Нийгэм
Ё.Баатарбилэг: Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй боллоо

Засгийн газрын өнөөдөр /2019.02.13/-ийн хуралдаанаар Соёлын биет бус өв, чулууны өвийн талаар үндэсний хөтөлбөр батлагджээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай болон Чулууны өвийн тухай үндэсний хөтөлбөрүүд батлагдлаа. Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж, ЮНЕСКО-ийн соёлын өвийн биетэд яаралтай хамгаалах соёлын биет бус өв болох Монгол бүжиг, цуур, тууль, лимбэ, уран бичлэг, ботго авхуулах, уул овоо тахих зан үйлүүд хамаардаг. Энэ биет өвүүдийг нэгтгэсэн Соёлын өвийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа. Хөтөлбөр батлагдсанаар хойч үедээ өвлүүлэх, хамгаалах, гадаадад түгээн сурталчлах зэрэг бүх талаас нь хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. Өнөөдрийн байдлаар 80 орчим биет бус өв хамаардаг. Морин хуур, монгол ардын дуу, хөөмий, баяр наадам, бүргэдээр ан хийх зан үйл, монгол гэрийн уламжлалт зан үйл, шагайн харваа зэрэг өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны сүг зураг зэрэг чулуун соёлын өвүүд цаг хугацааны хувьд болон хүний буруутай үйл ажиллагаанаас бол устаж байгаа учраас чулуун соёлын өв үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр батлагдсанаар Монголын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны бичээс зэргийг соёлын өвийн жагсаалтад оруулж, мэдээллийн нэгдсэн сантай болгож, аялал жуулчлалын томоохон бүс болгох зэрэг асуудлуудыг тусгасан. Энэ хоёр хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд төсвийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, тодорхой олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжинэ. Жишээлбэл, Чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг зурсны дагуу хамгаалах ажлуудыг эхлүүлэхээр зорьж байна.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Энэ хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн төсөв зарцуулах вэ?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24,2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын тусламж, төсөл хөтөлбөр болон бусад гэсэн зарцуулалт хийхээр 2023 он хүртэл төлөвлөгдсөн байгаа. Албан ёсоор хөтөлбөр батлагдсан учраас тодорхой хүрэх үр дүнтэй, хариуцах эзэнтэй.
-Танай яамны газрын дарга нар Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой мэдээлэл үү?
-Сайдаар томилогдоод өнөөдөр анхны Засгийн газрын хуралдаанд оролцож байна. Олон нийтийн дунд яамны удирдлагын асуудлын талаар олон ойлголт байгаа. Одоогоор ажилтайгаа танилцах уулзалтуудыг хийж байна. Салбарын талаарх мэдээлэл, явуулж байгаа арга хэмжээний мэдээлэлтэй байна. Тодорхой нэр бүхий албан тушаалтантай холбоотой огцруулах миний нэр дээр орж ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын түвшинд ийм асуудал яригдсан эсэхийг мэдэхгүй байна.
-Сурах бичгийг жил бүр шинэчлэн хэвлүүлдэг. Үүнийг заавал жил бүр хэвлэх шаардлагатай юм уу?
-Ажлаа аваад энэ талаар судалсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонсох шаардлагатай байгаа. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг үнэгүй тарааж байгаа. Өнөөдрийн байдлаар сурах бичгүүд хэвлэгдээд дуусч байна. Тиймээс дахин сурах бичиг хэвлэхгүйгээр, нэг стандартаар явуулна. Ер нь цаашид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн нэг бодлоготой болох шаардлагатай байгаа.
-“Үдийн цай” хөтөлбөрийг үдийн хоол болгох асуудлыг байнгын хорооны түвшинд ярьж байгаа. Та ямар бодлого баримтлах вэ?
-Байнгын хорооны түвшинд хуулийн төсөл явж байгаа бөгөөд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хэлэлцүүлгийн явцад байр сууриа илэрхийлээд явна.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг17 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа