Дэлхий дахинд
НҮБ: 2030 онд өлсгөлөнд цэг тавина
Дэлхий даяар 120 сая гаруй хүн архаг өлсгөлөнд нэрвэгдэж байгаа гэсэн тоо бий. Тэгвэл олон улсын байгууллагууд 2030 он гэхэд өлсгөлөнд цэг тавих зорилт тавиад байгаа талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли мэдэгдлээ.
“Бидний зорилт бол 2030 он гэхэд өлсгөлөн хийгээд өлмөн зэлмүүн байдалд цэг тавих явдал. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бид ийм зорилгыг өмнөө тавьсан юм. Гэсэн хэдий ч дэлхий даяар 821 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаагаас 124 сая нь архаг өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байна” хэмээн тэрбээр нэмж хэлжээ. “Дайн сунжирч, сөргөлдөөн дэгдсээр байгаа нь өлсгөлөнтэй тэмцэж буй бидний хамгийн том асуудал болдог. Өлсгөлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн удирдагчдын хийх ёстой нэн тэргүүний зүйл нь дайн, сөргөлдөөн мөргөлдөөнд цэг тавих” гэж Д.Бизли ярьсан байна.