Connect with us

Нийгэм

ШХАБ: Эх орноо “зарах” уу, эрх чөлөөтэйгөө үлдэх үү?

Нийтэлсэн

-

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх тухай асуудал өнөөдөр олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар байгаа. Тиймээс ШХАБ-д Монгол Улс элсэх үр дагаврын талаар улстөрчдийн байр суурийг хүргэе. Олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа энэ асуудал эх орноо мөнгөөр тулах уу, эрх чөлөөгөө авч үлдэх үү гэсэн асуулт тавихад хүргэж буй

ШХАБ  ЭЛСЭХИЙГ ДЭМЖДЭГ УЛСТӨРЧИД

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилал, таталцал, түлхэлцэл юм.  Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геодолитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй.  ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийг зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. /Монголын эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгнээс 2018 он/

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-ШХАБ-ын асуудлыг УИХ дээр шийдвэрлэнэ.  Гэрээний эхний өгүүлбэрт гишүүн орнууд  газар нутаг, аюулгүй байдлаа хангах үүрэгтэй гэсэн заалт бий.  Гадаад бодлого судлаачдын нотолгоон дээр үндэслэн шийдвэрээ гаргана. / УИХ-ын даргаар томилогдх үедээ илэрхийлсэн байр суурь/

Хэдийгээр албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой гэсэн байр суурийг  өнгөрсөн оны хавар гадаад бодлогын талаар хаалттай хэлэлцсэн УИХ-ын чуулганы үеэр илэрхийлсэн гэсэн мэдээлэл цацагдсан билээ.  

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал.  Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарцгүй байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентын гишүүдийн байр суурь өөр, өөр байгаа тохиолдолд олон түвшинд хэлэлцүүлэг хийж олон талаас нь харж үзэх ёстой. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

-“Танай улс дэндүү удаан ажиглагчаар явж байна шүү. Хамгийн анхны ажиглагч. 14 жил боллоо. Одоо шийдвэрээ гарга. Энэ бол цэвэр танай дотоод ажил. Жинхэнэ гишүүн болвол ийм боломж байна, өөрсдөө шийдэцгээ” гэсэн. Энэ бол ньюанстай үг шүү. Мэдээж “Танайх заавал элс. Элсэхгүй бол бид хийхгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ яагаад өдий хүртэл ажил яваагүйг бод доо. Ерөнхийлөгч “Элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэсэн. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр санал нэгтэй байгаа. УИХ энэ дүгнэлтэд хэзээ хүрэх юм, мэдэхгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр ажлаа хийчихлээ. Одоо УИХ-ын хийх ажил үлдсэн. Элсэх, эсэхийг УИХ шийднэ /president.mn/

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР:

-Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨ ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН:

-Монгол Улс ШХАБ-д яагаад элсч болохгүй гэж. Би хувьдаа онц харшлах зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцох тал дээр бидэнд олон давуу тал гарч ирэх боломжтой. Би эдийн засаг талаас нь харж байна шүү. Улс төр талаасаа ямар байхыг мэдэхгүй байна.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг. Бусад улс орон элсч ороод, хөгжөөд байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. “Бүс зам”, “Эдийн засгийн коридор” гэх мэтийн хүрээнд харилцан ашигтай ажиллаж байна. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруулах байх.

ШХАБ-Д ЭЛСЭХИЙГ ДЭМЖДЭГГҮЙ УЛСТӨРЧИД

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ:

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тухайд Монгол өөрийн гэсэн онцлогтой. ШХАБ-д бид ажиглагч гэдэг байр сууринаасаа цааш алхах ямар ч шаардлагагүй. Гар барина, бугуй барина. Тэгээд чамайг тэвэрнэ. Чи тэр тэврэлтээс хэзээ ч гарч чадахгүй. Монгол нэг орчихвол хэзээ ч гарч чадахгүй. Хавханд орсон чоно шиг болно. Нөгөө хоёр хөрш нь хоёр талд суусан анчин шиг байна. Хавханд орсон чоноо алдаг ч үгүй, хавхаа авдаг ч үгүй. Х.Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байгаа.

Э.БАТ-ҮҮЛ:

-Хятад өөрийнхөө шилдгүүдийг алдахаас сэргийлэх бодлого явуулаад зогсохгүй бусад улсын шилдгүүдийг “урвуулах” зорилгоор визийн горимдоо өөрчлөлт оруулж байна. Хувийн бизнес, өмчийн баталгааг улам төгөлдөржүүлж байна. Энэ мэтийг тооцон тунгаан бодоход Ерөнхийлөгч Баттулгын чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик.  Чөлөөт зах зээл, ардчиллын замаар хөгжихгүй, геополитикоор хөгжинө гэдэг санаа маш осолтой санаа. Баттулга, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн 90 оны ардчилсан хувьсгалын ололтод “өширхөх”болсонд л би бүр гайхаад байгаа юм! /“Ерөнхийлөгч чөлөөт ардчилалд “өширхөх” болсныг би гайхаад байгаа юм” нийтлэлээс/

Х.ТЭМҮҮЖИН:  

-Монголын төр юунд ч оролцолгүй, ямар ч хавханд оролгүйгээр хувийн компани өөрсдөө эрсдэлээ үүрээд хийчих зүйлийг “төр хийнэ” гэсэн. Харамсалтай нь сүүлд нь “чадахгүй боллоо” гээд биднийг улсаар нь худалдах гэж байна. Энэ логик нь буруу байгаа учир надад таалагдахгүй байна. Хавх руу түлхсэн улс төр 10-аад жил явсан нь эртнээс төлөвлөсөн урвалт биш биз гэж харахад хүргэж байна. Хамгийн хорон нь дотроо өөрсдөө санаачилж хэл ам гаргачихаад “Нэгэнт ийм яриа эхлүүлчихсэн, үгүй гэвэл хоёр хөрш бүр буруу ойлгоно. Тиймээс орохоос өөр аргагүй” гэдэг шахаа руу түлхэж байгаа нь хавх, занга холилдсон хөгийн юм болгож байна.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүхий л боломжийг “танк” ярьж гацаачихаад одоо улс төрийн тэлэлтэд нь багтах ёстой гэж дуугарах бол эх орончийн дүр огт биш л дээ.

Ц.МӨНХ-ОРГИЛ:

Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан.

М.ЭНХСАЙХАН:

Монгол энэ байгууллагад элсэх гэж яарах шалтгаан байхгүй гэж бодож байна. Тэр тусмаа энэ байгууллага бүс нутгийн эдийн засгийн интеграцид том ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй. Том гүрнүүдийн геополитикийн зодоонд энэ байгууллагын нэр байнга гарч байдаг нь монголчууд бидний хувьд аль нэг эвсэлд нэгдэхгүй энхтайванч гадаад бодлогоо тогтвортой авч явахын тулд ШХАБ руу яарах хэрэгцээ байхгүй байх.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр6 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм7 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм7 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм7 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм8 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр8 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм9 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр1 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр1 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм1 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр1 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр1 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм1 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм1 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим