Нийгэм
Б.Амгаланбаатар: Банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах бодит шаардлага байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.
Тэрбээр “Өнөөдрийн уулзалтад ирсэн МҮЭХ-ны удирдлага болон орон нутгаас ирсэн төлөөлөгч та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Мөн сар шинийн мэнд хүргэе. Өнгөрөгч 2017 оноос хойш манай зээлжих зэрэглэл 2 дахин нэмэгдсэн. Энэ бол улсын эдийн засгийн тогтвортой байгаагийн илэрхийллээс гадна аж ахуйн нэгжүүд гаднаас зээл авах боломжийг бүрдүүлж байгаа. Засгийн газар өнгөрсөн 2018 онд гадаадаас өр, зээл авсангүй, өндөр хүүтэй бонд аваагүй. Арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. өрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөгт хүрч, 2016 оноос 27.5 хувиар өслөө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг байхаар тогтоолоо. Ингэснээр 100 мянган хүний цалин 33.3 хувиар өслөө. Түүнчлэн Засгийн газар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 65 хүргэхээр төлөвлөсөн нь Монгол хүний дундаж наслалтаас өндөр байгаа тухай МҮЭХ-ны шүүмжлэлийг хүлээн авч, иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч болохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа. ОУВС-ын төлөөлөгчид манай улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийнхөө үйл явцад хяналт тавьж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хэсэг ажлаад буцлаа. Тэд манай улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийн үр дүн өндөр гарсан. Өөрсдийнхөө дотоод боломжоо ашиглаж ажилласан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дээшилснээр МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа хүсэлт тодорхой хэмжээгээр биелэх боломж бүрдсэн. Цаашдаа бид цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана” гэсэн юм.
МҮЭХ-ны удирдлагууд болон тус холбооны салбар холбоодын дарга нар нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амжиргааг дэмжих чиглэлээр санал, хүсэлтээ дурдсан юм.
Тухайлбал, МЭҮХ-ын Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар: Засгийн газар МҮЭХ-ны саналыг сонсож, хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн онд тодорхой үр дүн гаргасан гэдгийг онцолж хэлмээр байна.Өнгөрсөн онд гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. 2019, 2020 он хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувь хүртэл нэмэх ажлыг зохион байгуулна. Мөн хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан. Энэ хуулийн төслийн 5 зүйлд МҮЭХ, АОЭХ санал зөрөлдөөнтэй байгаа.Тиймээс энэ хүрээнд 3 талын ажлын хэсэг ажиллаж байна. Ойлголцолд хүрэхэд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллахыг хүсч байна. Түүнчлэн банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах бодит шаардлага байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэгчдийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах, тодорхой асуудлуудыг тохиролцох санал, байр суурьтай байна хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих, банкны зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг хүсээд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллана.
-Увс аймгийн ҮЭХ-ны дарга Ц.Лумжав: Иновацийн өрсөлдөөнийг орон нутагт уралдаан зарлан явуулах цэвэр механизм хэрэгтэй байна. Аливаа улс орон бодлого төлөвлөлтэй байдаг. Тиймээс эрдэмтдийн судалгаанд тулгуурлан улс орныг эрчимтэй хөгжүүлэх ажлыг судлах хэрэгтэй байна. Эрүүл мэнд, боловсрол, хувийн хэвшлийнхнийг урамшуулах талаар төр анхааралдаа авмаар байгаа юм. Өмч хувьчлалаар аймгийн багш, эмч нар хоосон хоцорсон. Тиймээс газар хувьчлалыг эрчимтэй явуулмаар байна.Хязгаар нутгийн иргэдэд барьцаагүй, хүүгүй зээл олгож, төвлөрлийг сааруулах боломж байгааг анхааралдаа авч ажиллана уу гэсэн саналыг гаргаж байна. Засгийн газраас жил бүр ажлын байр олноор бий болгосон шилдэг аймаг, сум, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах болзолт уралдаан зарладаг баймаар байна. Ингэснээр орон нутагт ажилгүйдэл ядуурал буурч, иргэдийн амжиргаа дээшилнэ.
Эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга Б.Мягмар: Өнөөдрийн хуралдаан ач холбогдол өндөртэй болно гэж итгэж байна. Ерөнхий сайд, МҮЭХ-ын ерөнхийлөгч, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгууль ажилтнуудад цугларсан байна. Боловсролын салбарын багш, ажилчид тэмцэлж хийж байж цалингаа нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчдийн цалин нэмэгдсэн нь авууштай. Гэхдээ МҮЭХ-оо орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн хороодын сонгууль гишүүд рүү хандсан ажил, тэдний үйл ажиллагаа идэвхжүүлэх ажил хийх шаардлагатай байна.
-Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Нацагдорж: –Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлд үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг оруулж, ажилтан, албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх санал гаргаж байна” гэсэн юм.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр “Тус компанийн хувьцааны 10 хувийг компанийн ажилтнуудад давуу эрхтэйгээр олгох санал гаргалаа. Ажилтан, албан хаагч нь тухайн компанийнхаа хувьцааг эзэмшсэнээр хөдөлмөрийн бүтээмж өсөх боломж бүрдэнэ гэдгийг дурдаад, энэ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд сайн жишиг болно” гэлээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ