Connect with us

Нийгэм

“KFC”-ИЙН ХОХИРОГЧИД: Насан туршдаа гэдэсний халдварт нян тээгч болох магадлалтай гэсэн

Нийтэлсэн

-

-“KFC”-ИЙН ТҮРГЭН ХООЛНООС ХОРДЛОГО АВСАН ХҮҮХДҮҮДЭЭС
ХАМГИЙН БАГА НЬ ОЙ ГАРАНТАЙ-

Зайсан дахь “KFC” сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн 78 иргэн ХӨСҮТ-д хандсанаас 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 37-д хүрээд байна.

Хохирогчдын өгсөн мэдээллээр тэднээс цусан суулга өвчин үүсгэдэг нян илэрсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цусан суулгаар үүсгэгдсэн нянгаар халдварласан хүн эмчилгээгээ дутуу хийлгэвэл “Эрүүл нян тээгч” болох эрсдэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, өөрөө өвдөхгүй хирнээ бусдыг өвчлүүлээд явдаг. Эдгээр хүмүүс эмнэлгээс гарсан хойноо гурван сарын турш эмчийн хяналтад байж сар бүр шинжилгээ өгөх аж.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Урьдчилсан байдлаар өвчтөнүүдээс шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ирэх долоо хоногт гаргана” гэх тайлбарыг өгөв.

ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварт өвчний тасагт очиход хөл хөдөлгөөн ихтэй хүүхдээ сахиж буй эцэг, эхчүүд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна гэсээр биднийг угтав. Тус эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайжирсан ч тайвшрах болоогүй цаашид гэдэс ходоодонд ямар сөрөг үр дагавар гарахгүй мэдэхгүй айдастай байгаа гэдгээ эцэг, эхчүүд хэлж байв. Харин томчууд нь олон хоног суулгалт өгснөөр биеийнх нь дархлаа муудаж нүдэн дээр нь өвдөг гарах, бүдүүн гэдэс нь шархлан цус алдаж буй талаараа ярьж байсан юм. Мөн өвчтөнүүдийн ихэнх нь нэг гэр бүлийнхэн учраас олон хоног ажлаасаа чөлөө авснаар санхүүгийн хямралд орох эрсдэл үүсчээ. Бид өвчтөнүүдийн төлөөлөл болгож гурван хүний сэтгэгдлийг сонслоо.

-ХОРДЛОГО АВААД ЗУРГАА ХОНОЖ БАЙХАД “ТАВАН БОГД” ГРУППИЙН ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮС НЬ ЯРИАГҮЙ БАЙНА

Баянгол дүүргийн хорооны иргэн О.Барсболд: Хоёрдугаар сарын 09-ны өдөр Зайсан дахь “KFC”-ийн салбараар 16:30-17:00 цагийн үед миний бие, эхнэр, хоёр дүүтэйгээ хамт үйлчлүүлсэн. Тухайн өдрийн орой эхнэрийн маань бие арзайгаад, дотор муухайраад байхаар нь “Хөдөөнөөс өлсөж ирээд огцом юм идэхээр ингэж байна” гэж бодоод халуун бууруулах эм өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь эхнэр маань халуурч, гүйлгэж эхэлсэн. Төд удалгүй надад дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Бид “KFC”-ийн түргэн хоолноос хордлого аваад зургаа хонох гэж байхад “Таван богд” группээс нэг ч удаа залгаж уучлалт гуйсангүй. Бид өөрсдөө холбогдож хэлэхэд “Манайд ийм асуудал үүссэн нь үнэн. Халдвартын эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх” гэсэн тайлбарыг өгөөд “Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас өөр тайлбар өгөхгүй боломжгүй” гэсэн. Олон хоног суулгахаар цагаан мах эргэж цус алдаж, дархлаа мууддаг юм байна. Мөн хоёр нүдэн дээр өвдөг гарсан. Шарлага хийлгээрэй гэсэн боловч эмнэлгээс гарах ямар ч боломжгүй одоохондоо үрэвсэл дарах эм гаднаас авч ууж байгаа. Хордлого авсан эхний хоёр хоногтоо хоолны үнэр авч чадахгүй бөөлжиж байсан. Одоо эмчилгээ хийлгээд харьцангуй гайгүй болж байна.

-НАЙМАН НАСТАЙ ОХИН МИНЬ АЛХАХ ТЭНХЭЛГҮЙ БОЛТЛОО
ШИНГЭН АЛДСАН-

KFC”-ийн түргэн хоолноос хордлого авсан хүүхдүүдээ сахиж буй Д.Зулаа: Хоёрдугаар сарын 10-ны өдөр 17:30-19:00 цагийн хооронд манай хоёр охин хамаатныхаа ах, эгч нартайгаа 4, 9 настай үеэлүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Зайсан дахь “KFC”-ийн салбараар үйлчлүүлсэн юмаа. Хамаатны гурван гэр бүлийн есөн хүн хордлого авчихсан эмчлүүлж байна. Энэ сарын 12-ны өдрөөс хоёр хүүхэд маань гүйлгээд бөөлжөөд эхлэхээр сургууль руу нь утасдаж “Өдрийн цайндаа ямар юу идсэн. Манай хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илрээд байна” гэтэл ангийнхан нь хүүхдүүд зүгээр байсан. Манай хүүхдүүд эмнэлэгт хэвтээд гурав хонож байна. Одоо болтол “KFC”-ээс холбогдож уучлалт гуйгаагүй таг чиг алга болчихлоо. Хүүхдүүд маань хоол ундандаа муу “Идэхгүй л” гээд байна. Хордлогын шинж тэмдэг хурц илэрч байх үед найман настай охин минь гэрээсээ алхаад гарч чадахгүй болтлоо шингэн алдсан. Эмнэлэгт үзүүлэхийн тулд гэрээсээ үүрээд гарсан. Халуун бууруулах эм өгөөд байхад л халуун нь буухгүй 40 хэм хүрсэн. Завсар зайгүй суулгалт өгч 4-5 удаа өмдөндөө бие зассан. Сүүлдээ энэ байдлаасаа охин маань айгаад “Ээжээ би яагаад өмдөндөө баагаад байгаа юм бэ” гэж уйлаад шөнөжингөө юм болсон. Маш олон хүн “KFC”-ийн хоолноос хордлого авч эрүүл мэндээрээ хохирч, хичээл сургууль, ажил төрлөө цалгардуулж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “KFC”-г буруугүй мэтээр бичсэн байгааг хараад харамсаж байна.

-“KFC”-Д ТӨРСӨН ӨДӨР ТЭМДЭГЛЭСЭН ЗУРГААН АЙЛЫН ЕСӨН ХҮҮХЭД ХООЛНЫ ХОРДЛОГО АВСАН-

Сонгинохайрхан дүүргийн XII хорооны иргэн Б.Дэлгэрмаа: Хоёрдугаар сарын 09-ны өдөр том жижиг нийлсэн 15 хүн Зайсан дахь “KFC”-ийн салбараас пицца, давхар бургер, шарсан төмс, гэр бүлийн багц гээд ер нь тэнд байдаг бүх л бүтээгдэхүүнээс идсэн л дээ. Тухайн өдрөө томчууд нь гүйлгэж эхэлсэн. Хүүхдүүд нь 11-нээс хичээлээс орж ирээд л бүгд сулбайгаад л гүйлгэж, халуурч эхэлсэн. Манай охин маш өндөр халуурч эм уусан ч халуун нь буухгүй ХӨСҮТ-д цусаар гүйлгэж ирсэн. Засвар зайгүй гүйлгэж, гэдсээ бариад л орилоод байсан. Энэ эмнэлэгт гурав, гэрээрээ 5-6 хүүхэд эмчлүүлж байна. Зарим нь “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байхад “KFC”-ээс нэг ч удаа холбоо бариагүй. Зургаан айлын есөн хүүхэд хордлого авсан. Том нь 10 настай хамгийн бага нь ой гарантай.

Цаашлаад нян нь үржээд байвал ходоодыг нь шархлуулах сөрөг үр дагавартай гэж байна. Эмч “Цаашид гарах сөрөг үр дагавар байгаа шүү. Хордлогын шинж тэмдэг нь гайгүй илэрсэн хүүхдүүддээ авчирч ирж үзүүлээрэй” гэхээр нь өчигдөр том жижиггүй ирж шинжилгээ өглөө. Ирэх долоо хоногийн мягмар гаригаас хариу нь гарна гэсэн. Хүүхдүүд маань цаашид ходоод гэдэсний эмгэгтэй болохыг үгүйсгэхгүй айгаад л байна. Анх манай охиныг эмнэлэгт хэвтэхэд өрөөнүүд нь хүнгүй шахам байсан. Гэтэл өнөөдөр дүүрчихсэн нэг давхарт ирсэн дүүг нь эгчтэй нь хамт хэвтүүлэх гэсэн сул ор алга.

Хүмүүс нэмэгдэж ирээд нэмэлтээр ор тавьж байна. Дэлхийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлсэн гэх “Таван богд” группийн “KFC” түргэн хоолны газрыг найдвартай гэж бодоод үйлчлүүлсэн. Гэтэл холбогдох албаны хүмүүс нь өнөөдрийг хүртэл хохирогч бидэнтэй уулзсангүй, утсаар ярьсангүй, уучлалт гуйсангүй. Тиймээс цаашид явдаг газраар нь явж тэмцэнэ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент8 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм8 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм8 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм11 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад11 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм12 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент12 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм13 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр13 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм13 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим