард 31 муж, өөртөө засах бүс нутгаас 21 бүсийн аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх  өмнөх сараас өсч 67.7 хувьд хүрсэн байна.

Хоёр. Үнийн өсөлт тогтвортой байж, оны эхний хагаст ХҮИ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн байна.

Он гарснаас хойш олон улсад түүхий эдийн үнэ, ялангуяа үр тариа, эрчим хүчний үнэ өндөр хэвээр байгаа нь Хятадын дотоодын  инфляци импортлогдход илүү ихээр нөлөөлж байна. Хятад улс зах зээлийн нийлүүлэлтийг хангаж, үнэ тогтворжуулах хүчин чармайлтаа эрчимжүүлж, үр тариа, эрчим хүчний үйлдвэрлэлд анхаарч, дотоодын зах зээлийн үнийн ерөнхий тогтвортой байдлыг баталгаажууллаа. Оны эхний хагаст, ХҮИ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн нь бүтэн жилийн хугацаан дахь урьдчилсан зорилт буюу 3 хувиас бага байна. Хятад дахь үнийн өсөлт нь АНУ, Европын орнууд дахь 8 хувиас дээш гарсан өсөлтөөс  мөн илт бага байна. Зургадугаар сард АНУ болон Евро бүсийн ХҮИ өмнөх оны мөн үеэс 9.1хувь  болон 8.6 хувиар тус тус өсчээ.

Гурав. Хөдөлмөр эрхлэлтийн сайжирч, хот, суурин газрын ажилгүйдлийн түвшин хоёр сар дараалан буурсан байна.

Энэ оны эхний хагаст улсын хэмжээнд хот, суурин газарт шинээр 6.54 сая ажлын байр бий болж, Хятадын хот, суурин газрын ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд дунджаар 5.7 хувь  байна. Хоёрдугаар улирлын сар бүрийн төлөвөөс харахад, хот, суурин газрын ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр  сард 6.1 хувь  байсан бол тав болон зургадугаар сард тасралтгүй буурч, тавдугаар сард 5.9 хувь , зургадугаар сард 5.5 хувь болж буурчээ. Зургадугаар  сарын байдлаар, хот, суурин газрын 25-59 насны ажил эрхэлдэг голлох хүн амын ажилгүйдлийн түвшин 4.5 хувь  байгаа нь өмнөх сараас 0.6 хувиар буурсан ба шилжин суурьшсан орон нутгийн харьяалал хүн амын ажилгүйдлийн түвшин 5.3 хувь  болж өмнөх сараас 0.9 хувиар буурсан байна.

Дөрөв. Цар тахлын нөлөө харьцангуй өндөр байсан бүс нутгийн эдийн засгийн сэргэлт хурдсаж байна

Энэ оны эхний хагасаас эхлэн цар тахал зарим бүс нутгийн эдийн засгийн эргэлтэд харьцангуй их нөлөө үзүүлсэн ч энэ нь богино хугацааны бөгөөд гадны шинж чанартай тул бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоотой хөгжлийн гол чиг хандлагыг өөрчилж чадахгүй.

Хэдийгээр энэ оны хоёрдугаар улиралд зарим бүс нутгийн эдийн засаг цар тахлын хүнд цохилт авсан ч сараар нь авч үзвэл халдвар хамгааллын ажил сайжирч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны сэргэлт түргэссэнээр зургадугаар сарын эдийн засгийн гол үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирсан байна. Зургадугаар сард, Шанхай, Жилин хотын аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 13.9 хувь, 6.3 хувиар тус тус өссөн бол өмнөх сард 30.9 хувь, 4.9 хувиар тус тус буурчээ. Хэрэглээний үүднээс авч үзвэл, Жилин хотын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа зургадугаар  сард 5.5 хувиар өсөж, тавдугаар сард 1.5 хувиар буурчээ. Ажил, хөдөлмөр эрхлэлтээр авч үзвэл, Шанхай, Жилин хотын ажилгүйдлийн түвшин өмнөх сараас 9.7 хувь, 0.8 хувиар тус тус буурсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь цар тахлын нөлөө харьцангуй их байсан томоохон бүс нутгийн эдийн засгийн сэргэлт хурдсаж байгааг харуулж байна.

Тав. Төвийн болон баруун бүсийн эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байна.           

Энэ оны хоёрдугаар улиралд, Хятадын төвийн болон баруун бүсийн ДНБ 2.3 хувь, 2 хувиар тус тус өссөн нь үндэсний ДНБ-ний өсөлтөөс хурдан өссөн үзүүлэлт боллоо. Хоёрдугаар улиралд, зүүн болон зүүн хойд бүс цар тахлын харьцангуй их нөлөөнд өртсөн ч төвийн болон баруун бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн ерөнхий төлөв тогтворжиж аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг үүрч гарлаа. Хоёрдугаар улиралд, төвийн болон баруун бүсийн томоохон компаниудын аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 5.9 хувь, 6 хувиар тус тус өссөн нь улсын хэмжээн дэх томоохон компаниудын аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтөөс хурдан байна. Энэ оны эхний хагас жилд, төвийн болон баруун бүсийн томоохон компаниудын аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 7.3%-иар өссөн нь зүүн бүсээс 5.1%-иар хурдан байна. Төвийн болон баруун бүсийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 10.7 хувь, 8 хувиар тус тус өссөн нь зүүн бүсээс 6.2 хувь, 3.5 хувиар хурдан байна.

Дараагийн шатыг харвал, одоогийн байдлаар дэлхийн эдийн засагт инфляци унах эрсдэл нэмэгдэж, Хятадын дотоодын эдийн засгийн сэргэлтэд тогтвортой бус, тодорхойгүй олон хүчин зүйл байсаар байна. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн уян хатан чанар, нөөц бололцоо их учир урт хугацааны сайн төлөвийн үндсэн онцлог өөрчлөгдөөгүй. Өсөлтийг тогтворжуулах үр дүнтэй багц бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлснээр эдийн засгийн эргэлт аажмаар сайжрах хүлээлт байна. Ерөнхийд нь авч үзвэл, дараагийн шатны эдийн засгийн төлөв харьцангуй сайн байна. Хятадын эдийн засгийн сайн хөгжил дараах давуу талуудтай:

Нэгд, их гүрний эдийн засаг уян хатан чанартай байдаг. Хятадын эдийн засгийн цар хүрээ том хэвээр байгаа бөгөөд урт хугацаанд хуримтлуулсан хүчирхэг материаллаг суурь болон асар том зах зээлийн давуу талууд тодорхой харагдсаар байна. Энэ оны эхний хагас жилд, эдийн засгийн нийт хэмжээ 56 их наяд юаньд хүрсэн.

Хоёрт, эрэлт сэргэх нөөц бололцоо ихтэй. Хөрөнгө оруулалт эрчимтэй тогтворжиж, тусгай бонд гаргах, ашиглах явц түргэсэж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Өргөн хэрэглээний зах зээл аажмаар сэргэхийн дээр хэрэглээний бодлогыг нэмэгдүүлснээр хэрэглээний салбар тогтвортой сэргэх хандлагатай байна. Хятадын гадаад худалдаа, экспорт, импорт харьцангуй хүчтэй уян хатан шинжтэй. Тавдугаар сард, Хятадын экспорт, импортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өсөж, дөрөвдүгээр сараас 9.4 хувиар хурдассан байна. Зургадугаар сард, экспорт, импорт өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсөж, тавдугаар сараас 4.8 хувиар түргэссэн байна.

Гуравт, үйлдвэрлэл сэргэхэд тулах баганатай. Тавдугаар сард, томоохон компанийн аж үйлдвэрийн нэмүү өртөг сөргөөс эерэг рүү шилжсэн. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэхтэй зэрэгцэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний бөөгнөрөл аажмаар арилж, автомашин, электроник зэрэг чухал салбаруудын хөдөлгөх үүрэг улам нэмэгдэх төлөвтэй байна. Цар тахлын нөхцөл байдал тогворжихтой зэрэгцэн зургадугаар сард үйлчилгээний салбарын буурч байсан үйлдвэрлэл  дахин өсөж эхэллээ. Тээвэр, логистик аажмаар нээгдэж, үйлдвэрлэл сэргэхэд илүү их тус болж байна.

Дөрөвт, инновацийн хөгжил сайжирч байна. Цар тахлын нөхцөлд уламжлалт үйлдвэрлэл дижитал, цахим, ухаалаг чиглэл рүү хурдацтай тэлж, шинэ үйлдвэрлэлийн шинэ хүч тогтвортой бөгөөд хурдацтай өсөн нэмэгдэж байна.

Тавд, баталгаатай макро бодлоготой. Тусгай бондын ашиглалт, бодит эдийн засагт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын үр нөлөө цаашид улам сайжирснаар эдийн засгийг сэргэлт, сайн хөгжил рүү оруулах болно.

 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим