Дэлхий дахинд
Дэлхийн долоо хоног гэрэл зурагт
Франц. Парисчууд сүмээ шатахыг хараад уйлан залбирч байлаа
Филиппин. Католикууд загалмай дээр хэвтэн “Тарчлаант” пүрэв гарагийг тэмдэглэв
Эппенбрюн. Герман-Францын хил дээрх Альтшлоссфельсен цохионд нар жаргах агшин
Их.Британи. Экологийн Extinction Rebellion байгууллагын идэвхтнүүд орчны бохирдлын эсрэг театрчилсан эсэргүүцлийн ажиллагаа явуулав
Москва. Кутузовын өргөн чөлөөний Ялалтын хаалганд хаврын угаалга хийлээ
ОХУ. Алс Дорнодын сайн дурынхан далайн урсгалаар орж ирсэн хогийг цуглууллаа
ОХУ. Ерөнхий сайд Дмитрий Медведев Төрийн думд тайлангаа тавив
Индонези. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал хураах байрны ажилтнууд супер баатар болон хувцаслажээ.
Герман. Баварийн ботаникийн цэцэрлэгт хавар ирлээ
Украин. Киевын гудамжны “Төгсгөл” нэртэй самбар
БНАСАУ. Хуримаа хийж байгаа хос дээсээр наадав
Татарстан. Нохойн сургуульд
Финлянд. Уран гулгалтын ДАШТ-нд Оросын “Парадиз” баг тэргүүлэв
Португали. Мадера аралд герман жуулчдын автобус онхолдож 29 хүн амиа алдав
Япон. Уран гулгалтын багийн ДАШТ-д оролцсон Францын Ванесса Жеймс, Морган Сипре хосын үзүүлэх тоглолт
Мьянмар. Буддын шинэ оны баяр дээр
Белорусь. Хүрэн берет өмсөх эрхийн төлөө өрсөлдөж байгаа тусгай салааныхан
Аргентин. Гаучо гэх морьтон Креолийн долоо хоногийн наадам дээр.
Балба. Лукла хотын нисэх буудалд Let L-410 Turbolet онгоц, хоёр нисдэг тэрэг мөргөлдөн сүйрэв
Испани. “Ла Паз” католикийн нийгэмлэгийнхэн Христийг цовдолсны ойгоор нүглээ наминчилан Тарчлаант өдрүүдийг тэмдэглэв
Москва. Хаданд авирах Дэлхийн цомын тэмцээний шигшээд шалгарсан Словенийн тамирчин Лучка Раковец
ОХУ. Russian Antique & Art Fair олон улсын яармагийн үзэгч
Румын. Йоркширийн терьер нохой Эльза “Pet Expo 2019” уралдаанд оролцохын өмнө
Япон. Сумочид Токиогийн Honozumo гэдэг ёслолын тоглолтын өмнө
Франц. Парисын эх дагинын сүмийн дотор галын гамшгийн дараа. Гал гарсны дараа сүмийн сэргээн босгоход нэг тэрбум еврогийн хандивыг хоёр хоногийн дотор цуглуулжээ.
Хятад. Шанхайн автосалон дээр
Испани. Христийн Тарчлаант долоо хоногийн мөргөлийн дараа сүмээс гарч яваа эмэгтэй.