Дэлхий дахинд
Sina: НАТО Крым рүү довтолбол Орос Лондонг пуужингаар харвана
Хэрвээ НАТО-гийн зүгээс Крым рүү цэргийн түрэмгийлэл эхлүүлбэл Орос хариуд нь Лондонг пуужингаар харвана гэж Хятадын Sina сайтын тоймч мэдэгдсэн байна. Тэрбээр Москва хамгийн шийдвэртэй арга хэмжээ авахад бэлэн байна гэж онцолжээ.
“Үнэхээр НАТО-гийн зүгээс Крым рүү довтлох юм бол энэ нь Орос улс Лондон руу пуужин харваж өөрийнхөө хүч чадлыг дэлхий дахинд харуулан дайн эхлүүлэх болно” гэж Sina хэвлэлд бичсэн байна.
Энэ материалд АНУ болон холбоотнууд нь Украин дахь нөхцөл байдлыг тогтворжуулахад садаа болж өөрийн дотоод улс төрийн бодлогыг шийдэхийн тулд Оростой тооцоо хийхийг оролдож байна гэжээ. Үүний зэрэгцээ Барууныхан олон улсад тогтоворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн үүсгэж үүнийхээ үр дүнд зэвсэг, технологийн худалдаанаас ашиг олохыг сонирхож байна гэж зохиогч бичсэн байна. Умард Атлантын эвслийн бодлогыг Оросын удирдлага маш сайн ойлгож сөрөн зогсоход бэлэн байна гэж сайт онцлон тэмдэглэжээ.