Дэлхий дахинд
Туркийн ерөнхийлөгчийн захиргаа Рейтер агентлагийг буруутгалаа
Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Холбоо харилцааны газрын тэргүүн Фахреттин Алтун мэдээллийн Рейтер агентлагийг Турк улс хийгээд Ерөнхийлөгч Тайип Эрдоганы талаар худал ташаа мэдээллийг системтэйгээр түгээдэг хэрэгсэл болсон гэж буруутган мэдэгджээ.
Рейтер агентлаг өнгөрсөн лхагва гарагт Алтуны тэргүүлж байгаа газар нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт, цензур тавьдаг байгууллага гэж буруутгасан юм.
“Рейтер агентлагийн байр суурийг, тэд яах гэж, хэнд үйлчилж энэ бүхнийг хийдгийг бид мэднэ. Та бүхнийг бид зөвхөн үнэний төлөө, сэтгүүлзүйн зарчмаар ажиллахыг урьж байна” гэж Алтун хэлжээ.
“Туркийн харилцаа холбооны загварыг ашиглан үндэсний болон олон улсын хэмжээнд амжилттай судалгаа хийсэн манай харилцаа холбооны албыг Британийн “Ройтерс” агентлаг судалгааны объектоор сонгосон нь бид хэрхэн зөв замаар явж байгаагийн нэг илрэл, мөн бидний бахархал” гэж Алтун мэдэгдэлдээ дурджээ. Тэр бас “Рейтер агентлаг нь Туркийн ерөнхийлөгч Редепа Тайип Эрдоган болон Туркийн эсрэг худал мэдээлэл системтэйгээр түгээх ажиллагаа явуулдаг аппарат болжээ” гээд энэ агентлаг үүний өмнө нэг бус адаа ийм худал мэдээлэл нийтэлж байсан юм гэсэн байна.