Connect with us

Нийгэм

Д.Мөрөн: Турк багш нар бичиг баримтын зөрчлөө арилгавал манай байгууллага үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

Нийтэлсэн

-

Гадаадын иргэн харьяатын газар Турк улсын найман багшийн гадаад паспортыг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон хэмээн багш нарын бие төлөөлөгч У.Батбаатар манай сонинд ярилцлага өгсөн билээ. Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа.

-Юуны өмнө та энэ найман хүн ямар шугамаар манай улсад орж ирсэн талаар тайлбарлахгүй юу?

-Манай улсад “Эмпати” сургуулийн таван салбар бий. Эдгээр сургууль гаднаас багш нараа авдаг. Орос, Филиппин зэрэг олон орны багш бий. Ялангуяа, турк багш олон байгаа. Ер нь гаднаас багш авахад дараах процедураар явдаг. Юуны өмнө сургууль нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүсэлтээ гаргана.

Тус газар хүсэлтийг авч яамандаа уламжилж, яам нь Засгийн газарт оруулж квот өгөх шийдвэр гардаг. Энэ үйл явцын дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тухайн сургуульд зөвшөөрөл өгнө. Өөрөөр хэлбэл, “Эмпати” сургуулийн Засгийн газрын квот гарсан, шаардлагыг ингэж хангасан гээд манайд ханддаг. Манайх гадаадын иргэдийг нь судалж үзээд визний зөвшөөрөл олгодог юм.

Монгол Улсаас өмнө нь албадан гаргасан гэх зэргээр хил нэвтрүүлж болохгүй олон шалтгаантай иргэн байгаа шүү дээ. Тэр болгоныг шүүж нягтлаад визний зөвшөөрөл олгодог гэсэн үг.

Визний зөвшөөрлийг тухайн улс дахь Элчин сайдын яаманд манай газар хүргүүлдэг юм. Тухайн хүн манай улсад орж ирээд долоо хоногийн дотор бүртгүүлэх ёстой. 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл авах учиртай.

Хуулийн процедур ердөө л энэ. Турк найман иргэний хувьд яг энэ ном журмаар орж ирсэн. Оршин суух зөвшөөрлөө сунгуулаад явж байгаа хүмүүс юм. Найман иргэний долоо нь багш, нэг нь монгол хүнтэй гэр бүл болсон эрэгтэй. Багш нарын.оршин суух зөвшөөрөл ирэх долоодугаар сарын 1-ний өдөр дуусна.

-Эдгээр иргэний гадаад паспортыг хүчингүй болгосон гэж өмгөөлөгч ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яамнаас манай Гадаад харилцааны яамаар дамжуулж бичиг ирүүлсэн. Уг бичигт Туркийн долоон багш, монгол иргэнтэй гэр бүл болсон нэг иргэний гадаад паспортуудыг хүчингүй болгосныг мэдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Турк улс өөрийн иргэдийн паспортыг хүчингүй болгосон бичиг ирсэн юм.

Жишээ нь, би Турк улсад байлаа гэхэд миний паспортыг хүчингүй болгох эрх Туркийн аль ч байгууллагад байхгүй. Яагаад гэвэл тухайн паспорт Монгол Улсын өмч юм. Үүнтэй адил Турк улс өөрсдийн иргэддээ олгосон паспортаа хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. Энэ бол дипломат ёсонд байдаг асуудал. Ямар нэг шалтгаанаар олгосон паспортаа хүчингүй болгосон байгаа юм.

Өмгөөлөгч У.Батбаатарын яриад байгаа шиг Хууль зүйн яам, манайх хоёр нийлээд Туркийн найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгосон асуудал байхгүй. Ийм эрх ч бидэнд байхгүй. Оршин суух зөвшөөрлийг бол хүчингүй болгож болно.

-Турк улсаас илгээсэн албан бичигт эдгээр хүнийг албадан гаргах тухай дурдсан байсан. Харин танай байгууллагаас хилээр гаргахыг хориглосон байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ хүмүүс манай улсын хууль дүрмийг зөрчөөгүй тул албадан гаргах хууль эрх зүйн үндэс байхгүй. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг заасан. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг болно. Бид Туркийн Элчин сайдын яаманд Гадаад харилцааны яамаар дамжуулж уламжлаад энэ хүмүүсийг албадан гаргах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй талаар хариу өгсөн. Аливаа нэг улсын Элчин сайдын яамны хэлснээр бид тэр хүмүүсийг гаргаад явуулна гэсэн үг биш. Бүх юм хуулийн дагуу явах ёстой.

Нэгэнт бид дээрх найман иргэнд оршин суух зөвшөөрөл өгсөн учир одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлах ёстой. Тиймээс бид эхний ээлжид “Эмпати” компанийн захирал Б.Ганбат гэж хүнийг урьж уулзсан.

Уригч байгууллагын хувьд танай сургуульд багшилж байгаа багш нартай холбоотой ийм бичиг ирсэн, энэ хүмүүсийн бичиг баримтыг харьяалах улсын эрх бүхий байгууллага хүчингүй болгосон байна, энэ талаар багш нартаа мэдэгдэхийг зөвлөсөн. Мөн бичиг баримтынхаа зөрчлийг арилгах шаардлагатай учраас Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамандаа хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэйг хэлсэн.

Үүний дараа дээрх Турк багш нар Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс гэх зэргээр хандаж болох бүх газарт хандсан байна лээ. Энэ нь аргагүй юм. Өмгөөлөгч нь мөн тэдгээр иргэдийн талаар албан бичиг өгсөн. Танай байгууллага энэ хүмүүсийн бичиг баримтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Үүнийгээ тайлбарла гэсэн.

Мөн хилээр гарах асуудлыг түдгэлзүүлсэн шалтгааныг тодруулахыг хүссэн. Бид өмгөөлөгч У.Батбаатарыг урьж асуудлыг хуулийн хүрээнд тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх хуулийн заалт байдаг. Энэ болгоныг өмгөөлөгчид тайлбарлаж өгсөн. Яг энэ үед Туркийн нэг багш хилээр гарах орох виз авах хүсэлт гаргасан. Бид уг визийг олгохоос татгалзсан. Яагаад гэвэл Турк улс иргэндээ олгосон паспортыг хүчингүй болгосон. Тиймээс хүчингүй бичиг баримт дээр манайх виз олгож хилээр гаргаж болохгүй. Аль ч улсад ийм л байдаг. Энэ учрыг хэлсэн. Түүнчлэн, өмгөөлөгчөөс багш нарын асуудлаар Туркийн Элчин сайдын яаманд хандсан уу гэж асуусан. У.Батбаатар бидэнд “хандсан” гэж хариулсан. Гэхдээ хэзээ хандсан, хэн гэдэг хүнтэй уулзсан тухай тодруулахад хариу өгөөгүй.

-Туркийн Элчин сайдын яаманд хандсан байсан уу?

-Өмгөөлөгчтэй уулзсаны дараа бид Туркийн Элчин сайдын яаманд хандаж тодруулсан. Мен үйл явцыг тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Турк улсаас манай Гадаад харилцааны яамаар дамжуулж ийм бичиг илгээсэн. Бид уг албан бичгийг сургуулийн удирдлагад танилцуулсан. Багш нарын өмгөөлөгч нь бидэнтэй ирж уулзсан. Та бүхэнд энэ асуудлаар хандаж, бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулах хүсэлт гаргасан уу гэдгийг лавласан.

Туркийн Элчин сайдын яаманд дээрх иргэд нь огт хандаагүй, хэрвээ тэд хандвал бид бичиг баримтын зөрчлийг шийдвэрлэж, хүчин төгөлдөр зорчих бичиг баримт олгох үүрэгтэй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр багш нар, өмгөөлөгч бичиг баримтыг хүчингүй болгосон асуудлаар Туркийн Элчин сайдын яаманд хандаагүй болж таарч байгаа юм. Дараа нь бид “Эмпати” сургууль дээр очиж сургуулийн захирал н.Тамир, өмгөөлөгч У.Батбаатар, багшилж байгаа гурван турк иргэнтэй уулзсан. Мэдээж энэ хүмүүс бухимдаж байна лээ.

Бид асуудлыг тайлбарласан. Танай Засгийн газраас та бүхний бичиг баримтыг хүчингүй болгосон байна. Тийм учраас бичиг баримтынхаа зөрчлийг арилгахыг зөвлөсөн. Бичиг баримтын зөрчлөө арилгасан үед манай байгууллага үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна гэдгийг хэлсэн. Тэд асуудлыг ойлгосон. Элчин сайдын яамандаа хандъя гэсэн байдлаар энэ уулзалт өндөрлөсөн.

-Бичиг баримтын зөрчлийг арилгаж шийдвэрлүүлэх байгууллага бол Монгол дахь Туркийн Элчин сайдын яам юм байна. Яагаад тэр хүмүүс яамандаа хандахгүй байна вэ?

-Тэр бүү хэл, Typк улсын гэр бүлийн дундаас нэг хүүхэд Монголд шинээр төрсөн. Одоо хоёр нас хүрч байна. Гадаадад төрсөн хүүхдэд тухайн улс дахь Элчин сайдын яам нь төрсний гэрчилгээ олгодог. Өөрөөр хэлбэл, Монгол дахь Туркийн Элчин сайдын яам энэ гэрчилгээг олгох учиртай. Гэтэл дээрх иргэд Монголд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлье гэж Элчин сайдын яамандаа огт хандаагүй талаар Элчин сайдын яамнаас нь мэдэгдсэн.

-Турк улсаас ирүүлсэн нот бичигт найман хүнийг албадан гаргах хүсэлт байсан. Энэ хүсэлтийн дагуу гаргаж болохгүй юу?

-Гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу 10 мянгаас дээш нэгжээр торгох шийтгэлтэй бол Прокурор тухайн гадаадын иргэнийг хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх талаар тогтоол гаргаад хэрэгжүүлэх үүргийг манайд мэдэгддэг. Прокурорын тогтоолын дагуу манай Газар тухайн гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх тушаал гаргадаг.

Түүнчлэн, хилээр гарахыг түр түдгэлзүүлэх үндэслэл нь тухайн гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгагдаж яллагдагчаар татагдсан тохиолдолд Прокурорын саналыг үндэслээд Шүүхийн захирамжийн дагуу манайх мөн тушаал гаргадаг.

Өмгөөлөгч У.Батбаатар манай газраас тухайн турк иргэдийг хилээр гарахыг түр түдгэлзүүлсэн шийдвэр гарсан гэж буруу ярьсан байна лээ. Манай газар хилээр гарах орох виз олгохоос татгалзсан гол үндэслэл нь тэдний паспорт хүчингүй болсонд байгаа юм. Тэдгээр турк иргэд бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулаад, хүчин төгөлдөр бичиг баримттай ирсэн тохиолдолд хилээр нэвтрүүлэхэд манай байгууллага бэлэн байна.

-Эдгээр иргэдийн оршин суух зөвшөөрөл нь дуусахад яах вэ?

-Оршин суух хугацааг сунгах асуудлыг манайх дангаараа шийддэггүй. Хэрэв үргэлжлүүлж багшлах бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг манайх руу илгээнэ. Уг бичгийг үндэслэж манайх сунгах эсэх асуудлыг шийднэ. Гэхдээ энэ хүмүүс долоодугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар нь хүчингүй болгосон паспортаа бариад оршин суух эрхээ сунгуулъя гээд ирвэл хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй.

Харин тэд хүчин төгөлдер паспорт, түүнийг орлох бичиг баримтаар хандвал бид хүсэлтийг хүлээн авч үзэх боломжтой. Дээрх найман иргэн долоодугаар сарын 1-нээс өмнө хүсэлт тавьж хугацаагаа сунгуулах ёстой. Эсвэл Монгол Улсаас энэ хугацаанд багтаж гарах хэрэгтэй, Гэвч хүчин төгөлдөр паспортгүй учир хилээр гаргах боломжгүй. Тэгэхээр яах вэ гэсэн асуулт тавигдана.

Хэрэв оршин суух зөвшөөрлөө сунгуулж чадалгүй хугацаа хэтэрвэл Монголд хууль бусаар оршин суусан зөрчилд холбогдож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдахад хүрнэ. Оршин суух зөвшөөрлийг хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хоног тутам 10 мянган төгрөгөөр торгодог. Ингээд энэ хүмүүс зөвшөөрөлгүй хоёр сар Монгол Улсад оршин суусан тохиолдолд Монгол Улсаас албадан гаргах хуулийн заалт руу орно. Хар тамга дарна гэж ярьдаг шүү дээ.

Бид ийм байдал руу оруулмааргүй байгаа учраас л эдгээр турк иргэдэд зөвлөөд, уулзаад бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулахыг хэлж тухайн улсынхаа Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байгаа юм.

-Найман иргэний гэр бүл хилээр нэвтрэх эрхтэй юу?

-Одоо манай улсад удаан хугацаагаар амьдарч байгаа 130 орчим турк иргэн байна. “Эмпати” сургуультай холбоотой багш, тэдний гэр бүл нь нийлээд 30 орчим хүн байна. Үүний найм нь хүүхэд. “Эмпати”-д багшилж байгаа долоон багшийн гэр бүлийн хүн, хүүхдүүдийн бичиг баримтыг хүчингүй болгосон бичиг манайд одоогоор ирээгүй байна. Тэгэхээр эдгээр гэр бүлийн гишүүд нь манай газарт хандан ямар нэгэн үйлчилгээ авах боломжтой.

-Туркийн Засгийн газраас тэдний бичиг баримтыг яагаад хүчингүй болгосон талаар тайлбар авах боломжтой юу?

-Манай газраас Элчин сайдын яаманд хандаж тайлбар авах шаардлага байхгүй. Учир нь бид тухайн улсын дотоод хэрэгт оролцох эрхгүй. Хоёрдугаарт, Туркийн тал өөрсдийн иргэдийн паспортыг хүчингүй болгосон талаараа л манайд мэдэгдсэн. Турк багш нар харин Элчин сайдын яамандаа энэ талаар хандах эрх нь нээлттэй.

-Өмгөөлөгч хоёр орны хооронд байгуулсан эрх зүйн гэрээгээр дамжуулж эдгээр хүнийг хилээр гаргах боломжтой гэж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд иргэн аж ахуйн нэгж болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай” 2000 онд анх байгуулсан гэрээ бий. Энэ гэрээ иргэний хэрэг болон эрүүгийн хэргийн чиглэлээр хамтарч ажиллах хууль зүйн үндсийг тавьсан. Өөрөөр хэлбэл, Туркийн иргэн Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд манай шүүхээр ял шийтгэгдэж ялаа эдэлж байлаа гэж бодъё.

Тэр хүнийг шилжүүлж авах асуудал үүсвэл энэ гэрээний хүрээнд шийдэгддэг. Магадгүй монгол, турк иргэний хооронд иргэний болон эд хөрөнгийн маргаан үүссэн байж болно. Ийм асуудал үүссэн үед л хоёр тал хамтарч ажиллахыг зохицуулсан гэрээ учраас паспорт нь хүчингүй болсон дээрх турк багш нарын асуудал уг гэрээгээр зохицуулагдахгүй.

-Ярилцлагын төгсгөлд цаг үеийн асуудалтай холбогдуулж асуулт асууя. Өнгөрсөн жил хэчнээн хүн Монгол Улсын харьяатаас гарч, хэдэн хүн Монголын харьяат болсон бэ?

-Эцсийн шийдвэрийг Монгол.Улсын Ерөнхийлөгч гаргадаг. Ер нь сүүлийн жилүүдэд Европод амьдарч байгаа монгол иргэд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргах нь нэлээд ажиглагдаж байна. Өнгөрсөн жил 490 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан. Үүний 357 нь казах үндэстэн байсан. Мөн гурван иргэн Монгол Улсын харьяат болсон.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т Зүүнбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан байна.

Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 986, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 239, гэрээр 52, эдгэрсэн 695, сэжигтэй тохиолдол 20, Хавьтал 11539 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.

2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.

Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.

Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.

Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.

Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.           

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
  • Улсын дугаар авсан байх;
  • 2 талдаа тольтой байх;
  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
  • Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
  • Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 минут өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг10 минут өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм49 минут өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм2 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр2 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм2 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр2 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм24 цаг өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм24 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм1 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр1 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм2 өдөр өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр4 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим