Дэлхий дахинд
Хятадын эдийн засгийн өсөлт хүлээж байсанд хүрэхгүй нь
Хятадын Үндэсний статистикийн товчооны нийтэлснээр бол тус улсын эдийн засгийн үзүүлэлт шинжээчдийн төсөөлж байсанд хүрэхгүй нь гэж CNBC хэвлэлд бичсэн байна. Гэхдээ жижиглэн худалдааны борлуулалт үл ялиг өссөн дүн гарах гэнэ. Хятадын засгийн газрын мэдээлснээр бол жижиглэн худалдааны борлуулалт долдугаар сарын дүнгээр төсөөлж байснаас 2,7 хувь өссөн бол, өмнөх зургадугаар сарынхаас 3,1 хувь өссөн юм байна. Жижиглэн худалдааны борлуулалтыг тэргүүлж байгаа гоёл чимэглэлийн алт мөнгөн эдлэл 22,1, автомашины худалдаа 9,7 хувь эзэлж байгаа юм байна.
Харин барилгын салбар, тавилга, хүнсний бүтээгдхүүний борлуулалт хүнд хямралтай байна гэж энд тэмдэглэжээ. Хятадын аж үйлдвэрийн бүтээгдхүүн долдугаар сард 4,6 хувь өснө гэж тооцоолж байсан бол 3,8-иар л өссөн байна. Үндсэн хөрөнгө дэх хөрөнгө оруулалт ч шинжээчдийн тооцоолж байсанд хүрсэнгүй. Шинжээчид энэ үзүүлэлтийг 6,2 хувь өснө гэж төсөөлж байсан бол ердөө 5.7 хувь өсчээ.