Connect with us

Улс төр

“Ардчилал”-ын баатар ашиг сонирхлоор шалгагдана гэдэг гунигт үзэгдэл

Нийтэлсэн

-

Хуулийнхан нохойг чоно гэж андууран 72 цаг шинжилж “байцаагаад сулласан” явдал нийгмийг хэд хоног хөгжөөлөө. Яг үүнтэй ижил ч гэж болохоор эргэлзээг хууль хяналтынхан тайлахгүй бол хэн нь төрөөс хулгай хийсэн гэмт этгээд, хэн нь улсдаа гавьяа байгуулсан баатар болохыг ялгаж салгахаа байлаа. Хууль хяналтынхан УИХ-ын гишүүн, сайд, нийслэл хотын дарга гэх мэт монгол төрийн өндөр босгыг даван хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүдийг толгой дараалан шалгаж байгаа ч асуудлыг мухарлахгүй буйгаас нийгэмд хүлээлт үүсэв. Сүүлдээ айлын тэжээвэр нохойг хүртэл үлдээлгүй шударга бусын хонгил гэгчээр оруулсан гэж ч ойлгогдох шиг. Ялангуяа улс төрийн хүрээнийхнээс бороохой, гаваар өрсөлдөгчөө намнадаг явдал гаарлаа гэх гомдол тасрахаа байв.

Жишээлбэл, 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллан, их хотын 1.4 сая хүний амь амьдралтай холбоотой асуудлыг гардан шийдсэн Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг байна. Түүнийг эгээтэй л бариад хорьчихоогүй ч хууль хяналтынхан удаан хугацаанд шалгалаа. “Үүл” даргын хувьд нийслэлд онц байдал зарлах хэмжээнд хүрээд буй агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Үр дүнд нь газрын эздийн өмч үнэд хүрч, шаардлагатай хэсгийг нь дулаан орон сууцад оруулсан гавьяатан яах аргагүй мөн.

Гэхдээ гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх явцад түүний хүү Б.Чулуудайн компани гүйцэтгэгчээр шалгарсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байлаа. Удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Б.Чулуудайн гадаад дахь офшор данс илэрсэн гэх мэдээлэл цацагдсан нь дарин дээр давс нэмсэн юм. Энэ нь түүнийг албан тушаалаасаа буусан даруйд шалгах шалтгаан болоод буй.

МАН-ын Засгийн газар 2016 онд бүрэлдсэн даруйдаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал асан А.Гантулгатай холбоотой зөрчил илэрсэн байдаг. Тэрбээр ТОСК-ын захирал байхдаа ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.доллар хахуульд авсан гэж буруутгагдсан талаар хууль хяналтын байгууллагууд мэдээлж байлаа.

Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өнгөрсөн оны хавар нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш хотын экс дарга Э.Бат-Үүлийн нэр хүчтэй яригдах болсон юм. Түүний хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан Төрийн орон сууцын корпорац (ТОСК)-ын гүйцэтгэх захирал асан А.Гантулгад нөлөөлсөн байж болзошгүй. Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж буй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэдхэн хоногийн өмнө Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаад байна. Учир нь мөрдөн байцаалтын  шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон бөгөөд зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. Шүүхээс гаргасан үндэслэлийг харахад, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай аж.

Ардчилсан хувьсгалын “Aлтан хараацай”, Ардчилсан намын лидер Э.Бат-Үүлийн хувьд журмын дүү, Ерөнхийлөгч Х.Баттулгын баримталж буй бодлого, явуулж буй үйл ажиллагааг илтээр шүүмжлэх болсон. Ингэхдээ Монголын ардчилалд аюул учраад буйг удаа дараагийн нийтлэлээрээ анхааруулаад байгаа бөгөөд “Би л хувьдаа дарангуйлагчийн боол болох өдрийг хүлээж суухгүй. Боол болж байхаар эрх чөлөөт хүний ёсоор цовдлуулсан нь дээр! Өвөг дээдэс минь “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” хэмээн захисан.

Тэднийхээ захиасыг санан санан жинхэнэ монгол хүний ёсоор эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ” гэдгээ улсын баатрын хувиар журмын нөхдүүдээсээ урьтан илэрхийлсэн. Угтаа бол дусал ч цус үзэлгүй Төв Азийн цээжинд ардчилсан хувьсгал хийж чадсан, ардчиллын амин сүнс нь болсон эрхэм өөрөө улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт унан шалгагдаж байна гэдэг өөрөө гунигтай үзэгдэл. Ямартаа ч “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр хууль, хяналтынхны зүгээс гаргаж тавьсан олон хуудас бүхий үндэслэлийг шүүх хэлэлцээд шийдвэрлэх биз.

Үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан бол шүүхийн шийдвэр гарсан даруйд “Монгол Улсын баатар” гэх эрхэм хүндтэй цолыг Ерөнхийлөгч хураачих байлгүй. Харин хүүгийнх нь хамтаар хэлмэгдүүлэн шалгасан гэж үзвэл дусал ч цус гарздалгүй олж авсан Монголын ард түмний ололт амжилт болох ардчилсан тогтолцоо өнөөдөр юу болж хувирсны гунигт дүр төрх түүгээр ил болно. Тэр цагт улсын баатрын анхааруулаад байгаа аюул нүүрлэж эхэлсэн гэж ойлгож болох нь.

Одоогоор Нийслэлийн ИТХ-д сөрөг хүчний төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх өнгөрсөн сард товлогдоод байсан ч хойшилсон. Тухайн үед тэрбээр “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдохоос өмнө хэнийг ч гэм буруутай гэж тооцохгүй гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан их тодорхой хэлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын явцад намайг гэм буруутай гэж харуулах гэсэн “тархи угаасан” үйл ажиллагаа их явсан. Мөрдөн байцаалтын явцад байцаагчийн зүгээс бидэнд мөрдөн байцаалтын үйл явцыг нийтэд дэлгэхгүй байх, мөрдөн байцаалтын нууцыг чандлан сахих үүрэг, амлалт авхуулж байсан.

Тэгтэл мөрдөн байцаалтын явцад энэ хэргийг илтэд мушгин гуйвуулсан мэдээлэл цахим сайтуудаар явлаа. Энэ асуудалд АТГ-ын зүгээс хариу арга хэмжээ аваагүй. Бид “Илтэд хэргийн мөрдөн шалгах явцтай холбогдуулан хэргийг гуйвуулсан зүйл гараад байна. Үүнийг тогтоож өгөөч ээ” гэсэн хүсэлт тавихад ямар ч арга хэмжээ аваагүй. Дээрээс нь хэргийг шүүхэд шилжүүлэх явдал хууль зөрчиж байна.

Олон хуудас хавтаст хэрэгтэй танилцуулалгүй шууд л прокурор нэг өдрийн дотор шүүхэд шилжүүллээ. Би шүүх хуралдаанд хүсэлт гаргах гээд чадсангүй. Уг хүсэлтэд хэвлэл мэдээлэлд нээлттэй шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр гараагүй байхад намайг гэм буруутай гэсэн ойлголт төрүүлэхүйц “тархи угаах” үйл ажиллагаа явсан. Би үндсэн хуулиар шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, хүсэлтэй байна. Шүүх хуралдааныг нээлттэй болговол их сайн байна. Тэгж байж намайг шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэмт хэрэгтэн мэтээр ойлгогдох байдлыг няцаах болно. Буруутгаж буй үндэслэлийн тухайд би ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй” гээд байгаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын  хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд  шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.

Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын  хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд  шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.

Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.

“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.

Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Дэлхий дахинд14 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг18 цаг өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм18 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм18 цаг өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр18 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм19 цаг өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм19 цаг өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр20 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм20 цаг өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр20 цаг өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм2 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг2 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сүхбаатарын талбай” цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Улс төр3 өдөр өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм3 өдөр өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм3 өдөр өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим