Нийгэм
ШХАБ: Эх орноо “зарах” уу, эрх чөлөөтэйгөө үлдэх үү?

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх тухай асуудал өнөөдөр олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар байгаа. Тиймээс ШХАБ-д Монгол Улс элсэх үр дагаврын талаар улстөрчдийн байр суурийг хүргэе. Олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа энэ асуудал эх орноо мөнгөөр тулах уу, эрх чөлөөгөө авч үлдэх үү гэсэн асуулт тавихад хүргэж буй
ШХАБ ЭЛСЭХИЙГ ДЭМЖДЭГ УЛСТӨРЧИД
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
-Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилал, таталцал, түлхэлцэл юм. Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геодолитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийг зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. /Монголын эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгнээс 2018 он/
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-ШХАБ-ын асуудлыг УИХ дээр шийдвэрлэнэ. Гэрээний эхний өгүүлбэрт гишүүн орнууд газар нутаг, аюулгүй байдлаа хангах үүрэгтэй гэсэн заалт бий. Гадаад бодлого судлаачдын нотолгоон дээр үндэслэн шийдвэрээ гаргана. / УИХ-ын даргаар томилогдх үедээ илэрхийлсэн байр суурь/
Хэдийгээр албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой гэсэн байр суурийг өнгөрсөн оны хавар гадаад бодлогын талаар хаалттай хэлэлцсэн УИХ-ын чуулганы үеэр илэрхийлсэн гэсэн мэдээлэл цацагдсан билээ.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-ШХАБ-д орох эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал. Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарцгүй байна уу гэдгийг судалж үзэх ёстой. Парламентын гишүүдийн байр суурь өөр, өөр байгаа тохиолдолд олон түвшинд хэлэлцүүлэг хийж олон талаас нь харж үзэх ёстой. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:
-“Танай улс дэндүү удаан ажиглагчаар явж байна шүү. Хамгийн анхны ажиглагч. 14 жил боллоо. Одоо шийдвэрээ гарга. Энэ бол цэвэр танай дотоод ажил. Жинхэнэ гишүүн болвол ийм боломж байна, өөрсдөө шийдэцгээ” гэсэн. Энэ бол ньюанстай үг шүү. Мэдээж “Танайх заавал элс. Элсэхгүй бол бид хийхгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ яагаад өдий хүртэл ажил яваагүйг бод доо. Ерөнхийлөгч “Элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэсэн. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр санал нэгтэй байгаа. УИХ энэ дүгнэлтэд хэзээ хүрэх юм, мэдэхгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр ажлаа хийчихлээ. Одоо УИХ-ын хийх ажил үлдсэн. Элсэх, эсэхийг УИХ шийднэ /president.mn/
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР:
-Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨ ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН:
-Монгол Улс ШХАБ-д яагаад элсч болохгүй гэж. Би хувьдаа онц харшлах зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцох тал дээр бидэнд олон давуу тал гарч ирэх боломжтой. Би эдийн засаг талаас нь харж байна шүү. Улс төр талаасаа ямар байхыг мэдэхгүй байна.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг. Бусад улс орон элсч ороод, хөгжөөд байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. “Бүс зам”, “Эдийн засгийн коридор” гэх мэтийн хүрээнд харилцан ашигтай ажиллаж байна. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруулах байх.
ШХАБ-Д ЭЛСЭХИЙГ ДЭМЖДЭГГҮЙ УЛСТӨРЧИД
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ:
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тухайд Монгол өөрийн гэсэн онцлогтой. ШХАБ-д бид ажиглагч гэдэг байр сууринаасаа цааш алхах ямар ч шаардлагагүй. Гар барина, бугуй барина. Тэгээд чамайг тэвэрнэ. Чи тэр тэврэлтээс хэзээ ч гарч чадахгүй. Монгол нэг орчихвол хэзээ ч гарч чадахгүй. Хавханд орсон чоно шиг болно. Нөгөө хоёр хөрш нь хоёр талд суусан анчин шиг байна. Хавханд орсон чоноо алдаг ч үгүй, хавхаа авдаг ч үгүй. Х.Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байгаа.
Э.БАТ-ҮҮЛ:
-Хятад өөрийнхөө шилдгүүдийг алдахаас сэргийлэх бодлого явуулаад зогсохгүй бусад улсын шилдгүүдийг “урвуулах” зорилгоор визийн горимдоо өөрчлөлт оруулж байна. Хувийн бизнес, өмчийн баталгааг улам төгөлдөржүүлж байна. Энэ мэтийг тооцон тунгаан бодоход Ерөнхийлөгч Баттулгын чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик. Чөлөөт зах зээл, ардчиллын замаар хөгжихгүй, геополитикоор хөгжинө гэдэг санаа маш осолтой санаа. Баттулга, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн 90 оны ардчилсан хувьсгалын ололтод “өширхөх”болсонд л би бүр гайхаад байгаа юм! /“Ерөнхийлөгч чөлөөт ардчилалд “өширхөх” болсныг би гайхаад байгаа юм” нийтлэлээс/
Х.ТЭМҮҮЖИН:
-Монголын төр юунд ч оролцолгүй, ямар ч хавханд оролгүйгээр хувийн компани өөрсдөө эрсдэлээ үүрээд хийчих зүйлийг “төр хийнэ” гэсэн. Харамсалтай нь сүүлд нь “чадахгүй боллоо” гээд биднийг улсаар нь худалдах гэж байна. Энэ логик нь буруу байгаа учир надад таалагдахгүй байна. Хавх руу түлхсэн улс төр 10-аад жил явсан нь эртнээс төлөвлөсөн урвалт биш биз гэж харахад хүргэж байна. Хамгийн хорон нь дотроо өөрсдөө санаачилж хэл ам гаргачихаад “Нэгэнт ийм яриа эхлүүлчихсэн, үгүй гэвэл хоёр хөрш бүр буруу ойлгоно. Тиймээс орохоос өөр аргагүй” гэдэг шахаа руу түлхэж байгаа нь хавх, занга холилдсон хөгийн юм болгож байна.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүхий л боломжийг “танк” ярьж гацаачихаад одоо улс төрийн тэлэлтэд нь багтах ёстой гэж дуугарах бол эх орончийн дүр огт биш л дээ.
Ц.МӨНХ-ОРГИЛ:
Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан.
М.ЭНХСАЙХАН:
Монгол энэ байгууллагад элсэх гэж яарах шалтгаан байхгүй гэж бодож байна. Тэр тусмаа энэ байгууллага бүс нутгийн эдийн засгийн интеграцид том ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй. Том гүрнүүдийн геополитикийн зодоонд энэ байгууллагын нэр байнга гарч байдаг нь монголчууд бидний хувьд аль нэг эвсэлд нэгдэхгүй энхтайванч гадаад бодлогоо тогтвортой авч явахын тулд ШХАБ руу яарах хэрэгцээ байхгүй байх.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ