Дэлхий дахинд
АНУ-ын хүмүүнлэгийн тусламж хаашаа урсана вэ?

Ерөнхийлөгч Трамп янз бүрийн орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээг багасгах талаар байнга хэлж байгаа.
Есдүгээр сард НҮБ-д үг хэлэхдээ тэрээр харилцан ойлголцож туслахгүй байгаа орнуудыг дэмжихгүй гэсэн санааг илэрхийлсэн юм. Трамп хэлэхдээ, “Цаашид бид зөвхөн биднийг хүндэтгэн, бидний найз нөхөд байгаа орнуудад туслах болно. Бид бусад орнуудын зүгээс ингэж хандахгүй байгааг харж байгаа. Тиймээс тусламжаа хэнд хэрхэн үзүүлэх талдаа илүүтэй анхаарах болно” гэсэн юм.
Дараа нь тэр Төв Америкийн дүрвэгчдийн цувааны талаар хэлсэн. “Гватемала, Гондурас, Сальвадор зэрэг хүмүүст улс орноосоо гарч явахыг нь зогсоож чадаагүй. Тэднийг хууль бусаар АНУ-д нэвтрэхэд нь саад хийгээгүй. Одоо бид тэдэнд тогтмол олгож байсан гадаадын тусламж, үйлчилгээг мэдэгдэхүйцээр хорогдуулах шаардлага гарлаа” хэмээн сануулсан байгаа.
Харин одоо тусламж болгон өгч байсан мөнгө хөрөнгийг АНУ ба Мексикийн хилийн дагуу босгох ханын зардал болгохоор яригдаж байна. Гэтэл эдгээр мөнгө үнэндээ хаашаа урсана вэ?
“howmuch.net” сайт Америкийн тусламж хаашаа урсч буй, ямар асуудлыг шийдэж байгааг харуулах сүртэй график бүтээсэн байна:
USAID агентлагийн мэдээллийг авч үзэн “howmuch.net” сайт дэлхийн ямар улс орнуудад санхүүгийн тусламжийг үзүүлдэг, ирээдүйн зарлагын тооцоо, хөрөнгө олгох том салбар зэргийн дүн шинжилгээг гаргажээ.
Ерөнхийдөө 30 орон Америкийн гадаадын тусламжийн 82%-ийг авдаг ба энд Афганистан, Ирак хоёр хошуучилж байна. Үүний зэрэгцээ 121 орон тус бүрдээ наад зах нь 100 сая долларын тусламжийг нь авдаг байна.
М.Цогт

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм2 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Нийгэм29 минут өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм1 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм1 цаг өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ