Улс төр
Ерөнхийлөгчийн зургаа дахь ХОРИГ

Хуульд Ерөнхийлөгч хууль санаачлах, бас хориг тавих эрхтэй байхаар заажээ. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийн санаачилсан хууль зөрчилтэй байвал хэн “хориг” тавих вэ гэх маргаан ч хуульчдын дунд гарч байсан юм. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн энэ хоёр эрхийн нэгийг нь хасна гэх яриа ч гарч амжсан. Ямартай ч төрийн Тэргүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэ удаагийн парламентаар батлагдсан зургаа дахь хуульд хориг тавилаа.
Ерөнхийлөгчийн зургаан хоригийн дөрөв нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хаяглагдаж байв. Өмнөх таван хоригийг алийг нь УИХ хүлээж аваагүй. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нарын тавьсан хоригийг парламент нь хүлээж авахдаа тун хойрго ажээ.
Захиргааны ерөнхий хууль
Хамгийн сүүлд тавдугаар сарын 30-нд Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь “хориглов”. Хуульд батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогын үндсийг хэрэгжүүлсэн Засгийн газрын шийдвэр, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй үйл ажиллагааг захиргааны шүүхээр шийдвэрлэхгүй гэсэн заалт байгаа юм. Эдгээр нь Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй, Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргаж тухайн салбарт ажиллагсдын эрх зүйн баталгааг бүрэн алдагдуулж байна гэж Ерөнхийлөгч үзжээ.
Хоригийг эндээс үзнэ үү. http://eagle.mn/r/59900
Анх удаа тухайлсан томилгоог “хориглов” 2017.10.27
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлж, УИХ-аар томилуулахад Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан хориг байв. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй юм.
Төсвийн тухай хууль 2017.11.02
-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив. Энэ үед сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдож, анхны төсвөө батлуулж байсан үе юм. Гэвч 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй билээ.
2017.12.05
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавив. УИХ мөн л энэ хоригийг хүлээж аваагүй.
Гишүүдийн бүрэн эрх 2018.06.16
-УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын бичиг ирсэн. Энэ дагуу УИХ асуудлыг хэлэлцсэн ч гишүүдээ авч үлдсэн юм. Уг асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолд хориг тавьсан. Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан. Гэвч УИХ мөн л хоригийг хүлээж аваагүй.
Татварын багц хуулийн төсөлд хориг тавив 2019.05.15
Татварын багц хуульд хориг тавихгүй 2006 оны хүчингүй болсон хуулийг ашигласан тухай Сангийн сайд тайлбар хийж байв. Үүнээс үүдэн олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ажлаа дутуу дулимаг, тооцоо судалгаагүй хийлээ гэх шүүмжлэл гарсан. Ерөнхийлөгч эдийн засгийн мэдлэггүй байж болох ч түүний багт ажиллаж буй зөвлөх, туслах, шинжээчид ажлаа яг таг мэддэг байх ёстой гэх маргаан ч өрнөж амжсан билээ. УИХ Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээж аваагүй юм.
Тавдугаар сарын 30-нд Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэх ёстой. Ингэхдээ гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хоригийг хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог.

Улс төр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар
- Татварын реформын талаар
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийгмийн даатгалын реформын талаар
- Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 хэлэлцэх бөгөөд танилцах юм байна.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
11.30 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
15.00 | “Их засаг” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсох |
15.30 | “Их Эзэн Чингис хаан” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага | 09.00 | “Их засаг” |
Улс төр
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.
Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийж байна. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна” гэв.
UPC Renewables Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд “Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх, мөн төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байна гэж Эрчим хүчний реформын үндэсний хорооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм24 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм24 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Энтертайнмент24 цаг өмнө
Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв
-
Улс төр50 минут өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр48 минут өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод