Энтертайнмент
Л.Мөнхбаясгалан экс ерөнхийлөгчийг ”Цензургүй баг”-таа авна гэв үү?
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн багтаа авч хэрхэн ажилладгаа мэдрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Учир нь Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр түүний тухай болон бусад сэтгүүлчдийн тухай дурдсан бөгөөд сэтгүүлчид хэрхэн ажилладгийг мэргэжил нэгт Ц.Элбэгдоржид мэдрүүлэхийг хүссэн Л.Мөнхбаясгалан “Энэ Ц.Элбэгдоржийг Цензургүй багт ажилд аваад яаж ажил хийдэг, баримттай хэрхэн танилцдаг, худлаа яриад цэцэрхэж суух зав байдаггүй, хэрэв ажлаа хийхгүй бол цалинг нь хасдаг юм гэдгийг үзүүлэхсэн. Бас юм хийж чаддаггүй сэтгүүлч кофенд гүйхээс ажлаа эхэлдгийг мэдрүүлэхсэн. Энэнээр ажил хийлгэх юмсан” хэмээжээ.
Л.Мөнхбаясгалангийн хувьд Ц.Элбэгдоржтой хоёр удаа ярилцлага хийсэн байдаг бөгөөд түүний хэлж байсан үгс худал болохыг баримтаар нотолсон байдаг. Өнөөдрийн хувьд Ц.Элбэгдорж дахин энэхүү үйлдлээ гаргав уу? Ямартаа ч сэтгүүлчид хэрхэн ажилладгийг түүнд мэдрүүлэхийг хүссэн Л.Мөнхбаясгалан ийн хариу барьсан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.