Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Өрсөлдөөнд өрсөх төмөр зам

Нийтэлсэн

-

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам тавих улс төрийн шийдвэр гарснаас хойш удалгүй бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн оролцов. Энэ бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд “таатай” нөхцөл бүрдсэн үед өрнөж байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн онд ашигтай ажилласан 800 тэрбум төгрөгийг зарцуулах санхүү бүрдлээ.

Үндэсний цэрэг армийг хөдөлгөж, УБТЗ-ын инженер, мэргэжилтнүүдээр хүн хүчийг ч бэлтгэлээ. Төмөр замын транзит тээврийн тарифын 25 жилийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг Оросын талтай үзэглэлээ. Одоо Хятадын талаас үзүүлэх 50%-ийн хөнгөлөлтийг албажуулах л үлдлээ.

Дөрөвдүгээр сарын сүүлчээр БНХАУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч өмнөд далайн Цаофэдян боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Айлчлалын талаар мэдээлсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Чойбалсан орж, үргэлжлээд Хөөт хүрч, Бичигтийн боомтоор гарах юм бол Хятадын Цаофэдян боомтод ойрхон. Бичигтийн боомтоор ялгаагүй Хятадын нэр бүхий боомтуудад очно” гэв. Тавантолгойн коксжих нүүрс энэ боомтод 300 ам.долларын үнэд хүрнэ гэх. Ийм ханшаар Австрали, Индонезийн нүүрс буудаг, өрсөлдөөн өндөртэй бүс. Энд монголчууд нүүрсээ борлуулахыг бодоогүй биш нарийн судалгаатай тооцож, бүр тээвэрлэж туршсан удаатай.

Цаофэдян боомттой зэрэгцээ 7 боомтоор нэвтрэх эрхийг аль 2014 онд Хятадын тал нээсэн. Монгол Улсын эзэмших эрхтэй 10 га газар бүхий Тянжин боомт ч энд бий. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинэ төмөр замын шугам тавьснаар уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдлыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг хямд өртгөөр, дөт замаар тээвэрлэж зах зээлд хүргэснээр Австрали, Индонези, Оросын нүүрстэй өрсөлдөхүйц үнээр борлуулна гэсэн санаа.

Замын-Үүд, Гашуунсухайт, Хангитай харьцуулбал Бичигтийн боомтоор 1,000 гаруй км тойруу замаар Цаофэдян боомтод хүрнэ гэдгийг төрийн өндөрлөгүүд мэдэхгүйдээ бус. Харин тэрхүү замыг өөрийн нутгаар туулна гэж ТТ-ЗБ чиглэлд төмөр зам барих шийдвэрийнхээ үндэслэл болгож буй. Дотоодод орлого үлдэх гэнэ. Орлого бус зардал гэдгийг төмөр замын мэргэжилтнүүд хэлдэг. Төмөр замын арчилгаа, засвар үйлчилгээ, ажилчдын цалин хөлсний зардал гарна.

Тэгвэл уг чиглэлийн төмөр замд хамгийн ойр бэлэн экспортын гарц бол Замын-Үүд боомт юм. Хятадууд ч үүнийг тооцолж тус боомтын ачаа тээвэрт транзит тээврийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн. Албан ёсоор баталгаажуулаагүй байна. Зүүн хойд нутагтаа төрийн бодлогоор хөгжүүлж буй олон улсын тээвэр логистикийн сүлжээгээ Замын-Үүдийн боомттой холбох сонирхол урд хөршид бий. Тиймдээ ч хоёр улсыг хил дамнасан Эдийн засгийн чөлөөт бүсийг эхлүүлэхэд Монголын тал нааштай хандаж Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцээрийг үзэглэх хүлээлт Хятадын талд байсан юм.

Хэлэлцээрт Монголын талаас гарын үсэг зураагүй учир “Эхлээд өмнөх ажлаа дуусга” гэсэн санаагаар хятадууд транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэхээ хүлээзнэсэн нь ийм учиртай. Өнөөдөр Замын-Үүд-Эрээний боомт төмөр замын өргөн, нарийн царигаар холбогддог бэрхшээлтэй. Боомтын ачааллаа дийлэхгүй шалтгаан ч энэ. Монголын талаас боомтыг шинэчлэн өргөтгөх ажил эхэлж байгаа ч хүлээж авах тал яарахгүй байгаад гол асуудал. Монголын орлогыг ямар цаг үед хумихаа хятадууд мэднэ. Тэд Монголд өрнөх төмөр замын ажлыг анхааралтай ажиглах болно.

Тэгвэл яагаад Бичигт боомт гэж? Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Ерөнхий гүйцэтгэгчээр оролцохоор Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо, “Байшин төмөр зам” компанитай хамтарсан консорциум ТЭЗҮ-ийг боловсруулж дуусчээ. Төслийг “Монголын төмөр зам” ТӨХК 51%, Хятадын “Байшин төмөр зам” 49%-ийн эзэмшилтэй хамтарсан компани хэрэгжүүлнэ. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын төслийг санхүүжүүлэхээр яригдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөөт-Бичигт чиглэлд нарийн цариг бүхий төмөр замыг барьж ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хоёр дахь үе шатанд баригдах чиглэл юм. Харин энэ чиглэлийг үргэлжлүүлэн Чойбалсан хотын зүүн хэсгээр Баянтүмэн өртөөтэй нийлэх 177.2 км төмөр замын ТЭЗҮ-ийн судалгааг Хятадын төмөр замын инженер консалтингийн групп (CREC) хийж урьдчилсан байдлаар Монголын тал хүлээж аваад байна. Төмөр замыг 700 сая ам.долларын өртгөөр барих бөгөөд хөрөнгө оруулалтыг 28 жилд нөхөх тооцоо гарчээ. Төмөр замыг 2.5 жилд барьж ашиглалтад оруулах боломжтой. Уг чиглэлд “Шенхуа” групптэй хамтрах сурагтай.

Түүхий эдээр ангах бус нутгаа хангаж аж үйлдвэрлэлээ тэтгэх нь өмнөд хөршийн гол зорилго юм. Хуурай газар, усан замаар дэлхийг хэрсэн “Шинэ торгоны зам” байгуулахаар дэд бүтцэд асар их хөрөнгө зарцуулж байгаа. Монгол төмөр зам барих эрхийг Хятадад хараахан өгөөгүй байна. Тэгвэл оросуудын тухайд Дорнодын талаар төмөр замын гарц нээж өмнөд далайд хүрэхээр хэзээнээс тооцоолсон. Транссибирийн төмөр замын Борзя өртөөнөөс “Улаанбаатар төмөр зам”-ын Баянтүмэн өртөөтэй холбосон бэлэн төмөр зам бий. Энэ замаар оросууд Тувагийн коксжих нүүрс, Забайкалийн зэс, алт, төмрийн хүдрийн арвин баялгаа Хятадын зүүн хойд зах зээлд “цутгахад” хэдийн бэлтгэлээ базаасан. Харин монголчууд бид транзит тээврээс чамлахааргүй мөнгө эдийн засагт орно гэж хөөрцөглөхөөс өмнө өөрт ашигтайгаар төмөр замын тээврээ удирдаж чадах эсэх нь асуудлын учиг.

Гэтэл зах зээлдээ хамгийн ойр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд бус хойд чигт төмөр зам татах төрийн бодлого, шийдвэрүүд шат дараалалтайгаар гарч есөн жилийг үдлээ. Өнгөрсөн жилүүдэд Монголд шинээр ганц км төмөр зам тавигдаагүй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд овоолсон шороо, элэгдсэн далан төдий. Энэ ажилд зарцуулсан Чингис бондын 200 сая ам.долларын хүүг одоо ч Улсын төсвөөс төлсөөр байгаа бөгөөд 2022 онд үндсэн зээлийг монголчууд барагдуулах ёстой. Өнөөдөр уг төмөр замын төсөлд хөрөнгө оруулагч олж, хилийн зөрсөн цэгийг Хятадын талтай тохиролцож ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг нь энэ чиглэл хамгийн үр ашигтай, ачаа нь бэлэн, зах зээл нь бэлэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд ч хүлээн зөвшөөрч буй.

Монголын түүхий эдийн гол экспорт авто замаар “гэлдэрч” Гашуунсухайтын боомтоор гадаад зах зээлд хүрч, улсын төсвийг дангаар шахуу бүрдүүлж байна. Гадаад зах зээлд гарах хамгийн дөт замыг “Энержи Ресурс” компани Концессийн гэрээгээр Германы Дойче Баннтай хамтран 2009 онд барьж эхэлсэн бол зургаан жилийн өмнө ашиглалтад орох байлаа. Компанийн зам барих эрхийг Хамтарсан Засгийн газраас цуцалж байхад “Оросын төмөр замын нэгдэл”-тэй хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компани Монголд байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барих төлөвлөгөө тодорч билээ. Энэ үед Москвад “ОХУ-ын төмөр замын тээврийг хөгжүүлэх 2030 оны стратеги”-ийг ДУМ-ээр баталж байсан нь сонирхолтой.

Харин хагас жилийн дараа УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын тэргүүн чиглэлээр Тавантолгой-Зүүнбаян тодорсон. “Оросын төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозеров нийслэлд ирэхдээ сонгогдоод удаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан Монголын зүүн чиглэлийн төмөр замд сонирхлоо сануулаад буцсан. “Улаанбаатар төмөр зам”-ын суурь бүтцийн 50%-ийн эзэмшигчийн хувьд Зүүнбаянгаас үргэлжлэх хоёр чиглэл, ер нь Монголд шинээр барих аль ч төмөр замд ”Оросын төмөр зам” нөлөөлөх эрхтэй. Нэг үгээр, эх орны экспортын ачаа тээвэр Оросын төрөөс хамаарна гэсэн үг.

Ойрын жилүүдэд монголчуудад ажил мундахгүй нь. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замаа тавих ёстой. Үргэлжлүүлэн Бичигт боомттой холбох бололтой. Замын-Үүдийн боомтыг өргөтгөж экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын хилийн холбох цэгийг тохиролцох, транзит тээврийн 50%-ийн хөнгөлөлтийг баталгаажуулахаар Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард суух учиртай. Харин энэ өдрүүдэд Монгол Улс Халх голын байлдааны 80 жилийн ойд оролцох ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд бэлтгээд завгүй.

ХОЙД ХӨРШИЙН ХОЁР СОНИРХОЛОросын нутгаар дамжин Алс Дорнодын боомт хүрэх нь монголчуудын тооцоолсон нэг хувилбар. Евроазийн эх газрыг хөндлөн туулсан Транссибирийн төмөр замаар Монголын нүүрс болоод бусад эрдэс далайд гарах төсөөлөлтэй. Орос орны эдийн засгийн гол судас Транссибирийн төмөр замын шинэчлэл тав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жил дуусах эхний шатанд зөвхөн Алс Дорнодын чиглэлд 125 сая тонн ачаа нэвтрүүлнэ. Өнгөрсөн онд Транссибирийн ачаа эргэлт түүхэн дээд 200 сая тонн хүрч, 2030 онд хоёр дахин нэмэгдэх тул төмөр замын шинэчлэлд их ч мөнгө зарж байна. Учир нь оросууд байгалийн асар их баялгаа мөнгө болгохоор шуурхайлж, Азийн зах зээлийг онилжээ.

Түүхий эдийн эрэлт хэрэгцээ хурдацтай өсч буй Ази-Номхон далайн орнуудын зах зээлийг чинээнд нь тултал хангахаар чармайж байна. Зөвхөн нүүрсний экспортоо хоёр дахин нэмэгдүүлнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэн. Бээжингийн “Бүс ба зам” форумаар тэрээр Транссибирийн төмөр замын шинэчлэлээ зүгээр ч нэг онцлоогүй юм. Хятад, ахиулаад зүүн Ази руу 100 гаруй сая тонн нүүрс шингээх зорилготой. Энэ зах зээлд Монголын нүүрстэй өрсөлдөнө гэсэн үг. Москвад анх айлчилсан Хойд Солонгосын удирдагчтай түүний хөндсөн сэдэв мөн л төмөр зам. Хоёр улсыг 54 км төмөр замын өргөн, нарийн цариг холбодог бөгөөд умард улс оросуудын хувьд өмнөд далайд хүрэх чухал гарц. Тэгвэл эх газраар Хятадтай шууд холбох төмөр замын гүүрийг Амар мөрөн дээгүүр оросууд татаж дуусчээ. Энэ намар ашиглалтад орно. Үүгээр уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятадын зүүн хойд нутагт нийлүүлж эхэлнэ.

Орос улс 2025 онд 560 сая тонн нүүрс олборлож, дараагийн таван жилд нь 600 саяд хүргэх зорилттой. Ашигт малтмалын арвин нөөцтэй Сибирь, Кузбасс, Хакаси, Тува, Якутын нутгаас нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ. Сүүлийн хоёр жилд энэ бүс нутагт шинээр 15 уурхай нээж, 200 гаруй сая тонн нүүрс олборлоно. Зэрэгцээд жилд 60 орчим сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орохоор зэхэж байна. Монголын коксжих нүүрсний экспорттой дүйцэхүйц хэмжээг ганц “Колмар” компани Өмнөд Якутын нутгаас Хятад, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Энэтхэг рүү нийлүүлж Австралитай өрсөлдөх амбийцтай. Ирэх жилүүдэд 20 гаруй сая тоннд хүргэх нүүрсний экспортын тээвэрлэлтээ баталгаажуулж Алс Дорнодын ачаалалд саадгүй нэвтрүүлэхээр РЖД-тэй гэрээ байгуулжээ. Бүтээгдэхүүнээ 200 км төмөр замаар дамжин Байгал-Амарын ачаа тээвэрт нийлүүлж байна.

Мөн энэ нутагт Тавантолгойтой адил чанарын коксжих нүүрсийг Элгагийн ордоос Хятад, Японоос гадна анх удаа Энэтхэг, Мьянмар, Вьетнам руу экспортолж эхэлсэн тул ордын 381 км төмөр замын тээвэр Алс Дорнодын чиглэлд ачаалал нэмнэ. Кузбассаас экспортыг 30 саяар ахиулахад төмөр замын өнөөгийн хүчин чадал хязгаарлаж байна. Элэгдэж хуучирсан Транссибирийн төмөр зам гадаад зах зээлд хүргэхээс наана дотоодын нийлүүлэлтээ тээж хүчрэхгүй болсон. Төмөр замын тээвэрлэлтээ дийлэхгүй гэх шалтгаанаар оросууд Казахстаны экспортын нүүрсний транзитаас татгалзсан удаатай. Үнэндээ нүүрсний салбарын өрсөлдөх чадварт нь сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Монголын хажуухнаас зөөх Казахстаны 10 гаруй сая тонн нүүрсийг Алс Дорнодын чиглэлээс оросууд шахаж эхэлснийг энд тодотгоё.

Прибалтик руу транзитаар тээвэрлэх тариф 50%-ийн хөнгөлөлт үзүүлэхээ РЖД “тулгасан” юм. Баруун чиглэлд Оросын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал хязгаарлагдмал, тээвэрлэлт ч үнэтэй тусдаг. Цаг уурын дулаарлын асуудлаар Европын орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж эхэлсэн учир энэ чиглэл ирээдүйдээ Оросын нүүрсний бизнест явцгүй болж мэдэхээр. Өнгөрсөн оны сүүлчээс Казахстаны сая гаруй тонн нүүрсийг Латви руу хөнгөлөлттэй тарифаар тээвэрлээд байгаа. Харин оронд нь мөн хэмжээний нүүрсийг Тувагаас анх удаа Хятад, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Хонконг, Вьетнам, Малайз, Индонезид экспортолсон юм. Тодруулбал, коксжих нүүрсний 13.7 тэрбум тонн нөөцтэй Улуг-Хемскийн нүүрсний сав газраас.

Монголын хойд хилтэй залган орших Тува, Забайкальскийн нутаг нүүрс, алт, төмрийн хүдэр, өнгөт металын асар их баялагтай. Тавантолгой, Оюутолгойтой өрсөлдөхүйц ордууд цөөнгүй. Ашиглаж эхэлсэн нь ч бий. Гэвч энэ баялгаа зах зээлд хүргэх дэд бүтэц хязгаарлагдмал. Тувагаас Красноярск хүртэл Саяны нурууг давах шаардлагатай. Ийм нөхцөлд тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элегестийн ордоос Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр зам тавих төслийг хэрэгжүүлэх гэж оросууд найм дахь жилтэйгээ золгож байна. u

Төмөр зам барих гэрээг “Тувагийн эрчим хүчний корпораци”, “Оросын төмөр зам” дөрөвдүгээр сард үзэглэлээ. Барилгын ажил ирэх наймдугаар сард эхлэх товтой. Таван жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөг “хэт өөдрөг” хэмээн Оросын сангийн танхимын (Счётная палата) аудитаас тодорхойлж, тус замын ачаа тээврийн нэвтрүүлэлтийг хангах учиртай Междуреченск-Тайшет хэсгийн шинэчлэл удаан явагдаж байгааг шүүмжилсэн юм. Междуреченск-Тайшет нь Транссибирийн төмөр замын бүрэлдэхүүн хэсэг. Кемеров мужаас эхлэн 960 км үргэлжилж Баруун Сибирь, Кузбасс, Хакаси, Красноярскийн хязгаар бүс нутгуудыг холбосон эдийн засгийн гол зам. Эндээс Хятад болоод Зүүн өмнөд Азийн орнууд руу экспортын тээврийг хангадаг чухал үүрэгтэй. Уг замаар Казахстаны бус Элегестийн нүүрсээ оросууд өөрийн нутгаар тээвэрлэж Алс Дорнодоор экспортлох нэг хувилбар.

Нөгөө хувилбар нь Кызыл-Курагино төмөр замыг үргэлжлүүлэн Монголын Цагаантолгой, Арцсууриар нэвтэрч Эрдэнэтийн хойд чиглэлээр Монголын төмөр замын суурь бүтэцтэй холбох сонирхолтой. 2018 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын өөрчлөлтөөр нэмж тусгасан хоёр чиглэлийн нэг Эрдэнэт-Овоот 547 км төмөр замын төслийг Оросын тал дэмждэг учир энэ. “Улаанбаатар төмөр зам”-ын суурь бүтцээр уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх хэтийг харсан нь тэр.

Одоо Забайкальскийн нутагт зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил өрнөж байна. Уулархаг энэ бүс нутаг дэд бүтцийн хувьд сул хөгжилтэй тул зах зээлд гарах бэрхшээл бий. Эл ордоос холгүй зэс, алт, мөнгө, төмрөөр арвин Быстринскийн ордын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод жил гаруй болж байна. Үйлдвэрээс төмөр зам тавьж Борзя өртөөтэй 2017 онд холбосон. Транссибирийн төмөр замын Борзя-Соловьеск хэсгээс Дорнод аймгийн Баянтүмэнгийн өртөөтэй холбосон 324 км төмөр зам байдаг. Энэ чиглэлд Быстринскийн ордоос 10 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэхэд бэлэн. Монголын зүүн нутгаар дамжин Хятадын зах зээлд хүрэх оросуудын дараагийн сонирхол энэ. Оросын түүхий эдийн экспортын нэг гарц бөгөөд Хятадын өмнөд далай буюу дэлхийн далайн тээвэрт хүрч байгаа хэрэг. 2018 онд Монгол, Оросын тал үзэглэсэн “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийн “харилцан” гэсэн агуулга энэ хоёр сонирхолд нуугдаж буй. Өөрөөр хэлбэл, оросууд ашигт малтмалаа төмөр замын хөнгөлөлттэй тарифаар Монголын нутгаар тээвэрлэх эрхтэй.

ХЯТАДЫН ЭХ ГАЗРЫГ ЧИГЛЭХ ДЭД БҮТЦИЙН НҮҮДЭЛТөрийн бодлогоор агаарын бохирдлыг бууруулах “Цэнхэр тэнгэр” хөтөлбөрийн хэрэгжилтээр 82 томоохон хотын нүүрсний хэрэглээг хязгаарлах, далайн эргийн бүс нутаг дахь хүнд үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх өргөн цар хүрээтэй ажил Хятадад ид өрнөж байна. Далайн эргийн хотууд болоод төвийн бүсийн үйлдвэрлэл танагдах ч зах зээлийн эрэлт, үйлдвэрлэлийн эрч хэмнэл эх газар руу шилжиж байна. Тэрхүү нүүдэл Хятадын зүүн хойд бүс нутгийг чиглэжээ. Аж үйлдвэрийн төв кластерүүд, олон улсын чанартай тээвэр, худалдааны ложистикийн сүлжээ Монголд ойртож буйг анзаарсан биз ээ.

Замын-Үүд, Ханги боомттой хиллэх Улаанцав аймаг 2014 оноос хотын статустай болсон бөгөөд Шилийн гол аймаг, Хэбэй болон Шанси мужийн тээврийн зангилаа юм. Хойд чиглэлээр гадаад улс орнуудтай хурдны авто болон төмөр зам, агаарын шугамаар холбох эх газрын хамгийн том ложистикийн төв болгож хөгжүүлэхээр 2018 онд Хятадын Засгийн газраас тодорхойлжээ. Энэ дагуу Хятад-Европын төмөр замын ложистикийн баазыг Улаанцавд байгуулж байна. Энд уул уурхайн бүтээгдэхүүн болоод бусад бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг төвлөрүүлнэ. Импортын түүхий эдийг Бээжин, Тянжин, Хэбэй зэрэг аж үйлдвэрлэлийн томоохон бүс нутгийн гүнд хүргэж, эргээд бараа бүтээгдэхүүнээ Монгол, Орос, Казахстан, Беларус, Польш, Герман улсын зах зээлд гаргах аж. Одоо Эрээний боомтоор Орос, Хоргос; Алшаа аймгийн боомтоор Төв Азийн Ташкент улс; Манжуурын хилээр гэсэн гурван чиглэлд төмөр замын тээвэр хийж байна.

Хойд бүс нутгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх Хятадын төрийн бодлогод Бугат хот чухал байр суурь эзэлдэг. Бугатын хүнд аж үйлдвэрлэл Хятадад тэргүүлдэг төдийгүй, дэлхийд танигдсан. Дотоодын машин механик, цахилгаан эрчим хүч, ган төмрийн хэрэгцээг хангадаг гол бүс нутаг. Зөвхөн ган төмөрлөгийн үйлдвэрлэлээр жилд 2 тэрбум тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Нүүрс, өнгөт метал, нүүрс химийн болоод нарийн боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс анхаарч дэмждэг. 2021 он хүртэл газрын ховор элемент, нарийн тоног төхөөрөмж, төмөрлөг боловсруулах, хими, электроникийн үйлдвэрлэлээс гадна дэд бүтэц, тээвэр ложистикийн нийт 105 төсөл шинээр хэрэгжиж байна. Үүнд шаардагдах түүхий эдийн хэрэгцээг тодотгох нь илүүц.

Аж үйлдвэрлэлийн асар хурдацтай хөгжил, тэр хэрээр түүхий эдийн эрэлт хэрэгцээгээр “ангаж” байгаа энэ аварга зах зээлд ойртох гэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж ашигт малтмалын нөөцтэй улс орнууд бүх л боломжоо ашиглан, өөр хоорондоо өрсөлдөж байна. Харин хамгийн дөт дэд бүтэц Монголд бий. Бугат хотоос Мандал боомт хүртэл төмөр замыг бүрэн тавьж дууссан.

Бугатын үйлдвэр нь төмөр замын бүх төрлийн суурь бүтцийн рейльсийг хийдэг бөгөөд Хятадын хурдны төмөр замын 70 гаруй хувийг эндээс нийлүүлж байна. Монголын Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын рейльсийг нийлүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэж үздэг.

Зүүн хойд бүсэд төвлөрөх аж үйлдвэрүүдээ түүхий эдээр хангахад Монголын зүүн нутгаар худалдааны зам байгуулахыг хятадууд чухалчилдаг. Хамтран ажиллах, хөрөнгө оруулах тодорхой ажил хэргийг хоёр улсын төр засгийн түвшинд ч хэлэлцэж байв. 2014 онд төрийн дээд хэмжээний харилцан айлчлалаар Хятадын зүгээс Монголын зүүн босоо тэнхлэгийн төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг ярилцсан байдаг. Уг замын ачаа тээврийг Хятадын хойд болон зүүн хойд бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй далайн 7 боомтоор дамжих эрхийг нээсэн нь Дандон, Далян, Жинжоу, Ингкоу, Цинхуандао, Хуанхуа, Тянжин юм.

Хэлэлцээрийн дагуу өнгөрсөн хугацаанд Хятадын тал төмөр замуудаа Монголын гол боомтуудыг угтуулан тавьжээ. Бугат хотоос Мандал боомт хүртэл төмөр замын бүтээн байгуулалт энэ онд бүрэн дууссан. Сүүлд, Зүүнхатавч хүртэл Шанси мужтай холбосон 214.5 км төмөр зам тавдугаар сард ашиглалтад орж, Хятадын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдсон юм. Тэгэхээр хятадууд аль ч чиглэлээр төмөр замаа холбоход бэлэн. Одоо Монголын талыг хүлээж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм16 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр16 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр16 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим