Дэлхий дахинд
Байденд АНУ-ын бүх эрэгтэйг хөнгөлөх санал тавив
Үр хөндөхийг дэмжих хөдөлгөөний идэвхтэн эмэгтэй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах үеэрээ Нэгдсэн улсын бүх эрэгтэйг хөнгөлөх санал тавьсан байна. Бүсгүй хэрвээ үр хөндөхийг хориглох юм бол эрчүүдийг хөнгөлөх хэрэгтэй гэжээ. Түүний энэ гайхмаар саналыг сонсоод Байден үнэхээр гайхаж, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйд хүрсэн байна.
Ийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд төрөл бүрийн сонирхолтой санал тавих нь нэг бус. Энэ наймдугаар сарын 6-нд америкийн тэрбумтан Илон Маск хар тамхи түгээсэн хэргээр ял эдэлж байгаа бүх хүнийг шоронгоос суллах санал тавьж байсан юм. Үүний өмнө сенатч Жон Нили Кеннеди Fox телевизээр ярих үеэрээ Жо Байденыг төрийн тэргүүний ажлынхаа хажуугаар ТВ арилжааны худалдагчаар ажиллах хэрэгтэй гэж тохуу хийсэн юм. Түүнийхээр бол Байдены бодлого бүхий л салбарт “хангалттай доод хэмжээнд” байж нэр хүнд нь байж болох доод түвшинд очсон гэнэ.