Нийгэм
Д.Тогтохсүрэн, Б.Гүнбилэг нарыг эсрэг тэсрэг байр суурь

Монгол Улсын Ерөнхийлөгч Татварын багц хуульд хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцэж, хүлээж аваагүй юм. Хориг хэлэлцэж, санал хураах үйл явц Үндсэн хууль зөрчсөн гэж хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж, санал хураалтыг дахин явуулснаар хоригийг хүлээж авах нөхцөл бүрдсэн юм.
Тиймээс Д.Тогтохсүрэн гишүүн, хуульч Б.Гүнбилэг нарын байр суурийг хүргэж байна.
Д.Тогтохсүрэн: Хуулийн дагуу л горимын санал гаргасан
-Б.Гүнбилэг хуульч УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтыг хөндсөн байна лээ. Хоригийг УИХ хэлэлцээд санал хураалгах үед манай бүлгийн хоёр гишүүний кноп ажиллахгүй эсрэг гарчихсан юм. Үүн дээр би горимын санал гаргасан, 13 хүн кноп дарвал хоригийг хүлээж авах нөхцөлд байсан. Тэгсэн 14 хүн болчихсон, гэтэл Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүн санал буруу гарчихлаа, төхөөрөмж ажилласангүй гэж надад хандсан.
Энэ дагуу л би горимын санал гаргасан, одоо манай мөрдөж байгаа Дэгийн тухай хуулиар техникийн эсвэл гишүүний санал өөрөөс нь үл шалтгаалах байдлаар эсрэг гарвал дахин санал хураалт явуулж болно гэж заасан байдаг.
Б.Гүнбилэг: Хууль зөрчсөн асуудлаар санал хураалт явуулахгүй
-Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тавдугаар сарын 24-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байнгын хороодын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжиж 14 нь буюу 35.9 хувь нь татгалзсан. Тэгэхээр энэ санал хураалтаар УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан гэсэн үг. Хоригийг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.6 дээр байгаа байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль болон УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Гэтэл 66.6 хувь нь хүрээгүй.
Ийм байтал УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зарим гишүүд орж ирээгүй гэж горимын санал гаргасан. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулан дэмжүүлээд хоригийг хүлээж, авах эсэхээр санал хураалт явуулж төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг хууль бусаар өөрчилжээ. Ямар тохиолдолд горимын санал гаргадаг вэ гэхээр Дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “асуудлыг хэлэлцэх дараалалд гишүүнээс гаргасан саналыг горимын гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй бөгөөд хууль зөрчсөн асуудлаар санал хураалт явуулахгүй” гэж заасан. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал уг нь хүлээгээд авчихсан юм билээ. Үүнийхээ дагуу л явах ёстой.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т Зүүнбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан байна.
Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


Нийгэм
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм24 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Улс төр2 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм2 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм2 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Улс төр2 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ