Дэлхий дахинд
Өмнөд Солонгост болсон байгалийн гамшигт есөн хүн сураггүй болж нэг хүн нас барсан мэдээлэл одоогоор бүртгэгджээ
Даваа гарагийн орой Чэжү арлыг дайрсан Хиннамнор далайн хар салхи өчигдөр өглөө Өмнөд Солонгосын эх газрыг дайрч өнгөрсөн байна.
Үүрийн 5:00 цагийн орчмоос эхлэн Бусан, Геожэ, Похан, Улсан зэрэг өмнөд эргийн хотуудыг дайрсан хар салхи Мягмар гарагийн өглөөний 7:10 цагийн орчимд хуурай газраас далай руу шилжжээ. Хиннамнор цаашдаа Япон тэнгисээр дамжиж, Оросын Алс дорнодын эрэгт хүрэх төлөвтэй байгаа юм.
Мягмар гарагийн байдлаар нэг хүн далайн хар салхинд амь үрэгдэж, есөн хүн сураггүй болсныг Өмнөд Солонгосын Гамшигтай Тэмцэх Төв мэдээлсэн байна.
Хар салхины улмаас 4,500 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, 370 орчим нислэг цуцлагдаж, 600 гаруй сургууль хичээлээ онлайн горимд шилжүүлжээ. Нийт 80 гаруй орон сууц, бизнесийн объект үерийн усанд автаж, сүйдсэн байна.
Солонгосын хойг даяар 80,000 гаруй айл өрхийн цахилгаан хангамж тасалджээ.
Газардах үедээ 143 км/цаг хурдтай байсан Хиннамнорыг Өмнөд Солонгосын түүхэнд тэмдэглэгдсэн найм дахь хүчтэй хар салхи гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр19 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм22 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө