Нийгэм
“Хар зайрмаг хүүхдийн гэдсийг өвтгөж болзошгүй”

“Батос” зайрмагийн үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн “хар зайрмаг” олны сонирхлыг татаж эхлээд байсан. Идэвхжүүлсэн нүүрсээр өнгө оруулан бүтээсэн эрүүл мэндэд тустай гэх тодотголтой энэхүү зайрмаг худалдаанд гараад удаагүй ч хэрэглэгчдээ аль хэдийн татсан юм. Ялангуяа хүүхэд багачуудын дунд тренд болсон энэхүү зайрмагийн орц найрлагад ашиглаж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон тул гурван тонныг устгасан талаар мэдээлсэн юм. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас дараах зүйлийг тодрууллаа.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван тонн хар зайрмагийг устгалд орууллаа. Энэхүү бүтээгдэхүүнийг цаашид худалдаанд гаргахыг хориглож байна гэсэн үг үү?
– Энэхүү зайрмагийг үйлдвэрт нь худалдаанд гарч амжаагүй байхад нь шалгаж, устгалд оруулсан. Худалдаанд гарсан зайрмагийг тухайн аж ахуй нэгж компанид таталт хийх үүрэг чиглэл өгсөн байгаа. Таталт хийсний дараа устгалын ажлыг үргэлжлүүлнэ. Ер нь Монгол Улсад мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS стандартад хар зайрмаг тусгагдаагүй.
-Хар зайрмагийг идэвхжүүлсэн нүүрсээр өнгө оруулж хийсэн гэдэг нь монголчуудын мэдэх хар нүүрсэн эм мөн гэж ихэнх хүмүүс ойлгож байгаа. Энэхүү зайрмагийн орц найрлагад ашиглаж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг нь тогтоосон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
–Хар зайрмагийн орц найрлагад ашигласан vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153 гэх хүнсний нэмэлт бодис нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS стандартад тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, энэ бодисыг хүнсний нэмэлтээр ашиглахад баталгаатай бус гэсэн үг. Энэ нь хулсны нүүрснээс гаргаж авсан идэвхжүүлээгүй бодисыг зайрмагт өнгө оруулах байдлаар ашигласан. Уг бодис эрүүл мэндэд тустай биш. Ер нь идэвхжүүлсэн нүүрс гэхээр монголчуудын мэдэх нүүрсэн эм юм. Үүнийг эмийн зориулалтаар ашиглах ёстой. Харин хүнсний зориулалтаар өнгө оруулах байдлаар ашиглаж байсныг үгүйсгэхгүй. Энэ бодисыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ашигласнаар хүүхэд гэдэс нь гүйлгэж өвдөх эрсдэлтэй. Гэхдээ одоогоор ямар нэгэн хордлого гараагүй.
-Батос компанийн шинэ бүтээгдэхүүндээ ашиглаж байсан Уголь растительный Е-153 бодис нь импортоор орж ирдэг юм уу. Үүнд ямар хяналт тавьдаг вэ. Уг нь худалдаанд гарахаас өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас хянаж шалгах ёстой биш үү?
–Монгол Улсад мөрдөгдөж буй Хүнсний тухай хуулиар импортоор орж ирж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн заавал бүртгэгдсэний дараа олон нийтэд худалдаанд гарахаар заасан журмыг Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам батлах ёстой. Гэвч одоог хүртэл энэ журам батлагдаагүй учраас Монгол Улсад бүртгэлгүй Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг аж ахуй нэгж компаниуд бүтээгдэхүүндээ ашиглаж байна. Батос компанийн шинэ бүтээгдэхүүн хар зайрмагийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд эрүүл мэндэд тустай гэж сурталчилсны дагуу бид уг бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд тустай эсэхийг тогтоохоор тандалт судалгааг хийж, дээрх арга хэмжээг авч ажиллалаа. Одоогоор зайрмагийн орц найрлагад ашиглаж байсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хураасан байгаа.
-Зайрмагийн үйлдвэрээс хэр их хэмжээтэй зөвшөөрөгдөөгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигласан бэ?
-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид энэ тухай олон нийтэд албан ёсоор мэдэгдэнэ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2019.05.31/ хар зайрмагийг устгалд оруулж, бүтээгдэхүүний дээжээс нянгийн бохирдол илэрсэн асуудлаар мэдээлэл хийх бол “Батос” зайрмагийн үйлдвэрээс ч бас тун удахгүй албан ёсны тайлбар хийх аж. Тус компанийн ажилтнаас /нэрээ хэлэхийг хүсээгүй/ хар зайрмагийн тухай тодруулахад “Уголь растительный Е-153 бодис нь олон улсад мөрдөгдөж буй стандартад нийцсэн. Харин Монгол Улсад бүртгэлгүй болохыг нь мэдээгүй. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ийм арга хэмжээг авсан болов уу. Худалдаанд гаргасан зайрмагууддаа таталт хийж байна. Зайрмагаас илэрсэн нянгийн бохирдолд хүүхэд хордох боломжгүй. Хадгалалтын явцад л бага зэрэг нян илэрсэн байх. Бид энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл хийх учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.
“Батос” зайрмагийн үйлдвэрээс хар зайрмагийг худалдаанд гаргахдаа идэвхжүүлсэн нүүрсээр өнгө оруулсан, будагч бодисгүй, эрүүл мэндэд тустай гэж тодотгож байсан. Одоогоор тус зайрмагийн тухай мэдээллийг интернет орчинд устгасан байв.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


Нийгэм
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн “Хуульчийн Про боно-2025″ өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн “Легал гайд” ХХН, “Сноухилл консалтанси” ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, “Анбаунд Монгол” ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.
Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авахыг урьж байна.
-
Нийгэм22 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Эдийн засаг24 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм24 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр1 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр1 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм59 минут өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр42 минут өмнө
Засгийн газар хуралдаж байна