Дэлхий дахинд
КАНАД: “Huawei”-ийн захирлаас болж, Хятад дахь элчин сайдаа халжээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр БНХАУ-д суух Элчин сайд Жон Маккаллумыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг шилжүүлэн өгөх асуудлаас болж, Элчин сайд болон Ерөнхий сайд нар санал зөрөлдсөн байна.
Элчин сайд өнгөрөгч долоо хоногт “АНУ-ын эрх баригчид Мэн Ванжоуг шилжүүлэн өгөхийг шаардаж байна. Гэхдээ энэ бол ноцтой алдаа” гэж мэдэгджээ. Тэрбээр уг мэдэгдлийнхээ дараа нэг талыг барьсан мэдэгдэл хийснийхээ төлөө ард түмнээсээ уучлалт хүсч “АНУ шилжүүлэн авах хүсэлт гаргахгүй байх нь Канад улсад нэн тустай” гэж мэдэгдлээ залруулжээ.
Жон Маккаллум Канадын Засгийн газарт 20 жил ажилласан хашир туршлагатай улстөрч юм.
Мэн Ванжоуг АНУ-ын Засгийн газрын эдийн засгийн хориг хэмжээг зөрчиж, Ираны талд чухал ач холбогдолтой технологийн тоноглол нийлүүлсэн хэмээн буруутгаж байна. Тэрбээр уг хэрэгт холбоотой нь тогтоогдвол хамгийн багадаа 30 жилийн ял сонсох аж.
БНХАУ-ын тал иргэнийг нь зөвшөөрөлгүй баривчилсан явдалд дургүйцлээ илэрхийлэн, хоёр сарын хугацаанд Канадын таван иргэнийг баривчлан, хар тамхины хэрэгт нэр холбогдсон Канад залууд ялын дээд хэмжээ оноосон юм.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм2 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм1 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм1 цаг өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Нийгэм27 минут өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ