Дэлхий дахинд
Алт ачсан хоёр онгоц ОХУ-аас Венесуэль рүү ниссэн байна

Өнгөрсөн сард ОХУ-аас зорчигчгүй хоёр ч онгоц Венесуэль рүү ниссэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан билээ. Тэгвэл дээрх хоёр онгоцонд алт ачсан байсан талаар “Новая газета” мэдээллээ.
Алтыг Дубайд бэлэн мөнгөөр сольжээ
Ачааны “Боинг 757” онгоцонд Венесуэлийн ОХУ-д хадгалуулж байсан алтыг ачиж явсан бөгөөд Арабын нэгдсэн Эмиратад очиж алтаа бэлэн мөнгө болгоод цааш Каракас руу ниссэн гэнэ.
Хоёр удаа ийм нислэг зохион байгуулсан талаар яригдаж байна. Нэгдүгээр сарын 18-19-ний орчим болсон эхний нислэгээр “Боинг 757” Москвагаас нисээд Дубайн нисэх буудалд газардсан байна. Тэнд АНЭ-ын Төв банкны хуягласан машинууд ирсэн бөгөөд бэлэн мөнгөтэй контейнерууд, алтыг шилжүүлэн ачих ажиллагаа явагдсан байна. Онгоц цаашаа Мароккогийн Агадир хотын нисэх буудлаар дайраад цааш Каракас руу нисжээ. Онгоц 23-ны өдөр дээрх маршрутаараа буцан Москвад газардсан аж.
Өнгөрсөн сарын 30-ны өдөр Каракаст газардсан ноёр дахь онгоц Мароккогийн Касабланка, Кабо Вердегийн Эшпаргуш хотод хоёр удаа түр зогссоныг эс тооцвол өмнөхийн адил маршрутаар явжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс орны тогтвортой байдлыг хамгаалахын тулд иргэдийн наад захын хэрэгцээний асуудлыг шийдэхэд тэрбум ам.доллар зарцуулна хэмээн амлаж байсан. Дээр өгүүлсэн хоёр нислэг бол энэхүү тэрбум ам.долларыг алтаар солих ажиллагаа байсан хэмээн “Новая газета”-д бичсэн байна.
Онгоцонд хэчнээн тонн алт байсан бэ
2019 оны нэгдүгээр сарын байдлаар ОХУ-ын Төв банкинд Венесуэлийн Засгийн газрын 30 ирнн алт хадгалагдаж байжээ. Энэ нь Каракас хилийн чанадад хадгалж байсан алтны нэлээд хэсэг нь юм байна. Бусад улсад мөн төдий хэмжээний алт хадгалагдаж байгаа ч зарим нь Каракаст алтыг нь өгөхөөс татгалзаж байгаа аж. Тухайлбал, Англи улс өөрийн банкинд хадгалагдаж байгаа алтыг Каракаст өгөхөөс татгалзсан байна. АНУ Н.Мадурог шахаанд оруулахын тулд Венесуэлээс алт, газрын тос худалдаж авахгүй байхыг харилцагч улсуудад нь уриалсны нэг үр дүн нь ингэж гарч байгаа бололтой. ОХУ-ын Төв банк ч алт шилжүүлсэн гэсэн мэдээллийг үгүйсгэж байгаа юм.
Венесуэль 161.2 тонн алтны нөөцтэй
Бүх дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан тайланд өгүүлснээр, Каракасын нийт алтны нөөц 2019 оны нэгдүгээр сард 161.2 тонн байжээ. Венесуэль улс үндэсний нийт нөөцийн 76.6 хувийг зөвхөн алтаар хадгалж байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт гэнэ.
Тус улсад Н.Мадуро тэргүүтэй эрх баригч, Хуан Гуайдо тэргүүтэй сөрөг хүчний хооронд ширүүн тэмцэл өрнөсөн хэвээр байгаа бөгөөд эрх баригчдыг ОХУ, Турк, сөрөг хүчнийг АНУ, Канад Өмнөд Америкийн нэг бус улсууд дэмжиж байгаа юм.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм2 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм1 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм56 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Спорт21 минут өмнө
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ