Энтертайнмент
Н.Төгсцогт 11 дэх удаагийн ялалтаа байгуулав
IBO Холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тоглолт маш ширүүн өрнөж 12 раундын дараа МУГТ Н.Төгсцогт шүүгчдийн оноогоор ялалт байгууллаа.
Ингэснээр Төгсцогт IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж, цааш WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй болоод байна.
МУГТ Н.Төгсцогт Доминиканы боскчин Клаудио Марреротой 12 үе тулалдаж, тоглолтын турш довтолж, оновчтой цохилтуудыг хийгээд байсан юм.
Ийнхүү KING TUG Н.Төгсцогт 11 дэх удаагийн ялалтаа байгуулж, дэлхийн аваргын төлөө тулалдах эрхтэй боллоо.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.