Дэлхий дахинд
Хятад улс Тайвань руу 30 нисэх онгоц, цэргийн таван хөлөг илгээлээ
Хятадын Ардын чөлөөлөх арми даваа гарагт Тайванийн зүг цэргийн 30 нисэх онгоц, таван хөлөг онгоц илгээлээ гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
“Даваа гаргийн 17,00 цагийн байдлаар Хятадын ардын чөлөөлөх армийн таван хөлөг онгоц, 30 нисэх онгоцыг манай зэвсэгт хүчин илрүүлсний 15 нь Тайваны хоолойн “дундын шугам”-ыг нэвтрээд байна” гэж Тайванийн батлан хамгаалах хүчин Twitter хуудсандаа мэдээлжээ.
Тайванийн “дундын шугам” гэж нэрлэсэн бүсийг нэвтэрсэн цэргийн нисэх онгоцнуудын дунд шумбагч онгоц эсэргүүцэгч Z-9 нисдэг тэрэг нэг, Су-30 сөнөөгч онгоц найм, J-16 сөнөөгч дөрөв, J-11 онгоц хоёр байна.
Үүний эсрэг Тайвань нөхцөл байдлыг хянах агаарын эргүүл нисгэж, зенит-пуужингийн цогцолбороо бэлэн байдалд оруулжээ.
Америкийн конгрессын төлөөлөгчид аралд айлчилж байгаагийн хариу болгож хятадын арми Тайванийн эргэн тойронд эргүүл хийж, цэргийн сургуулилт дахин хийнэ гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь даваа гарагт мэдэгдсэн юм.
Сенатч Эд Марк тэргүүтэй АНУ-ын конгрессын төлөөлөгчид хоёр хоногийн айлчлал хийхээр ням гарагт Тайваньд хүрэлцэн ирсэн юм. Төлөөлөгчид тайванийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж АНУ, Тайванийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, ус цаг уурын өөрчлөлт, хоёр талын ашиг сонирхлыг хөндсөн бусад чухал асуудлуудыг хэлэлцэх юм гэж өмнө нь мэдээлсэн.
Хятадад коммунист нам, Чан Кайши тэргүүтэй гоминданы хүчний хооронд өрнөсөн иргэний дайны дараа БНХАУ-ын төв засгийн газар, арлын харилцаа 1949 онд тасалдсан юм. Эх газрын Хятад, арлын ажил хэргийн болон бодит биш харилцаа 1980-аад оны сүүлчээс сэргэж талууд 1990-ээд оны эхнээс засгийн газрын бус шугамаар бээжингийн Тайванийн хоолойг давуулан харилцаа хөгжүүлэх нийгэмлэг, Хоолой давуулан харилцах Тайбэйн сангаар дамжуулан харилцаж эхэлсэн юм.