Нийгэм
УТГХН-ИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг “биотехникийн арга хэмжээ” гэж хэлнэ.
Өөрөөр хэлбэл цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлнэ.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 6 зүйлийн 6.1.8 заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авах ажлыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хэмжээнд нэгдүгээр сард зохион байгуулж дараах арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд:
- Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газар-1.5 тонн өвс, 300 кг хужир, мөн Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дэмжлэгтэйгээр 100 боодол өвс;
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар- 400 кг өвс, 2 худгийг задгайлсан;
- Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар-180 ширхэг пресс өвс;
- Хан хэнтийн УТХГ-6 шуудай хужир;
- Хангайн нурууны байгалийн цогцолборт газар-150 боодол өвс, 70 шуудай хужир;
- Тужийн нарсны байгалийн цогцолборт газар-20 боодол өвс, 300 кг хужир;
- Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар-500 боодол өвс, 1 тонн хужир;
- Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар-500 боодол өвс, 2428 кг хужир, 33 уут хэвэг, 23 уут овьёос;
- Их нартын байгалийн нөөц газар-75 боодол өвс;
- Их богдын байгалийн цогцолборт газар-80 боодол өвс, 550 кг хужир;
- Их газрын чулууны байгалийн цогцолборт газар-1 тонн өвс, 2.5 тонн хужир;
- Дарьгангын байгалийн цогцолборт газар-60 боодол өвс, хагас тонн хужир;
- Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар-140 боодол өвс, 10 сав тэжээл;
- Богдхан уулын дархан цаазат газар-5 тонн бухал өвс, 35 боодол өвс, 150 кг хужир;
- Отгонтэнгэрийн УТХГ-500 кг өвс;
- Нөмрөгийн дархан цаазат газар-70 боодол өвс, 1 тонн хужир;
- Мөнххайрханы байгалийн цогцолборт газар-35 боодол өвс, 15 уут хужир;
- Монгол Алтайн нурууны УТХГ-4 тонн өвс, 2 тонн хужир;
- Хан хөхийн нурууны УТХГ-20 боодол өвс, 100 кг хужир;
- Онон балжийн байгалийн цогцолборт газар-500 кг хужир;
- Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар-70 боодол өвс;
- Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газар-1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа зэргийг тавьсан байна.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр19 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм17 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа