Дэлхий дахинд
Өнөөдөр дэлхийн түүхэнд: Хоёрдугаар сарын 1

АНУ-ын эрх чөлөөний үндэсний өдөр
Эрх чөлөөний үндэсний өдрийг (National Freedom Day) АНУ-д хоёрдугаар сарын 1-нд тэмдэглэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн 1865 онд боолчлолыг халах тухай 13 дугаар нэмэлт заалтыг Үндсэн хуульд оруулсан Конгрессийн тогтоолд гарын үсгээ зуржээ. “Гэмт хэрэг хийн шийтгэгдсэн хүмүүст хүчээр тулгахаас өөр боолчлол ба хүчинд автсан албадалт АНУ-ын хил хязгаарт, хууль эрх зүйн хамааралтай ямар ч газар нутагт байх ёсгүй” хэмээн уг нэмэлтэд заасан байна. Эрх чөлөөний өдрийг анх 1942 оны хоёрдугаар сарын 1-нд тэмдэглэснээс хойш Эрх чөлөөний хонхонд (Liberty Bell) цэцэг өргөх уламжлал тогтжээ.
Лондоны хөрөнгийн биржийн түүхэнд анх удаа арилжаанд брокер эмэгтэйчүүдийг оруулав
1973 он – энэ өдөр Лондоны хөрөнгийн бирж түүхэндээ анхны эмэгтэй брокерыг арилжаандаа оруулжээ. Үүнээс хоёр сарын дараа есөн эмэгтэй арилжаанд суудлаа эзэлсэн байв. Харин 2000 онд Лондоны хөрөнгийн биржийн Захирлуудын зөвлөлийг Клара Ферз гэх бүсгүй тэргүүлэх болжээ.
Энэ өдөр түүхэнд
1587 он – Английн хатан хаан Элизабета I протестант шашиныг аврах, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах гэж Шотландын хатан хаан Мария Тюдорыг цаазлах зөвшөөрөл өгчээ. Түүнд энэ шийдвэрийг аргах нь амаргүй байв. Тэрээр хамаатнаасаа гадна, хууль ёсны хатан хааныг цаазлах ёстой болсон юм.
1662 он – Хятадын цэргийн жанжин Кошинга Тайваны арлыг 9 сар бүслэв.
1788 он – Исаак Бриггс болон Виллиам Лонгстрит нар уурын завийн патент авчээ.
1790 он – АНУ-ын дээд шүүх анх удаагаа цуглажээ. Хамгийн анхны удирдагч нь Нью-Иоркийн Жон Жай гэдэг хүн байжээ.
1884 онд – Англи хэлний Оксфорд толь бичиг анх удаагаа хэвлэгдэн гарчээ.
1897 он – Өмнөд Солонгосын хамгийн хуучны банк болох Шинхан банк Сөүл хотноо нээгдэв.
1913 он – Монгол Улс өөрийн хязгаар нутаг Өвөр Монголын ихэнх хошуудыг чөлөөлөв. Монгол Улсын Засгийн газар Өвөр Монголыг хятад цэргээс чөлөөлж улс үндэстнээ нэгтгэн, хязгаар нутгаа батлан хамгаалахаар Дотоод чуулганы Чуулалт хаалга, Бат хаалга, Долон нуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар цэрэг хөдөлгөхөөр шийдвэрлэж, зүүн өмнө хязгаарын цэргийг захирах жанжинд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг томилжээ.
1919 он – Америкийн миссийн тэмцээн Нью-Иорк хотод анх удаагаа болов.
1924 он – Их Британи улс ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрчээ.
1946 он – Трайгве Лиэ гэдэг норвеги хүн НҮБ-ын хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.
1964 он – “Битлз” хамтлаг “I Want to Hold Your Hand” дуугаа гаргажээ.
1965 он – Канадын Лабрадор хотод урсдаг Хамилтон голыг Уинстон Черчиллийн нэрээр “Черчиллийн гол” гэж нэрлэх болжээ.
1968 он – Өмнөд Вьетнамын үндэсний цагдаагийн газрын дарга Нгуен Нгок Лоан энгийн нэгэн цэрэг Нгуен Ван Лемийг буудан хороож байгаа зургийг Америкийн гэрэл зурагчин Эдди Адамс авч чаджээ.
1979 он – Ираны шашин төрийн дээд тэргүүн Аяатолла Рухолла Хомейни 15 жил цөлөгдсөнийхөө дараа Тегеран хотод эргэн ирэв.
2009 он – Исландын ерөнхий сайдын суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч Йоханна Сигурдоттир өөрийгөө лесби гэдгээ зарлажээ. Ингэснээр олон нийтэд бэлгийн чиг хандлагаа нээлттэй зарласан анхны өндөр албан тушаалтан болсон юм.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм2 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм1 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм1 цаг өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Спорт27 минут өмнө
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ