Нийгэм
“Монголын ноос ноолуурын холбоо” K.Номинжингийн эсрэг мэдэгдэл гаргалаа

Монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаадын улс орны иргэдэд буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр “PETA Asia” сошиал хуудсанд “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видеог түгээсэн байна. Тус видео бичлэг нь Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайлбарлаж, монгол ноолуурын нэр хүндэд халдсан явдал боллоо гэж үзэн Монголын Ноос Ноолуурын Холбооноос дараах мэдэгдлийг гаргаж байна.
Ноолуурын салбар нь Монгол Улсын стратегийн гол салбарын хувьд, олон улсын зах зээлд танигдсан, өөрийн байр сууриа нэгэнт олж, нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй, малын тавлаг байдлыг хангасан үйлдвэрлэл эрхлэхийг гол зорилгоо болгон хөгжиж байгаа билээ. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь малчид, малчдын хоршоотой нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж малын эрүүл мэнд, малын тавлаг байдлыг хангах, ноолуурын чанарыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийж ирсэн болно. Цаашдаа ч энэ салбарын хөгжлийг улам түргэтгэж, монгол ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх том зорилгын дор салбараараа идэвх зүтгэлтэй ажилласаар буй. Үүнд Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал билээ.
Гадаад зах зээлд монгол ноолуурын нэр хүнд өсч байгаа, “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль” АНУ-н Конгресст өргөн баригдсан байгаа зэрэг түүхэн, эгзэгтэй цаг үед монгол ноолуурын салбарын нэр хүндийг унагаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит бус мэдээллээр бусдыг уриалах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО

Нийгэм
Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.03.20) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан айлчлал идэвхжиж байгааг онцлоод, цаашид хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцлээ.
Мөн хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээрийн хүрээнд шинэчлэн сайжруулах, шинээр байгуулах гэрээ, хэлэлцээрүүд, Киргиз улсаас зохион байгуулж буй “Олон улсын тээврийн форум” арга хэмжээнд ЗТЯ болон тээвэр логистикийн салбарыг идэвхтэй оролцуулж, тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлээр санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдлаа.
Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг Киргиз улсын эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, зам тээврийн салбар, байгалийн баялаг гэдгийг онцлоод хоёр улс хоорондын автотээвэр болон агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тухайлбал, агаарын тээврийн салбарт Киргизийн нийслэл Бишкек хот, Узбекистан, Тажикстан гээд дамжих боломжтой нислэгийн чиглэлүүд, авто тээврийн салбарт хоёр улсын иргэд саадгүй харилцан зорчих, дамжин өнгөрөх тээвэр хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжуудыг санал болголоо.
Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Нийгэм
Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын чулуут багийн “Ар мухар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Иймд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Нийгэм
Мотоцикл сурроныг 18 наснаас дээш настай, “А” ангиллын жолоодох эрхтэй хүн унана

“Мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг механикжсан тээврийн хэрэгсэл гэнэ. Монгол улсын стандартаар тухайн тээврийн хэрэгслийг мотоциклын ангилалд оруулж тооцохоо болсон.
Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл нь 4 квт-аас дээш хүчин чадалтай, цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь 50 км цагаас илүү хурдтай 2 буюу 3 дугуйт тээврийн хэрэгсэл юм.
Мотоцикл сурроныг 18 наснаас дээш настай хүн замын хөдөлгөөнд унана. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй “А” ангиллын жолоодох эрхийн хүн замын хөдөлгөөнд унаж хөдөлгөөнд оролцоно” гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
ДЭМБ-с тамхины татварын хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ
-
Улс төр13 цаг өмнө
“Оюу толгой” дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
-
Нийгэм15 цаг өмнө
“Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” нүүр ам судлалын үндэсний II зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв
-
Нийгэм17 цаг өмнө
Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засвар хийж байна
-
Эдийн засаг13 цаг өмнө
Нийгмийн даатгалын санд 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ