Нийгэм
С.Чинзориг: Хүсэлт гаргасан өрхийн хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-ноос олгогдоно

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны зургаадугаар сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох болсон талаар салбарын сайд өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХНХ-ийн сайд С.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн.
Энэ дагуу ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар зургаадугаар сард багтааж хүүхдийн мөнгийг олгох зохион байгуулалтын ажлыг хийж байна.
2018 оны 5 дугаар сард УИХ-ын шийдвэр гарч нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд мөнгө олгох 40 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолд цаашдаа хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд олгох арга хэмжээ авах заалт байдаг.
Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар 2019 оны зургаадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохоор боллоо.
40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр ХНХЯ, ХХҮЕГ 2018 оны 7, 8 сард орон нутгийн Хөдөлмөр халамжийн хэлтсүүдийг түшиглэж хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтэй байгаа өрхийн судалгааг авсан. Судалгааг нэгтгээд үзвэл ХХҮЕГ-ын өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980,000 хүүхэд мөнгөн тэтгэмжийг авахаар хүсэлтээ илэрхийлсэн байна.
УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталж өгсөн.
Энэ төсвийн хуулийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 912,000 хүүхдэд сар тутам хүүхдийн мөнгийг олгож ирсэн.
Өнгөрсөн жил авсан судалгаагаар 912,000 хүүхэд дээр нэмэгдээд 70,000 гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлт өгсөн байна. Тийм учраас зургаадугаар сараас эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгоход саад бэрхшээлгүй, боломж нь бүрдсэн байгаа.
Иргэдэд хандаж хоёр зүйлийг хэлье.
Нэгдүгээрт, 2018 оны 7, 8 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, Хөдөлмөр халамжийнхаа хэлтэст бүртгүүлж материалаа өгсөн бол дахиж хүсэлт гаргахгүй.
Харин иргэд өөрсдөө Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очоод өгсөн хүсэлтээ өрхийн мэдээллийн санд орсон эсэхийг баталгаажуулах нь зүйтэй.
Хоёрдугаарт, хэрэв 2018 оны 7, 8 дугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлэн оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтанд хандан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Материалыг авсны дараа амьжиргааны түвшинг нь 670 гэсэн оноогоороо татаж үзээд, хүүхдийг мөнгөн тэтгэмжид хамруулах батлгаажуулалтыг гаргаж, олгох арга хэмжээг авна.
2019 оны зургаадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжид нэмэлт 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Үүнийг 2019 оны ХНХ-ын сайдын багцаас олгоно. Ямар нэгэн хууль зөрчигдөх, төсөв санхүүгийн дутагдал гарахгүй.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-нд олгогдоно. Төсвийнхөө хүрээнд олгож байгаа учраас нөхөж олгохгүй” гэв.
Босго онооны тухайд тэрбээр “Эхний ээлжинд 670 оноогоо хангаж байгаа 80,000 хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно.
Иргэдэд бухимдал үүсгэхгүйн тулд нэмж хүсэлтийг авч байгаа юм. Ингээд батлагдсан нэмэлт эх үүсвэртээ багтаж байгаа бол хүсэлт гаргасан бүх хүүхдүүдэд өгөөд явна. Хэрэв багтахгүй бол босго онооноос доош орж байгаа өрхийн хүүхдийн мөнгийг эхний ээлжинд олгоё. Үлдэж байгаа мөнгийг жич авч үзье гэсэн бодолтой байгаа” хэмээн тайлбарлалаа.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


Нийгэм
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн “Хуульчийн Про боно-2025″ өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн “Легал гайд” ХХН, “Сноухилл консалтанси” ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, “Анбаунд Монгол” ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.
Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авахыг урьж байна.
-
Нийгэм22 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Эдийн засаг24 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм24 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр1 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр1 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм1 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр49 минут өмнө
Засгийн газар хуралдаж байна