Дэлхий дахинд
Компанийн засаглалаас болж Оюутолгойн төсөл саатаж магадгүй

Эдийн засгийн алдартай сэтгүүл “Financial Times”-д Оюутолгойн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг “Рио Тинто” компанийн засаглалтай холбон тайлбарлажээ.
Австралийн уул уурхайн компани “Рио Тинто” нь жилд 550,000 тонн зэс олборлох төлөвлөгөөтэйгөөр Монголын Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. Ногоон эрчим хүчний хувьсгал эрчимжиж буй энэ үед үйлдвэрлэлийн металлын эрэлт өссөөр байгаа юм. Цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх нь гарцаагүй тул Оюутолгой нь “Рио Тинто”-гийн хувьд маш чухал ач холбогдолтой төслүүдийнх нь нэг юм. Гэсэн хэдий ч уг төсөл зарим нэг техникийн асуудалтай тулгарч 2022 он хүртэл тогтвортой олборлолт хийж чадахааргүй байж мэдэхээр дүр зураг харагдаж эхэллээ. Тиймээс “Рио Тинто” компанийн удирдлагууд өнөөдөр /2019.05.14/ Канадад яаралтай хурал зарлаж Оюутолгойн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
“Рио Тинто” нь Оюутолгойн төслийг удирддаг ч, уг ордод шууд хувь эзэмшдэггүй. Оюутолгойн ордын 66 хувь нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийт 2,9 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Канадын уул уурхайн “Turquoise Hill Resources” компанийн эзэмшилд, үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд байдаг. Харин “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ын 50,8 хувийг эзэмшдэг.
“Turquoise Hill Resources” компанийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт жил бүр Канадад зохилн байгуулагддаг. Энэ жилийн уулзалт тавдугаар сарын 13, 14 нд болж байна. Энэ үеэр тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг буюу 10,9 хувийг эзэмшигч АНУ-ын Сан Францискод төвтэй, уул уурхайн салбарынханд хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө өгдөг “SailingStone Capital” компанийн удирдлагуудын зүгээс гаргах санал хамгийн их анхаарал татаж байгаа гэнэ.
Учир нь тус компанийн хамтран эзэмшигч Макензи Дэйвс дөрөвдүгээр сарын сүүлээр илэрхийлсэн байр сууриа хадгалсаар байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Бид Оюутолгойн гүний уурхайн төсөлд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-тэй хамтран ажиллахыг зорьж байгаа ч компанийн удирдлагын асуудлаас болж зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар хугацаа их алдаж байна. “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ энэ асуудлаар үр бүтээлтэй яриа хэлэлцээр хийхээс хойш сууж байгаа тул бидэнд тус компанийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын эсрэг санал өгөхөөс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү шийдвэрийг бид сэтгэл хөдлөлөөр гаргаагүй. Уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалж, мөн компанийн урт хугацааны амлалт дээр тулгуурлан ийм шийдвэрт хүрсэн. Гэхдээ энэхүү төсөл нь дэлхийн хэмжээний корпорацийн туршлагаар л хэрэгжих боломжтой. Тиймээс төслийн хувь эзэмшигчид болох “Рио Тинто”, Монголын ард иргэд, Засгийн газар, бусад жижиг хувь эзэмшигчид бүгд нэгэн сэтгэлээр алсын хараатай байж, хамтдаа амжилт өөд тэмүүлэх нь чухал юм” гэж хэлжээ.
Мөн “SailingStone Capital” компанийн зүгээс “Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Рио Тинто” компанитай Оюутолгойн төсөлд хамтран ажилласан туршлагаас үзвэл тэд бидний эрх ашгийг хүндэтгэн ажиллахгүй байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” цаашид бидний зүгээс дэмжлэг авахгүй. “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ийн 50,8 хувийг эзэмшдэг ч удирдах болон шийдвэр гаргах түвшний асуудалд 100 хувийн эрх мэдэлтэй байгаа зохицуулалт нь компанийн засаглалыг зөрчиж байна. Энэ компанийн хувьцаа муу үзүүлэлттэй байгаа нь удирдлагуудтай шууд хамааралтай. Энэ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орох, энэ том төсөл алдагдал хүлээхийг үгүйсгэхгүй. Тиймээс манай компани бусад жижиг хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын нэг суудлыг авах хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн “Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь Монгол Улсад Оюутолгойн асуудлаар шалгалт хийгдэж буй маш эмзэг үетэй давхцаж байна. Монголчууд гадныхан байгалийн баялгийг нь эзэмших асуудалд тун эмзэг ханддаг ард түмэн” хэмээжээ. Энэ саналыг “Turquoise Hill Resources”-ийн өөр бусад жижиг хөрөнгө оруулагчид болох “ISS” болон “Glass Lewis” компаниуд дэмжиж байгаа аж.
“Рио Тинто”-гийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй боловч ирэх наймдугаар сард төслийн талаар шинэчилсэн мэдээллээ танилцуулах болно гэсэн байна. Харин “Turquoise Hill Resources”-ийн зүгээс “Хөрөнгө оруулагчдын санал, санаачилгууд нь компанийн засаглал, дотоод үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүний үр дүнд 2018 онд зөвхөн ТУЗ-д тайлагнадаг шинэ гүйцэтгэх захирлыг томилсон. Монголын парламентаас томилсон ажлын хэсгийн тайлангийн хувийг бид хүлээн авсан бөгөөд үүний үр дүнг хянах үүрэгтэй хяналтын комисст хариу бичсэн” гэж мэдэгджээ.

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.