Дэлхий дахинд
Тайванийн зэвсэгт хүчин Хятадын нисгэгчгүй аппаратыг буудлаа
Тайванийн зэвсэгт хүчний салбарууд наймдугаар сарын 30-нд хятадын цэргийн нисгэгчгүй аппарат руу байлдааны сумаар гал нээлээ гэж Тайванийн мэдээллийн төв агентлаг мэдээллээ. Тайванийн талын мэдээлснээр бол хятадын нисгэгчгүй аппарат арлын агаарын агаарын орон зайд нэвтэрсэн учраас ийн анхааруулан буудсан гэнэ.
Үйл явдал орон нутгийн цагаар 17,59 цагт болжээ. Хятадын дрон тайванийн Эрдань арлын усан дээгүүр агаарын орон зайд нэвтрэх үеэр тайванийн цэргийнхэн байлдааны сумаар хэд хэдэн удаа буудсан байна. Үүний дараа нисгэгчгүй аппарат тайванийн агаарын орон зайгаас гарч эх газрын зүг нисчээ.
Үүнээс цаг хагасын дараа ч тайванийн эзэмшлийн Дадань, Эрдань, Шиюй арлуудын орчим хятадын иргэний нисгэгчгүй гурван аппарат илэрч тайванийн цэргийнхэн дохионы пуужин харван анхааруулснаар тэд эргэж ниссэн байна.