Дэлхий дахинд
Америкт огцом хүйтэрч онц байдал зарлажээ

Америкийн зүүн өмнөд хэсэгт түүхэнд тохиогоогүй хүйтэн өдрүүд болж байна. Умард туйлын хүйтэн агаарын урсгал цаг агаар огцом хүйтрэхэд нөлөөлжээ. Их хүйтнээс шалтгаалж энэ долоо хоногт 5 хүн нас барсан тухай эрх баригчид мэдээлсэн.
Чикаго хотын захаар энэ долоо хоногийн эцэст Антарктидын зарим хэсгээс ч илүү хүйтрэх тул цаг уурчид иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.
Хойд Дакотад 37 хэм хүртэл хүйтэрч, их хэмжээний цас орж байна. Зарим мужид 30 см хүртэл цас орж, агаарын температур цельсийн хасах 23-40 хэм хүртэл хүйтэрчээ.
Хүйтний улмаас Висконсин, Мичиган, Иллинойс, мөн Алабама, Миссисиппи мужийн эрх баригчид төрийн зарим байгууллага, сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, онц байдал зарласан талаар CNN агентлаг мэдээллээ.
АНУ-ын баруун бүс нутгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэд, орон гэргүй хүмүүс, ахмадуудыг хүйтнээс хамгаалах ажлууд хийгдэж байгаа аж.
Лхагва гаригт агаарын температур цельсийн хасах 21-40 хэм хүрч хүйтэрсэн байна. АНУ даяар өнөөдрийн байдлаар 1100 гаруй нислэгийг цуцалжээ.
Их цасны улмаас тус улсад мягмар гаригт дөрвөн хүн амиа алдаж, олон зуун өрхийн цахилгаан, дулаан доголдож, хөлдөж үхэх эрсдэл нүүрлэсэн гэж албаныхан мэдэгджээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм2 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм1 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм1 цаг өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Спорт32 минут өмнө
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ