Бусад
Австралийн нүүрсний орон зайг Монгол Улс нөхөж чадах уу

Австрали улсад долоо хоногийн дотор гурван жилд орох хур тунадастай тэнцүү хэмжээний бороо цутгаж, тус улсын түүхэнд хамгийн их хохирол дагуулсан үерийн гамшиг нүүрлээд байна. Байгалийн гамшгийн улмаас их хэмжээний тариалангийн талбай, олон тооны ферм, мал аж ахуйн үйлдвэр, барилга, авто зам, төмөр зам сүйрч үйл ажиллагаа нь саатжээ. Орон нутгийн зарим хэсгүүдэд цахилгаангүй болоод байна. Энэхүү байгалийн гамшгаас зөвхөн эвдэрч гэмтсэн барилга байгууламжаас 212 сая ам.долларын хохирол амсжээ.
Австрали улс бүхэлдээ хүнд байдалд ороод байна. Тус улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбар нь байгалийн гамшгаас болж зогсонги байдалд орсон нь хамгийн хүнд тусав. Үерээс болж төмөр замууд сүйдэж, уул уурхайн олборлолт явуулах, экспорт хэвийн үргэлжлэх боломжгүй болсон. Ашигт малтмал экспортлох боломжгүй болсноос болж тус улсын уул уурхайн том компаниуд ажилчдаа цомхтгож эхэлсэн байна. Мөн Австрали улсын уул уурхайн салбарын хямрал удаан үргэлжлэх төлөвтэй байна гэж шинжээчид дүгнэж байгаа юм.
Австрали улс дэлхийн нүүрсний зах зээлд дөрөвдөгч том тоглогч орон бөгөөдБНХАУ-ын гол импортлогч нь юм. Энэ утгаараа Австрали нь бүс нутгийн нүүрсний зах зээл дээр Монгол Улсын хамгийн гол өрсөлдөгч орон юм. Энэ талаас нь харвалМонгол Улсын нүүрсний экспортын зах зээлд том боломж гарч байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчдын авч хэрэгжүүлж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах бодлогын хүрээнд манай улсаас импортлох нүүрсний хэмжээ гуравны нэг хувиар буураад байсан юм. БНХАУ улс дэлхийн нийт нүүрсний хэрэглээний талыг дангаараа хэрэглэдэг. Тэд жилд нийт ойролцоогоор 270 сая тонн нүүрс импортоор авдаг ба үүний 93 хувийг Австрали, Индонез, Монгол, Орос гэх дөрвөн улс нийлүүлдэг. Өнгөрсөн онд Австрали улс 90.5 сая тонн нүүрс Хятад улс руу экспортолжээ. Харин Монгол Улсын хувьд 36.5 сая тонныг экспортолсон. Үлдсэн хэсгийг Индонез, Орос хангаж, бусад улсууд 20 сая орчим тонн нүүрсээр хангадаг байна. Байгалийн гамшгаас үүдэлтэй Австрали улсын уул уурхайн зогсолтоос болж Хятад улсын нүүрсний импортын зах зээлийн гуравны нэг хувьд орон зай үүсч байна. Нийлүүлэлт хийх шаардлагатай орон зайд ямар шинэ тоглогч гарч ирэх нь тодорхой бус ч, бусад улс ч хоосон орон зайд нийлүүлэлт хийх чадамжтай эсэх нь эргэлзээтэй.
Сүүлийн жилүүдэд ОХУ нь БНХАУ-тай хийх нүүрсний худалдаагаа тэлж, экспортоо жил бүр 5 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй. Монголын хувьд энэ экспортын саатлыг ашиглаж коксжих нүүрсний экспортоо нэмэх боломж харагдаж байгаа. Учир нь Хятадын гангийн үйлдвэрлэлд шаардлагатай коксжих нүүрсний хамгийн гол экспортлогчид нь Австрали, Монгол хоёр юм. Хятад улс дотооддоо коксжих нүүрсний нөөц бага. Тиймээс Австрали улсаас их хэмжээгээр дэлхийн зах зээлийн ханшнаас өндөр буюу манай коксжих нүүрстэй харьцуулахад 2.5 дахин их үнээр авдаг.
Монгол Улс нүүрсний экспортоо нэмэх боломжийг ашиглах үгүй нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай юм. Юун түрүүнд дотоодын улс төрийн үймээнтэй байдал маань бидэнд ус болно гэхээс тус болохгүй. Дараа нь Бээжингийн эрх баригчидтай энэ асуудал дээр улс төрийн зөвшилцөлд хүрэхэд манай улстай санал зөрөлдөх сэдэв үгүй билээ. Урт хугацаандаа олон жил яригдсан Хятад руу төмөр замаар нүүрс импортлох ажилдаа ахиц гаргах шаардлагатай юм. Эс бөгөөс Австралийн үлдээсэн орон зайд Монгол бус Орос, Индонез магадгүй өөр гуравдагч тоглогч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ойрын хугацаанд Хятад руу нүүрс экспортлох гол урсгал болох Гашуунсухайтын боомтын авто замын урсгалыг сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй юм.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа