Connect with us

Нийгэм

Цагаачлахыг хүссэн ХҮН ЦАХЛАЙ

Нийтэлсэн

-

Юуны өмнө ‘’Жонатан Ливингстон хэмээх цахлай’’-н тухай өгүүлье. Магадгүй та бүхэн уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаана гэдэгт итгэж байна. 1970-аад онд Америкийн зохиолч, нисгэгч Ричард Бах энэ зохиолыг бичиж байжээ.
Цахлай болж төрсөн бол амьдралын утга учир нь өдөрт нь хоолоо олж, шөнөд нь амьтны өгөөш болохгүй амар тайван хоноход оршдог. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр яг л ялгаагүй, энэ хэв маягаараа амьдарсаар хорвоог дуусгана. Гэвч тэр дундаас Жонатан Ливингстон хэмээх цахлайн хийх хамгийн дуртай зүйл нь НИСЭХ байв. Ихэнх цахлай НИСЭХ гэдгийг эргээс хоолтой газар хүрэн, эргээд эрэг рүүгээ буцах тухай л гэж боддог. Жонатан эрэг дээр бусад шигээ загас барих, хэн нэгний шидсэн талхны хэлтэрхий хүлээхийн оронд хязгааргүй тэнгэрт дүүлэн хөөрч, хэрхэн сайн нисэх тухай суралцдаг байв. Хоол хийх аргаа мэдэхийн оронд цахлайн амьдралд ямар ч хэрэггүй зүйлс хийж явааг нь хараад эцэг, эх нь түүнийг зэмлэж эхэлдэг. Жонатан эцэг, эхийнхээ үгийг даган сүрэгтэйгээ нийлэн хэсэгтээ амьдрав.

Нэг л уйтгартай, нэг л хэвийн…

Өдөр, сар, жил, амьдралын турш хийх зүйл нь тодорхой. Энэ бүхэн Жонатанд хэтэрхий, бүр хэтэрхий уйтгартай амьдрал санагдав. Эцэст нь тэр бүхнийг орхин мөрөөдлөө дагаснаар цахлайны дүүлээгүй өндөр хүрч, цахлайны туулаагүй хол замыг туулж, цахлайны хүрээгүй тэр алсад очиж чадсан юм. Мэдээж түүнд амар байсангүй. Бэртэл гэмтэл авч, сүргээсээ хөөгдөж, аав, ээжийнхээ нэр төрийг гутааж, амьтны элэг доог болсон. Гэвч тэр жинхэнэ цахлайн амьдралыг олсон. Учир нь цахлайн хувьд НИСНЭ гэдэг нь амьдралаас авч болох хамгийн сайхан таашаал байсан юм. Түүгээр ч үл барам нисэх чадвар нь түүнийг хүссэн үедээ далайгаас загас шүүрдэж, ойгоос шавьж түүн хоолоо олж чадах боломжийг олгосон. Тэрээр эцэст нь өөрийн жинхэнэ сүргээ олж чаддаг.

Хүн цахлайн гэр бүл
Чөлөөт зах зээлийн шуурганд амьдралын хатуу, ширүүнийг амталсан эцэг, эхчүүд маань өөрсдийн хүртээгүй боломжоо үр хүүхдэдээ өгөх гэж хэтэрхий их хичээдэг. Яг л Жонатаны эцэг, эх шиг хүсээгүй зүйлсийг нь хийхийг шаарддаг. Ямар ч аргаар хамаагүй сайн л байвал хүүхдээ сургаж, яаж ч бусдыг хохироосон хамаагүй, боломж л байвал хүүхдийнхээ төлөө хэмээн бүхнийг хийдэг. Гэвч энэ бүхэн яг зөв зам уу? Хүн бүхэн ийм бодолтой хандахаар хэн нь нийтийн төлөө санаа зовох юм бэ?

Онц сурлагатан бай.
Олимпиадад түрүүл.
Өндөр боловсролтой бол.
Диплом ав.
Хүнтэй суу.
Амьдралаа төвхнүүл.
Заримдаа хүүхдээ хэтэрхий хурдан хөгшрүүлэх гээд байгаа мэт санагдана.
Нэг удаа би оюутны тэтгэлгийн материалуудыг хянахаар томилогдлоо. 50 орчим хүүхдийн материал эргүүлж, тойруулан суухад хүүхэд, залуус чинь бараг том хүн биднээс хэтэрхий их ажилтай байдгийг олж харав. Яасан ч их уралдаан тэмцээн, яасан ч их дугуйлан секц вэ? Хэзээ нь амжуулдаг юм гэмээр тасралтгүй цагийн хуваариудтай. Хүүхэд хүүхдийн амьдралаараа амьдардаг юм болов уу гэмээр л санагдав.

2018 онд Сэтгэл зүйн хүрээлэнгээс “SDQ” олон улсын сургуульд хэрэглэгддэг судалгааны хэрэглэгдэхүүнийг ашиглан 10-17 насны 8,645 монгол хүүхдээс судалгаа авчээ. Тус судалгааны үр дүнд өсвөр насны хүүхдүүдийн 68 хувь нь сэтгэлзүйн хувьд асуудалтай гэж гарчээ. Энэ нь гэр бүл, хамт олон, хүрээлэн буй орчноос шалтгаалж буйг тус судалгаанд дурьдсан байна.

Хүн цахлайн сүрэг

Өнөөгийн нийгэм яг л паразит шиг… Олон залуусын хүсэл мөрөөдөл, хүч чадлыг өөртөө сорон үгүй хийж байна. Тиймээс зарим хэсэг нь эх нутгаасаа дүрвэж, үлдсэн хэд нь харин тархины цагаачлалтай л амьдарч байна.

Судалгаагаар 15-16 насныхны 80 хувь нь гадагшаа гарна гэсэн хүсэлтэй байдаг бол насанд хүрсэн хүмүүсийн тухайд энэ тоо бүр ч өндөр байх магадлалтай. Мэдэхгүй зүйлсээ асуухаар шоолж, ном унших гэхээр Будда-тай хамт гэгээрүүлж, архи ууж чадахгүй бол амьдрал үзээгүй нэгэн болгодог. Яг л Жонатаны цахлайн сүрэг шиг хийж үзээгүй, оролдож үзээгүй зүйлсийг буруу гэдэгт хатуу итгэдэг. Гэр бүл, нийгмээс хүлээн авч буй энэ их дарамт шахалт нь зүгээр л амьдрахын тулд ажлын байрны олдцыг харж сонголтоо хийхэд хүргэж байна. Үр дүнд нь 46,000 төгсөгчөөс ердөө 30% нь буюу 3 хүн тутмын 1 нь ажилд орж байна. Хүсээгүй ажлаа хийж буй хүн нь 7 хоногийн амралтын өдрүүд, жилийн ээлжийн амралт, баярын өдрүүдийн амралтыг хүлээж суудаг цаг хугацаанаас уйдсан, хөгшрөхөө хүлээсэн нэгэн л болж хувирдаг. Яг л өдөр хоол, орой нь хэрхэн амьд байх тухай боддог ЦАХЛАЙН АМЬДРАЛТАЙ ижил мэт.

Тиймээс л Жонатан мөрөөдлөө дагасан хэрэг. Гэхдээ тэр зөвхөн мөрөөдөгч байсангүй. Тэр мөрөөдлийнхөө төлөө алсын хараатай, зорилготой нэгэн байсан. TD банкнаас 500 гаруй гарааны бизнес эрхлэгч залуусаас судалгаа авчээ. Тэдний 67 хувь нь өөрсдийн зорилгодоо итгэдэг гэж хариулжээ. Хамгийн амжилттай яваа гарааны бизнес эрхлэгчдэд нэг онцлог байсан нь тэд алсын хараатай, түүнийхээ төлөө зүтгэдэг байв.

Тиймээс залуус маань хүсэж, мөрөөдсөн зүйлээ л сонго, түүнийхээ төлөө хичээж суралц, тасралтгүй ажилла. Харин эцэст нь өөрийн бий болгосон ертөнцдөө нисэх нь хэчнээн гайхамшигтайг олж харах болно.
Гэвч өөрөө сайн сайхныг олж харчихаад бусадтайгаа хуваалцахгүй бол юу нь сайхан байх билээ.

Бусдын төлөө хүн цахлай

Нисэхийн гайхамшгийг төгс эзэмшээд Жонатан сүрэг дээрээ ирээд НИСЭХ гэдэг чинь шувуу болж төрсний хамгийн гол утга учир юм байна гэж хэлдэг. Гэвч түүнийг бүгд шоолон, сүргийн ахлагч нь сүргээсээ хөөдөг. Яг л Платонын агуйн хүн шиг агуйгаас гарсан хэн нэгэн нь жинхэнэ амьдралыг олж хараад нөгөө хэддээ ойлгуулах гэтэл галзуурсан байна гэж хорьдогтой адил. Тэр усан онгоц бараадаж, хүний өгсөн талхны үйрмэг хүлээхгүй, хэрхэн загас барихыг, шигүү ой шугуйн хаанаас нь шавьж олж идэхийг сүрэгтээ зааж өгөхийг хүссэн. Үүний тулд өндөрт, хол, удаан нисэх чадвар сурах нь чухал гэдгийг ойлгуулахыг хүссэн.

Зөвхөн би л болж байвал бусад нь хамаагүй гэж бодоогүй. Тэр загасчдын онгоц нэг л өдөр буцаад өгнө, хүйтэрч эхлэхэд загаснууд голын гүн рүү ороход бүгд өлсөх болно гэдгийг ч мэдэж байсан.

Монголчууд бид ч тэр хувь хувиа бодолгүй өөрийн мэдсэн сурсан бүхнээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Хэзээ нэг өдөр биднийг тэжээж буй тэр завьнууд зангуугаа татаад л буцаад явах тэр үед бид юугаараа мөнгө олж, хоолоо хийж идэх вэ? Магадгүй тэр барьж иддэг загаснууд дуусахад яах вэ?

Өнөөдөр эдийн засаг маань 20 хувь нь уул уурхай, экспортын 70 хувь нь нүүрс, зэсээс бүрдэж байна. Хэдэн арван жил нүүрс, зэсээ ухлаа. Мөнгө ч олж ирлээ. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Бид улам л доройтлоо. Сүүлдээ популизм хүчээ авч, өдөр бүр л талбай дээр “бослого” гардаг болов. Ямар нэгэн асуудлыг ал тал, дүүжил, барьж цагд гэдэг болов.

Үнэхээр тэр мөнгийг боловсрол, эрүүл мэнд, техник технологи, аялал жуулчлалдаа зарцуулсан бол энэ бүхэн өөр байж болох байсан. Гэвч одоо ч оройтоогүй байна. Бид хувиа бодохгүй, улсаа боддог. Өнөөдрөө харахгүй маргаашийг хардаг. Хүнд хэцүү байсан ч итгэл үнэмшлээ алдахгүй бол энэ бүхэн өөрчлөгдөнө.
Та бүхэн ч мөн адил өөрсдийн дотор байгаа тэр Жонатан Ливингстон хэмээх цахлайг сэрээгээрэй. Тэгээд нийгэмдээ зөв, зүйтэй, эергээр нөлөөлж эхлээрэй. Магадгүй 1, 2, 3 биш 1,000, 2,000, 3,000 ч биш 3 сая Жонатан Ливингстон байвал бид хэнээс ч, юуг ч хүлээхгүй амьдарч чадна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т Зүүнбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан байна.

Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 986, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 239, гэрээр 52, эдгэрсэн 695, сэжигтэй тохиолдол 20, Хавьтал 11539 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.

2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.

Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.

Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.

Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.

Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.           

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
  • Улсын дугаар авсан байх;
  • 2 талдаа тольтой байх;
  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
  • Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
  • Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг5 минут өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм44 минут өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм2 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр2 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм2 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр2 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм24 цаг өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм24 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм1 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр1 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм2 өдөр өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр4 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм4 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим