Нийгэм
Авто машины импорт 2018 онд 30% өсөж, 86,296-д хүрчээ

-Машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн импорт 39.6% өсжээ-
Манай улс 2018 онд 5.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 1.54 тэрбум ам.доллар буюу 35.5 хувиар өссөн гэсэн үг. Тэр дундаа машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд ангийн импорт 39.6% өсжээ. 2018 онд энэ төрлийн 1.3 тэрбум ам.долларын импорт хийсэн байна.
Үүнээс бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 896.8 сая ам.долларт хүрч, 2017 оны дүнгээс 274.1 сая ам.доллараар өсжээ.
2018 онд суудлын автомашин 64,039, ачааны автомашин 22,257 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
- суудлын автомашины импорт 15,168-аар
- ачааны автомашины импорт 8,102-оор тус тус нэмэгдлээ.
Энэхүү хэрэгцээг дагаад шатахууны импорт ч өссөнийг статистик үзүүлэлтүүд харуулж байна.
Тухайлбал, 2018 онд 435.5 мянган тонн автобензин импортлосон нь 2017 оны дүнгээс 24.6 мянган тонноор их байгаа бол дизель түлшний импорт 848.8 мянган тоннд хүрч, 2017 оны гүйцэтгэлээс 43.4 мянган тонноор өсөв.
Автобензины импортын тонн тутмын дундаж үнэ 593.3 ам.доллар байсан бол 2018 онд 708.8 ам.доллар болж өссөн бол дизель түлшний импортын дундаж үнэ 531.3 ам.доллараас 679.5 ам.доллар болж өссөн байна.
Шахмал ногоон цайны импорт 323 тн-оор нэмэгдэв
Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нэлээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн хоёр жилийн байдлаар харуулбал,
14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 8 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 324.9 мян.ам доллараас 5,527.8 мян ам доллараар өсжээ. Харин зургаан нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 104.3 мян.ам доллараас 393.9 мян ам доллараар буурсан байна.
2018 оны байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр
- цагаан будааны импорт 5471.1 мянган ам.доллараар
- элсэн чихрийн импорт 5527.8 мянган ам.доллараар,
- ургамлын тосны импорт 1914.4 мянган ам.доллараар
- сонгино, сармисны импорт 1048.5 мянган ам.доллараар тус тус өссөн байна.
Мөн шахмал ногоон цайны импорт 2017 оны арванхоёрдугаар сарын үзүүлэлтээс 323 тонноор нэмэгджээ.
Харин
- алим лийрний импорт 304.4 мянган ам.доллараар
- хуурай сүүний импорт 394.9 мянган ам.доллараар
- маргарины импорт 355.2 мянган ам.доллараар тус тус буурсан байна.
Импортын ерөнхий бүтцийг харвал:
- эрдэс бүтээгдэхүүний импорт 22.6%
- машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.9%
- бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 15.3%
- хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.4%
- үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.2%-ийг тус тус эзэлжээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа