Дэлхий дахинд
Facebook шинэ криптовалют гаргахаа мэдэгдэв
“Facebook” компани ирэх онд шинэ криптовалют гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. “Libra” хэмээх энэхүү валют нь жижиглэнгийн худалдаа болон олон улсын мөнгөн гуйвуулгад ашиглах боломжтой гэв.
Тус компани энэхүү валютын санхүүжилт, бүтэц, хяналт зэрэгт “Paypal”, “Uber”, “Spotify”, “Visa”, “Mastercard” зэрэг 24 компанитай хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд тус компани нэг тэрбум ам.долларын хөрөнгийг түншүүдээсээ босгохоор төлөвлөжээ. Хэдий тийм боловч энэхүү валют хэрэглээнд гарахаасаа өмнө АНУ-ын хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгараад байна. АНУ-ын Конгрессын санхүүгийн үйлчилгээний хороо Конгресс болон бусад зохицуулах байгууллагыг хяналт явуулж дуустал энэ криптовалютын хөгжүүлэлтийг зогсоохыг шаарджээ.
Албаны хүмүүсийн хэлснээр, шинэ валюттай холбогдон хулгай, мөнгө угаах зэрэг эрсдэл гарна гэж үзэж байгаа юм.