Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Гадаадад төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг Монгол Улс ашиглаж чадаж байна уу?

Нийтэлсэн

-

Үндэслэл: Өнөөдөр өөр өөрийн хэл, соёл, онцлог дүр төрх, эдийн засаг нийгмийн ижил болон ялгаатай, баян, ядуу, баялагтай, баялаггүй, олон, цөөн хүн амтай, том, жижиг газар нутагтай, далайгаар хүрээлэгдсэн, хүрээлэгдээгүй гээд 200 гаруй улс орнууд манай гараг дээр өөр өөрийн өнгө төрхтэй аж төрж байна. Тэднийг том зургаар нь авч үзвэл хоорондоо хөгжлийн төлөө өрсөлдөж байна. Тэд өмнөх зуунд цэрэг дайн байлдан дагуулалтаар өрсөлдөж газар нутгаа тэлэх сонирхол давамгайлж байсан бол өнөөдөр хэдэн хүнийг хамгийн богино хугацаанд ядуурлаас гаргаж чинээлэг дундаж давхаргад оруулж байгаагаараа, зах зээлд хамгийн бага өртгөөр хамгийн их ашиг авч ирэх технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон оронд зарж борлуулж, өндөр мэдлэг ур чадварыг бий болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хөгжил дэвшлийн төлөө өрсөлдөж байна.

Хөгжиж буй улс орнууд өндөр хөгжсөн улс орнуудад өндөр мэдлэг, шинэ технологи, суралцуулахаар төрийн бодлоготойгоор инженер техникийн ажилчид, оюутан залуусаа олноор нь суралцуулж эх орондоо эргэн ирэхэд нь ухаалаг бодлого хэрэгжүүлж, нарийн зохион байгуулалтад оруулж, өрсөлдөхүйц цалин хангамжийг тэдэнд олгож, зөв удирдан тэдний мэдлэг ур чадварыг ашиглан харилцан ашигтай зарчмаар улсынхаа хөгжил дэвшилд татан оролцуулж хөгжлөө түргэтгэж байна.

Товч түүх: 2200 гаруй жилийн өмнө Хүннү гүрнээс улбаатай Монгол цэцэглэн мандахдаа мандаж бууран доройтохдоо доройтож, бусдын заавар хяналт дор амьдарч захиран жолоодохдоо дэлхийн хуурай газрын гуравны хоёрыг эрхшээж, захирагдах үедээ хоёр зуу гаруй жил бусдын бодлогод захирагдаж явсаар хорьдугаар зуунтай золгосон. Өнөөгийн шинэ Монгол Улс эрх чөлөө, үнэн тусгаар тогтнолоо 1990 онд одоогоос 29 жилийн тэртээ олж авсан. Энэ бол 200 жилээр ардчиллыг хөгжүүлж байгаа зарим улс орнуудын хажууд бага хугацаа юм. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдал, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хувийн өмчтэй болох эрх, газар өмчлөх, сонгох, сонгогдох эрх, гадаад улсуудад чөлөөтэй зорчих боломж, гээд хүн төрөлхтний нийтлэг ололт амжилтын мэдэрч эхэлсэн. Үүний үр дүнд олон эерэг болон сөрөг өөрчлөлтүүд манай нийгэмд бий болж өнөөгийн Монгол Улс ололт амжилт, сорилт бэрхшээлүүдийг хамтатган туулж урагшлан тэмүүлсээр байгаа.

Дээрх эрх чөлөө, гадаадад суралцах, ажиллах, боломжийг олж харсан Монголчууд өндөр боловсрол, өндөр цалин хангамж гэсэн хоёр зорилгод хуваагдан олон арван мянгаараа гадаадад ажиллаж бас суралцаж байна. 2019 оны байдлаар албан бус тоогоор Монгол Улсын 300,000 орчим мянган иргэд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж тэдний 10 орчим хувь нь өөр өөрийн хүссэн мэргэжлээр сургуулиудад элсэн суралцаж байна. Энэ нь чухамдаа аливаа хөгжилд хүрсэн улс орнуудын нийтлэг туулдаг зам юм. Бид одоо сул талаа давуу тал болгон хувиргах хэрэгтэй, тэд ингэж байж л өндөр хөгжилд хүрсэн.

Дээд боловсролын зарим тоон мэдээлэл:

Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2013 оноос хойш Монгол Улсын засгийн газар Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд элсэн суралцахаар тэнцсэн оюутнуудад болон Монгол Улсын дээд боловсролын төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуусын сургалтын төлбөрт, Монгол Улсын Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны дэргэдэх “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан нэг жилд 80 тэрбум төгрөг буюу 33 сая ам доллар сүүлийн 5 жилийн хугацаанд 165 сая ам доллар зарцуулсан байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөнөөс энэхүү төсвийг зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулж байгаа бөгөөд түүний үр шимийг Монгол Улсын хөгжилд үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлэх талаар энэхүү нийтлэлийн дүгнэлт чиглэгдэх юм.

2018 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсад нийт 95 Улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд ажиллаж байна. Тэдгээрийн 17 нь төрийн оролцоотой Үндэсний болон шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн сургууль бол 74 сургууль нь бүх төрлийн мэргэжил олгох зорилготой хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан их дээд сургуулиуд, үлдсэн 4 сургууль нь олон улсын хөрөнгө оруулалттай гаднын сургуулийн салбар сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна.

Тэдгээр 95 их дээд сургуульд нийтдээ 157,138 оюутан сурагчид суралцаж байгаа бөгөөд тэдний

86.3% нь бакалавр
11.7% нь магистр
2% нь докторын зэргээр сонгон суралцаж байна.
Нийт суралцаж байгаа оюутан залуусын 59% төрийн оролцоотой 41% хувийн хэвшлийн оролцоотой сургуулиудад суралцаж байна. Тэдгээр 95 их, дээд сургуульд суралцаж байгаа 157,138 оюутны 87% нь зөвхөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн суралцаж үлдсэн 13% нь хөдөө орон нутагт байрлах их, дээд сургууль түүний салбар сургуулиудад суралцаж байгаа нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, агаар орчны бохирдол, хотжилт, замын түгжрэл гээд нийгмийн олон асуудалтай шууд болон шууд бусаар холбогдож байгааг харуулж байна.

Нийт суралцагчдын 6.6 хувь нь 18 хүртэлх насны, 69.9 хувь нь 18-24 настай, 12.6 хувь нь 25-29 настай, 10.9 хувь нь 30 ба түүнээс дээш насны хүмүүс байна. Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад: их, дээд сургууль, коллежид сурч байгаа 18 хүртэлх насны хүүхдийн тоо буурч байсан бол сүүлийн 2017-2018 оны хичээлийн жилд өссөн байна.

Хүн ам зүйн бүтэц, зарим тоон мэдээлэл:

Монгол Улсын хүн ам 2018 оны 12 дугаар сарын байдлаар нийтдээ 3,177,899 байгаа ба тэдний насны бүтцээр авч үзвэл 0-19 хүртэлх насны 1,201,507, 20-39 хүртэлх 1,080,377, 40-54 хүртэлх насны 565,313, 55-69 хүртэлх насны 255,921, 70-аас дээш насны 75,391 иргэд ажиллаж амьдарч байна. Хүн амын насны төлөв байдлын хувьд Монгол Улс бол залуу үе давамгайлсан үндэстэн юм. Иймдээ ч Монгол Улсын хувьд ирээдүйн хөгжлийн гарцыг залуу үеэс харах хэрэгтэй гэж олон судлаач зөвлөдөг ба тэдний нэг бүрийн хүсэл мөрөөдлийг нэгтгэж Монгол Улсын хөгжлийн хүсэл мөрөөдөл болгож чадвал Монгол Улс маш хурдтайгаар хөгжлийн замд орох боломжтой гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлээр ажил хийгээгүй бус, тодорхой бодлого дэвшүүлж ажилласан байдаг. Үүний хамгийн том хийж хэрэгжүүлэх гэж оролдсон үе бол 2010 оны есдүгээр сарын 28-ны өдөр Ерөнхий Сайд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар 250 дугаар тогтоолоор “Зөгийн үүр” хөтөлбөр санаачлан баталсан юм. Энэхүү хөтөлбөрийг 2012 хүртэл хэрэгжүүлэх хугацаандаа нэг тэрбум төгрөг төсөвт төлөвлөн зарцуулсан бөгөөд бодлого хэрэгжиж эхлэх шатандаа бага ч гэсэн ахиц дэвшил гарсан. Харамсалтай нь Монгол Улс Үндсэн хуулиндаа оруулсан долоон өөрчлөлтийн нэг буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллаж болно гэсэн заалт, ээлжит парламентын сонгуулиудын үр дүнд сүүлийн 29 жилийн хугацаанд 15 Засгийн газрыг байгуулж бас огцруулсан муу туршлагаас болоод дараагийн байгуулагдсан Засгийн газар энэхүү бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй юм. Нэг Засгийн газрын дундаж нас 18 сар байсан нь Монгол Улсын төрийн бодлого тогтвортой бус, Засгийн газрын бодлого үр дүн гартал тууштай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаануудын нэг гэж үзэж болно.

Монгол Улсын засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийн тухайд:

2010 оны есдүгээр сарын 28-ний өдөр 250 дугаар тогтоолоор засгийн газар “Зөгийн үүр” хөтөлбөрийн үндсэн санаа зорилго бол Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 4.8.3-т “гадаадад ажиллаж, амьдарч байгаа, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих” стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх, нийгмийн асуудлаар хөтөлбөр, хууль боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улс бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт шаардагдах ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр нийт 40,000 гаруй ажлын байр шинээр бий болохоос, 6,000 гаруй нь инженер, техникийн ажлын байр байна.

Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн ажиллах хүчнийг бэлтгэж, нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч хөдөлмөрийн зах зээл дээр нарийн мэргэжил, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус байна. Нөгөө талаас өнөөдрийн байдлаар (2010 оны тоо баримт) албан бус тоогоор 116,000-200,000 Монгол Улсын иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийнхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улс орны бүтээн байгуулалтад татан оролцуулах нь хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хилийн чанадад өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар эзэмшин ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо урт, богино хугацаагаар эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон хэлбэр, чиглэлээр эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байдаг юм.

Боловсрол эдийн засагт үзүүлсэн Япон, Сингапурын хоёр жишээ:

Дээр өгүүлсэн боловсролын салбарын хүрээнд төр, хувийн хэвшилд амжилттай хэрэгжсэн хоёр жишээг танилцуулж байна. Нэгдүгээрт судалгаа шинжилгээг бизнесийн салбарт амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн тэргүүлэгч авто машин үйлдвэрлэгч Тоёота компаний Lexus брэндийн талаар, Хоёрдугаарт олон улсад өндөр мэдлэг боловсролыг засгийн газрын тэтгэлгээр суралцаж өндөр мэдлэг эзэмшиж, түүнийгээ улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэг баг болон хамтран ажиллаж улсаа хөгжүүлэх үйлсэд зөв бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж чадсан Сингапур улсын Засгийн газрын танхимын гишүүдийн мэдлэг боловсрол ур чадварын талаар танилцуулах болно.

Тоёота компани судалгаа шинжилгээг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн байдал:

Авто машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон Улсын Тоёота корпораци 1990 оны дунд үед Америкийн Нэгдсэн Улсын хамгийн өндөр хэрэглээтэй 10 хотуудад, хамгийн тансаг орчинтой чинээлэг оршин суугчдын дунд амьдруулах зорилготойгоор 2 жилийн хугацаатай судалгаа хийлгэхээр нийтдээ 2000 инженер техникийн ажилчдаа илгээсэн байдаг.

Тэдгээр инженер техникийн судлаачид дунд тус үйлдвэрийн бүх салбар шат дамжлага тус бүрт ажилладаг мэргэжилтнүүд болон тухайн улсын шилдэг судлаачдын төлөөллийг багтаасан бөгөөд хоёр жилийн дараа тэднийг нутагтаа буцаан авч ирж хоёр зуун хүний бүрэлдэхүүнтэй 10 багт хуваасан юм. Гол зорилго нь Тоёота компани Америкийн зах зээлд худалдан борлуулах ямар машин үйлдвэрлэх вэ? гэсэн асуултыг даалгавар болгон тэдгээр 10 багт өгсөн юм. Тэд чинээлэг Америк хүмүүсийн хэрэглээ, хүсэл хэрэгцээнд нийцсэн ямар машин үйлдвэрлэх нь зах зээлд амжилт олох вэ? гэсэн гол шийдлийг эрэлхийлж төслийг эхлүүлсэн байдаг.

Тэдгээр багуудын шийдлүүдийг Тоёота компани хэсэг хугацааны дараа судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцээд өөрийн үйлдвэрийн шат дамжлага технологид суурилсан тансаг зэрэглэлийн LEXUS брэндийг шинээр бий болгож түүнийгээ үйлдвэрлэж, АНУ-ын зах зээлд амжилттай борлуулж дараа нь Европын зах зээлд нэвтэрч улмаар олон улсын зах зээлд амжилттайгаар танилцуулан борлуулж өндөр борлуулалт хийж тэдний хэрэгцээг хангаж амьдралын өдөр тутмын хэрэглээ үнэнч анд нөхөр нь болгож чадсан түүхтэй.

Сингапурын Засгийн гарын гишүүдийн боловсролын байдал:

Сингапурын 2011.05.21-2015.09.30 хооронд ажилласан одоогийн Ерөнхий сайд Ноён Лее Шин Лоонгийн тэргүүлсэн засгийн газрын гишүүдийн боловсролын талаар судлахад тэдгээр сайд нарын 80 хувь нь олон улсын нэр хүндтэй дэлхийн шилдэг сургуулиудад мастер, докторын зэрэг хамгаалсан байна.

Ерөнхий сайд Лее Шин Лоонг нь Сингапурын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Сингапурын зэвсэгт хүчний гадаадад суралцуулах тэтгэлгээр төрийн албаны сонгон шалгаруулалтаар Математикийн шинжлэх ухааны чиглэлээр Тринити коллеж, Английн Кембрижийн их сургуулийг дүүргэж, дараа нь 1973 онд ахлах судлаачаар ажиллаж, 1974 онд математикийн шинжлэх ухаан болон компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг (энэ нь Компьютерийн шинжлэх ухааны мастерын зэрэгтэй ижил), 1980 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэрэгт тус тус суралцаж төгссөн.
Шадар сайд, Дотоод хэргийн сайд, Төрийн албаны зөвлөлийн сайд, бөгөөд Үндэсний аюулгүй байдлын сайд Тео Чен Хеан нь Сингапурын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Сингапурын зэвсэгт хүчний тэтгэлэгт 1973 онд тус тус хамрагдаж Менежментийн шинжлэх ухаан, цахилгааны инженерийн чиглэлээр Манчестерийн их сургуулийг 1976 онд, Компьютерийн шинжлэх ухааны мастерын зэргээр Лондонгийн Империал коллежийг 1977 онд дүүргэж, 1986 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын мастерын зэргээр суралцаж төгссөн.
Шадар сайд, Сангийн сайд, Хүний нөөцийн сайд Тарман Шанмугаратнам Лондонгийн эдийн засгийн их сургуульд эдийн засгийн ухаанаар суралцаж эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг, дараа нь 2011 онд хүндэт төгсөгчдийн нэг болсон, сүүлд нь эдийн засгийн ухааны чиглэлээр Кембрижийн их сургуульд мастерын зэрэг, мөн Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэргээр тус тус суралцаж төгссөн. Тэрээр 1970 аад оны үед Их Британид суралцаж байхдаа идэвхтэй оюутан байсан ба суралцаж байх хугацаандаа Социалист эдийн засгийн загвараар түлхүү мэргэжил эзэмшсэн бөгөөд түүний Социалист эдийн засгийн үзэл баримтлал нь ажиллах явцдаа өөрчлөгдсөн.
Гадаад харилцаа, Хууль зүйн сайд К.Шанмугам Рафлес Институтийг 1972-1977 оны хооронд дүүргэж дараа нь Сингапурын Хууль Зүйн Их сургуулийг 1984 онд шилдэг төгсөгчөөр төгссөн юм.
Батлан хамгаалахын сайд Энжи Енг Хэн нь Англо хятад ахлах сургуулийг дүүргэж дараа нь Сингапурын Үндэсний Их сургуулийн эрүүл мэндийн их сургуульд мэс засалч мэргэжлээр суралцаж төгссөн.
Худалдаа, Үйлдвэрийн Сайд Лим Хинг Кианг Рафлес Институтийг дүүргэж дараа нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Сингапурын батлан хамгаалахын тэтгэлгээр 1976 онд Кембрижийн их сургуульд Инженерийн чиглэлээр суралцаж төгссөн.
Үндэсний хөгжлийн сайд Кав Боон Ван нь 1973 онд Чунг Линг болон Англо хятад ахлах сургуулийг дүүргэж, 1977 онд Сингапурын Боловсролын сайдын тэтгэлгээр Инженер болон Худалдааны хос зэргээр Австралийн Нью Кастеле их сургуулийг Бакалаврын зэргээр, 1982 онд Сингапурын Үндэсний Их сургуульд үйлдвэрийн инженерийн шинжлэх ухаан Мастерын зэрэг, 2002 онд Австралийн Нью Кастеле их сургуульд инженерийн чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан байна.
Эрүүл мэндийн сайд Ган Ким Ёнг нь Католик ахлах болон Үндэсний ахлах коллежийг дүүргэж, дараа нь 1981 онд гадаад оюутны тэтгэлгээр Кембрижийн Их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр бакалавр, 1985 онд Кембрижийн Их сургуулийг мастерын зэргээр тус тус төгссөн.
Байгаль орчин, усны нөөцийн сайд Виван Балакришнан нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Сингапурын Үндэсний Их Сургуульд анагаах ухааны чиглэлээр суралцсан, тэрээр суралцах хугацаандаа Сингапурын Үндэсний Их Сургуулийн оюутны холбооны Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажилласан бөгөөд дараа нь удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон. Нүдний их эмч мэргэжлээр суралцаж төгссөний дараа 1991 онд Эдинбүргийн мэс заслын коллежийг дүүргэсэн.
Боловсролын сайд Хэнг Свээ Кеат нь их сургуулийн өмнөх боловсролыг Рафлес Институтэд суралцсан 1983 онд Кембрижийн их сургуулийг эдийн засгийн ухаанаар бакалавр хүндэт зэргээр, дараа нь Кембрижийн их сургуулийг эдийн засгийн ухаанаар мастерын зэргээр, 1993 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэргээр суралцаж төгссөн.
Мэдээлэл харилцаа холбоо, урлагийн сайд, Исламын шашинтнуудын асуудал эрхэлсэн сайд Яакоб Ибрахим нь 1980 онд Сингапурын үндэсний их сургуулийг барилгын инженерийн чиглэлээр, 1989 онд Стэнфордын Их Сургуульд Философийн докторын зэрэг хамгаалсан дараа нь 1990 онд Сингапурт эргэн ирж Сингапурын үндэсний их сургуульд тэнхимийн эрхлэгч хийсэн.
Тээврийн сайд, Гадаад харилцааны дэд сайд Лиу Тюк Юев нь Сингапурын зэвсэгт хүчний гадаад суралцуулах тэтгэлгээр 1983 онд Кембрижийн их сургуулийг дараа нь Тринити коллежийг байгалийн шинжлэх ухаанаар, 1994 онд АНУ-ын Туфтс их сургуулийн Флетчерын Хууль, Дипломатын сургуульд Олон улсын харилцааны мастерын зэрэг хамгаалсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Лим Свээ Сэй Сингапурын зэвсэгт хүчний гадаадад суралцуулах тэтгэлгээр Их Биртани улсын Лоугброуг Их сургуулийг, 1976 онд Электроник, Компьютерийн шинжлэх ухаан, Систем инженерийн чиглэлээр хүндэт төгсөгч болсон, 1991 онд АНУ-ын Стэнфордын их сургуульд менежментийн мастерын зэрэг хамгаалсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд, Дотоод хэргийн дэд сайд, Худалдаа, Үйлдвэрийн дэд сайд С.Исваран нь АНУ-ын Ст.Андрэвийн нэрэмжит их сургуулийг дүүргэж, Эдийн засгийн ухаанаар Австралийн Аделиадын их сургуулийг хүндэт зэрэгтэй мөн Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэргээр тус тус суралцаж төгссөн.
Орон нутгийн хөгжил, Залуучууд, Спортын сайд Чан Чун Шинг нь Рафлес Институт, Рафлес ахлах коллежийг дүүргэж, 1988 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Сингапурын зэвсэгт хүчний тэтгэлгээр Эдийн засагч мэргэжлээр Английн Кембрижийн Их сургуулийг, 2005 онд Ерөнхийлөгч Ли Куан Юугийн нэрэмжит тэтгэлгээр АНУ-ын MIT Их сургуулийн Менежментийн сургуулийг тус тус суралцаж төгссөн байна.
Шийдэл: Мэдээллийн технологийн ухаалаг шийдэл, үүлэн технологи дээр суурилсан хүчирхэг мэдээллийн бааз бий болгож Гадаадад болон дотоодод суралцаж буй болон суралцаж төгссөн оюутан залуусын үнэн зөв мэдээллийг бүртгэлжүүлж зөв удирдан зохион байгуулж мэдлэгт суурилсан технологийн давуу талыг хүний нөөцийн нарийн чухал мэдээллүүдтэй нэгтгэж Монгол Улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийн зохих зүйл заалтуудтай уялдуулж хөгжлийн бодлого болгон боловсруулж зоригтой хэрэгжүүлж бодит үр дүнд хүргэх юм.

Энэ нь хэдэн оюутан ямар мэргэжлээр хаана суралцаж байна, ямар сургуульд ямар сэдвээр дипломын ажлаа бичиж байна, тэдгээр бичигдсэн дипломын ажил нь ажил амьдралд нь бас Монгол Улсад хэрэгцээтэй байж чадаж байна уу, мэдлэг ур чадварын түвшинд, салбарын түвшинд нэгтгэн дүгнэх, шаардлагатай сонголтуудаар түргэн шуурхай хайлт хийж, үр дүнг харуулах гээд олон төрлийн чухал хэрэгцээт мэдээллийг нэгтгэн гаргаж түүнийг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд ашиглах явдал юм. Олон талаас нь эрсдэл, боломж, давуу болон сул талыг сайтар тооцсон үнэн бодит мэдээлэлд тулгуурласан судалгаанд суурилсан шийдвэрүүд амжилттай хэрэгжсэн байдаг. Тэдгээр гадаадад гучин мянган гаруй суралцаж байгаа болон суралцаж төгссөн оюутан залуусын мэдлэг ур чадварыг веб технологийн шийдэл ашиглан хүчирхэг мэдээллийн бааз үүсгэн бүртгэлжүүлж зохион байгуулсны үр дүнд тэдний мэдлэг ур чадвар, өндөр хөгжсөн улс орнуудын хөгжлийн нууц, сайн туршлага, ноу-хау, иновацийг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд татан оролцуулах боломжийг эрэлхийлсэн гэсэн үг.

Гадаадад суралцсан дор бүрнээ, судалгаа, шинжилгээ хийж зохих хэмжээний мэдлэг хуримтлуулсан Монгол хүн бүрийн мэдлэг, шинэ санаа, судалгааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж зөв зохион байгуулснаар Японы Тоёота кропрацийн Lexus брэнд шиг, Импортыг орлох экспортын баримжаатай олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг олноор бий болгож дотоодын болон олон улсын зах зээлд олноор нь гаргах, өндөр мэдлэг ур чадвар суралцаж эзэмшсэн шилдэг мэргэжилтнүүдийг төр, нийтийн алба болон хувийн хэвшлүүдэд санал болгон томилон ажиллуулж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байгаа болно.

Ардчилал нээлттэй нийгмийн талаар:

Бид ардчилал хүний эрхийг нэгдүгээрт тавьж үүргийг орхигдуулсан нь ардчилал, эрх чөлөөт байдалд шилжсэний 29 жилийн дараах нүдээр харахад Монгол Улсын хөгжил дэвшил төдийлөн зөв замаар замнаж чадахгүй байгааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал бидэнд харуулж байна. жишээлбэл олон улсын өрсөлдөх байдлын судалгаагаар Манай улс сүүлийн байруудад удаа дараа тэргүүлж байна. бидний сонгосон энэ ардчилал чөлөөт байдал 20 гаран сая хүнтэй 20 гаруй мянган долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй өндөр хөгжилтэй улс орнуудад ч адилхан сорилт бэрхшээлүүдийг хурдан хугацаанд авч ирж нийгмийг хямралт байдалд оруулж байна. Энэ нь эдийн засгийн асуудалтай шууд утгаараа холбогдож байна.

Иймд бидэнд засаж сайжруулах, хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг бий болгох, баялгийн тэгш хуваарилалтыг шударгаар хийх, чинээлэг дундаж давхаргыг төрийн зөв бодлого боловсруулан хэрэгжүүлж яаралтай бүтээх, экспортын баримжаатай үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг олноор бүтээж, олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээнд мөрдөгддөг чанар стандартыг яаралтай нэвтрүүлэх, үндэсний бүтээмжээ дээшлүүлэх, чанартай боловсролыг нэмэгдүүлэх гээд олон хэрэгцээнүүд илүү тодрон харагдаж байгаа. Иймд дараагийн гучин жил бид нээлттэй эрх дураараа явж ирсэн чөлөөт ардчиллыг хариуцлагатай ардчилал руу чиглүүлж нийгэмд үүсээд буй шийдлээ хүлээсэн олон асуудлыг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Монголчуудыг бүтээмжтэй, хариуцлагатай, эерэг хандлагатай, хамтач сэтгэлгээтэй үндэстэн болгох хэрэгцээ нэн чухал байна.

Тайванийн Нанхуа их сургуулийн

Төрийн удирдлага, нийтийн бодлогын мастерын ангийн оюутан Ш.Отгон-Өлзий

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.

Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.

Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.

Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 мин өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм16 мин өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм18 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр18 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр18 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим