Дэлхий дахинд
Украины үр тариаг худалдан авахад 68 сая доллар зарцуулна
Америкийн олон улсын хөгжлийн агентлаг (USAID) украины үр тариаг худалдан авахад 68 сая гаруй ам.доллар зарцуулахаар болсон байна. Энэ бол ОХУ-ын зүгээс Донбассыг хамгаалах нэрээр Украинд оросын цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш үр тарианы хамгийн их худалдаа болж байна хэмээн The Wall Street Journal хэвлэлд бичжээ.
Киев харин энэ мөнгийг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авах юм.
Ингээд украины экспортын 23 мянган тонн үр тариа ачсан анхны хөлөг наймдугаар сарын 16-нд тус улсаас гарсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мягмар гарагт мэдээлжээ. Энэ үр тариаг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчид Африкийн эвэрийн бүсэд хүргэх юм байна.
“НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөбөрийн хүрээнд Украины үр тариаг хүмүүнлэгийн зориулалтаар хүргэх анхны хөлөг өнөөдөр Украинаас хөдөллөө. Энэ бол украины үр тариаг сөргөлдөөний бүсээс гаргаж дэлхий даяар нүүрлэж байгаа хүнсний хямралд илүүтэй өртөж байгаа улс орнууд, дэлхийн зах зээлд хүргэх талаар гаргасан хүчин чармайлтын хүрээн дэх маш чухал алхам” гэж Дюжаррик онцлон тэмдэглэжээ.
Бас италийн дотоодын хэрэгцээнд зориулан нийлүүлэх 15 мянган тонн эрдэнэ шиш ачсан хөлөг италийн Равеннуг зорин хөдөлсөн байна.