Дэлхий дахинд
Энэтхэгт их халуун болж байгаагийн улмаас галт тэргээр зорчиж явсан дөрвөн хүн амиа алджээ
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Энэтхэгийн ихэнх хэсэгт агаар хэт халж байгаа юм.
Даваа гарагт Таж Махал оршдог Агра хотоос тус улсын өмнөд бүсийн Коймбаторе хотын чиглэлд явсан галт тэрэгний зорчигчдоос дөрвөн хүн их халууныг тэвчилгүй амиа алджээ.
Энэтхэгийн төмөр замын төлөөлөгч Ажит Кумар амиа алдагсдын үхлийн шалтгааныг “хэт халуун” гэж дүгнэснийг зарлаад эмгэнэл илэрхийлсэн байна.
Зорчигчид амиа алдсан умард Уттар Прадеш мужийн Жханси хот орчимд агаарын температур сүүлийн өдрүүдэд тогтмол Цельсийн 45 хэмээс дээш байгаа.
Тус улсын хамгийн их халж байгаа газар нь умард бүсийн Ражастан муж болж байна. Энэ мужийн Чуру хотод саяхан агаарын температур Цельсийн 50.3 хэм хүрсэн нь Энэтхэгийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн их халалт болох 51 хэмд ойртсон хэрэг байв.
Эх сурвалж: AFP